-Сайн уу, “Манайд ирсэн дурлал” олон ангит киноны дэггүй, дураараа охины дүрд хувирах ямар байсан бэ?
-Өмнө нь кинонд тоглож байсан болохоор энэ удаа арай илүү туршлагатай байсан. “Манайд ирсэн дурлал” кинонд тоглохын тулд хэд хэдэн дүрийн шалгаруулалтад орж, Сарангуагийн дүрд сонгогдсон. Кинонд тоглох ер нь амар биш. Өглөө зургаан цагт зураг авах талбай руугаа явж, шөнө гурван цагт гэртээ ирдэг байсан. Таван сар гаруй хугацаанд яг ийм цагийн хуваариар ажилласан.
-Сарангуагийн дүрд ажиллах ямар байсан бэ. Чамтай ижилхэн зан чанар дүрд нь байсан уу?
-Надаас огт өөр хүүхдийн дүр. Эрх, дураараа, ааш муутай охин. Амьдрал дээр ийм хүүхэд байдаггүй байлгүй дээ гэж бодсон. Би дүүтэй учраас биеэ даачихсан, эрхлээд байдаггүй. Заримдаа дэггүй ааш гардаг ч хэтрүүлдэггүй. Манай ангийн найзууд над дээр ирээд “Чи ямар муухай ааштай байсан юм бэ” гэсэн. Би тэгэхээр тэднийг итгэтэл нь жүжиглэсэн бололтой.

-Кинонд тоглоход бэрхшээлтэй зүйл гарсан уу?
-Хэлэх үг нь нэмэгдээд, жүжиглэлт нь илүү хүнд болсон болохоор сүүлдээ жаахан ядарсан. Би багадаа АНУ-д амьдардаг байсан учраас монгол хэлэндээ тийм ч байсан биш. Тиймээс зарим үгээ ойлгохгүй байсан. Тэр үед жүжигчин ах, эгч нар надад зөвлөж, дэмжсэн.
-“Манайд ирсэн дурлал” олон ангит киноны үеэр англи хэлээр их ярьдаг шүү дээ. Зохиол дээрээ англиар ярьдаг уу, чамд зориулаад англи үгээр сольсон уу?
- Намайг англи хэлээр сайн ярьж байгааг найруулагч, жүжигчид нь хараад гайхаж, магтсан. Тэгээд зохиол дээр шууд англи хэлээр ярина гээд нэмчихсэн. Би монгол хэлэндээ тааруу учраас үгээ хүмүүст ойлгогдохоор тод хэлж чадахгүй, аялгатай хэлээд байсан юм.
-“Гайхамшигт жижигхэн хүмүүс” нэвтрүүлэгт оролцож, англи хэл дээр зохиосон үлгэрээ үзүүлж байсан шүү дээ. Тус үлгэрийг хэрхэн хийсэн юм бэ?
-Би хэлд орохоосоо эхлээд АНУ-д амьдарч, англи үгээр хэлд орсон юм билээ. Одоо л монгол хэлээр ярьж сурч байгаа. Ярихдаа үгнүүдээ буруу байрлуулж, наана цаана нь оруулж ярьдаг. Монголд англи хэл сурахыг хүсдэг хүүхэд олон байдаг учраас “Stupid wolf” үлгэрээ зохиосон. Өөрөө зохиож, дүрүүдийнхээ зургийг зурсан болохоор илүү сонирхолтой байсан. Харин хөдөлгөөн оруулж хүүхэлдэйн кино болгоход аав тусалсан. Үлгэрийнхээ хоёрдугаар ангийг хийх гэж байсан ч кинонд тоглох болоод завгүй болчихсон. Одоо үлгэрийнхээ хоёрдугаар ангийг хийхээр ажиллаж, дүрүүдийг нь зурж байгаа.

-Оролцсон нэвтрүүлэг, тоглосон киногоо үзэх ямар байдаг вэ?
-Би “Гайхамшигт жижигхэн хүмүүс” нэвтрүүлэгт оролцохдоо гурван найзтайгаа хамт уран нугаралтын үзүүлбэр үзүүлчихээд үргэлжлүүлээд ганцаараа ярилцлага өгсөн. Том тайзан дээр олон хүний өмнө ярилцлага өгсөн болохоор жаахан сандарсан. Би тоглосон киногоо ичээд үзэж чаддаггүй юм аа. Өөрийнхөө жүжиглэж байгааг харахаар инээд хүрээд байдаг. “Манайд ирсэн дурлал” олон ангит киногоо үзэж байхдаа алдаа гаргасан хэсгүүдээ хараад ичиж, кино багийнхныхаа өмнө гэмшсэн.
-Үеийнхээ найзуудад, ангийнхандаа англи хэл зааж өгдөг үү?
-Манай ангийнхан англи хэл мэддэг. Гэхдээ зарим нь буруу аялгатай яриад байдаг юм. Хэрэв найзууд минь үгээ буруу дуудвал засаж, хэлж өгдөг.
-Гадаад хэл нэмж сурах уу. Аль улсын хэлийг сурахыг хүсэж байгаа вэ?
-Би дунд ангид ороод япон хэл сурна гэж бодож байгаа. Манай сургуулийн япон хэлний дугуйланд дунд ангиас дээш насны хүүхдүүд хамрагдах боломжтой. Надад тус улсын соёл болон анимэ нь сонирхолтой санагддаг.
-Уран нугаралтаар хичээллэдэг юм билээ. Уран нугаралтын юу нь чиний сонирхлыг татсан бэ?
-Аав намайг таван настай байхад тулааны урлагаар хичээллүүлэхээр дугуйланд аваачсан ч би уран нугаралтын ангид орохоор шийдсэн. Биеэ уян налархай хөдөлгөж байгаа гоё хувцастай охид хөөрхөн харагдсан л даа. Уран нугаралт эмэгтэй хүнийг үнэхээр хөөрхөн харагдуулдаг.
-Аав, ээжийнхээ талаар ярихгүй юу?
-Манай аавыг Г.Бадамрагчаа гэдэг, найруулагчаар ажилладаг. Ээжийг минь Э.Болорцэцэг гэдэг, гайхалтай уран нугараач. Би урлагийн гэр бүлд төрсөн учраас жүжиглэж, уран нугарах дуртай. Тэднийхээ хичээнгүй зангаас нь суралцдаг. Заримдаа дэггүй зангаа тэднээс сурсан юм болов уу гэж боддог.
-Чи ямар төрлийн кинонд дуртай вэ. Ирээдүйд ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?
-Би аймшгийн кинонд дуртай. Тиймээс аймшгийн кинонд тоглож үзмээр байна. Мөн надтай ижилхэн зан ааштай охины дүрд ажиллахыг хүсдэг.
-Хамт тоглосон жүжигчид нь зөвлөгөө өгсөн үү. Үлгэр дуурайлал авдаг жүжигчин бий юү?
-Би монгол хэлэндээ сайн биш болохоор төдийлөн зурагт үздэггүй. Тиймээс хамт тоглосон жүжигчдээ сайн танихгүй байсан. Мундаг жүжигчид гэдгийг нь мэдээгүй болохоор илүү чөлөөтэй, биеэ барихгүй байж чадсан юм байна даа гэж дараа нь бодсон. Би З.Онон эгч шиг мундаг жүжигчин болохыг хүссэн.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?
- Би том болоод жүжигчин болохыг хүсэж байгаа. Одоо жүжигчин гэж байгаа ч ирээдүйд өөрчлөгдөж магадгүй. Учир нь, би хэдхэн жилийн өмнө эмч, зураач, цагдаа болно гэж боддог байсан. Гэхдээ би жүжиглэх үнэхээр дуртай.

| Б.ГЭГЭЭ: НАЙРУУЛАГЧ НАМАЙГ УНАГАН АНГЛИ ХЭЛТЭЙГ МЭДЭЭД АНГЛИАР ЯРИХ ХЭСЭГ НЭМСЭН |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |