-Хүмүүс чамайг “Манайд ирсэн дурлал” олон ангит киноны Шүрээгийн дүрээр танина шүү дээ. Өөрийнхөө тоглосон киног үзэх ямар байсан бэ?
-Үнэхээр ичмээр юм билээ. Гэрийнхэнтэйгээ хамт үзэхээр бүүр их ичдэг юм билээ. Кинонд тоглож эхэлж байх үеийн өөрийнхөө жүжиглэлтийг их голсон. Сүүлд авахуулсан хэсгүүд арай дээр харагдаж байсан.
-“Манайд ирсэн дурлал” олон ангит кинонд яагаад тоглохоор болсон бэ. Шалгаруулалтад орсон уу?
-Хамаатны эгчийндээ тоглож байсан чинь намайг дуудаж, миний хэдэн талаас гэрэл зураг дараад байсан. Тэгснээ “Маргааш киноны дүрийн сонгон шалгаруулалтад ороорой гэж хэлсэн. Тэр шөнө нойр бараг хүрээгүй. Би шалгаруулалтад орсон хамгийн сүүлийн хүүхэд байсан.Шалгаруулалтын гол шалгуур нь Замилан эгчтэй төстэй царайны төрхтэй байх ёстой байсан.
(6)(1).jpg)
-Анх удаа кинонд тоглох ямар байсан бэ?
-Анх удаа кинонд тоглож байгаа учраас маш олон алдсан. Б.Замилан эгч надад их зөвлөгөө өгсөн. Би бага байхдаа үгээ тод хэлж чаддаггүй байсан юм. Тийм учраас кинонд тоглож, зохиолын үг цээжлэх, хэлэх жаахан хэцүү байсан. Гэхдээ би суралцаж, бүгдийг нь даван туулж чадсан.
-Хүүхдүүд чамайг мундаг жүжиглэж байна гэж магтсан уу. Найзууд нь чамайг телевизээр хараад таньсан уу?
-Бусад ангийнхан намайг таньсан гэсэн. Харин манай ангийнхан намайг таниагүй, зурагт үзээгүй гэсэн. Надтай зургаа авахуулъя гэж олон хүүхэд ирсэн. Би жаахан ичсэн. Заримдаа хүүхдүүд ирээд миний гарын үсгийг авдаг. Би гарын үсэгтэй болох гэж нэлээн удаан оролдсон.
-“Манайд ирсэн дурлал” киноных нь хамгийн их таалагддаг анги нь хэддүгээр анги вэ. Юу нь таалагдсан бэ?
-Мөрөөдлөө биелүүлдэг, дөрөвдүгээр ангид дуртай. Учир нь, би жаахан байхдаа мөрөөддөг бүх мэргэжлийнхээ дүрд хувирсан. Шүрээ яг миний бага нас шиг санагдсан. Эмч, дуучин, компанийн захирал болсон. Тэр дундаас компанийн захирал болж зураг авахуулах хамгийн сонирхолтой, догь санагдсан.
(1)(1).jpg)
-Кинод тоглосны дараа хүүхдүүд чамааас хамгийн их юу асуусан бэ?
-Хэдий кинон дээр Гэгээ бид хоёр байнга муудалцдаг ч гэсэн амьдрал дээр бол сайн найзууд. Байнга нэгэнтэйгээ холбоотой байдаг. Хүмүүс бид хоёрыг эвлэрсэн үү гэж их асуудаг. Бид хоёр анхнаасаа муудаагүй. “Манайд ирсэн дурлал” кино телевизээр гарч байх үед найзууд маань надаас “Ганди дараагийн анги дээр юу гарах вэ, та хоёр эвлэрэх үү” гэж их асуудаг байсан.
-“Манайд ирсэн дурлал” олон ангит уран сайхны киноны зураг авалтын үед хэцүү зүйл тохиолдсон уу?
-Хамгийн анхны зураг авалтын үеэр их сандарсан учраас жаахан хэцүү байсан. Үгээ хэд хэдэн удаа буруу хэлсэн. Сайн жүжиглэж чадахгүй байсан учраас тэр хэсгийг хэд дахиж авахуулсан.
-Тэгвэл хамгийн дурсамжтай, хөгжилтэй зураг авалт нь хэзээ байсан бэ?
-Намайг унтаж байх үед Замилан эгч, Мөрөн ах хоёрын уулздаг хэсэг байдаг юм. Тэр үед унтаж байгаа юм шиг жүжиглэж байгаад жинхэнээсээ унтчихсан байсан. Кино багийнхан миний хэсгийн зураг авалтыг түр хойшлуулаад, хэдэн цагийн турш унтуулсан байсан. Тэр үед Гэгээ ч бас зураг авалтын талбайд унтаж байсан юм билээ. Тэгж унтсанаас болоод бид хоёрыг “Энэ тэнд унтаж байдаг” гээд хэсэг шоолсон.
-Шүрээгийн дүрд чамтай ижилхэн зан ааш байсан уу?
- Шүрээ айлын бага охин, даруухан хүүхдийн дүр бол бодит амьдрал дээр би тийм ч даруухан биш, бас айлын том охин учраас хариуцлагатай байх хэрэгтэй.
-Ирээдүйд ямар мэргэжил эзэмших вэ?
-Би жүжигчин болно гэж боддог байсан юм. Гэхдээ тийм ч итгэлтэй байгаагүй. Харин “Манайд ирсэн дурлал” олон ангит кинонд тоглосныхоо дараа жүжигчин болно гэдэгтээ илүү итгэлтэй болсон. Одоохондоо камерын өмнө жаахан ичээд байгаа ч ирээдүйд Замилан, Номин эгч нар шиг мундаг жүжигчин болно. Инээдмийн кино хүнийг аз жаргалтай болгодог. Тиймээс инээдмийн киноны жүжигчин болно.
-Ярилцлага өгсөн чамд баярлалаа.
-Баярлалаа.
| Д.ГАНДИ: Гэгээ бид хоёр амьдрал дээр хамгийн сайн найзууд |
|
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |