-Сайн байна уу. Уран бүтээл, яруу найргийн талаар яриа дэлгээч?
-Би Соёл Урлагийн Их Сургуулийг Ж.Лхамхүү багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн. Ээжийн ажлаа хийж байгаад, эргээд уран бүтээлдээ орсон. Одоогоор “Уул, үүл” хуудсаа хөтлөөд, залуучууддаа яруу найргиын сайхныг мэдрүүлэхээр хичээж явна. 2021 оноос хойш контент хийж, шүлэг уншиж, утастай мэндчилгээ хүргэж байгаа. Мөн саяхан “Womans club”-ийг жүжигчин Э.Хонгорзул, н.Тэгшжаргал нартаа хамтран үүсгэн байгуулаад, хамтдаа мэргэжлийн уран бүтээл болон контентуудыг хийж эхэлсэн.
-Яруу найраг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?
-Би хүүхэд байхаасаа л яруу найраг дуртай, бичих сонирхолтой хүүхэд байсан. “Уран жиргээ”, “Хүрэл тулга” зэрэг наадмуудад үргэлж л дээгүүр байр эзэлдэг байлаа. Оюутан болоод мартсан байж байгаад, саяхнаас сэргээсэн гэх үү дээ. Анхны шүлгээ охиныхоо төрсөн өдөрт зориулж уншаад, хуудастаа байршуулсан. Хүмүүсээс ирж буй эерэг сэтгэгдлийг уншаад, цаашид илүү сайхан шүлгүүдийг уншиж хүргэхийг л хүсдэг дээ. Би шүлэг уншиж байхдаа маш их тайвшралыг мэдэрдэг. Тийм болохоор яруу найрагт хайртай.
-Анх хэний шүлэг таныг яруу найраг дурлуулж байв. Хэдэн мөрийг уншиж өгч болох уу?
-Зохиол Р.Отгонцэцэгийн “Аавдаа“ шүлгийн анх уншаад, “Яруу найраг гэж ийм сайхан зүйл бил үү” гэж бодож байлаа.
Охин нь ядраад байна аа, аав аа
Олон олон шалтгаан, олон асуудал байна
Шийдэх гэж тэмцэж, тэсэж нэг үзлээ
Шигдсэн өргөс шиг, шидсэн чулуу шиг өвтгөөд байна
Заримдаа таныг яаж тэсдэг юм билээ гэж бодох юм... гээд их сайхан, дурламаар шүлэг... Мөн яруу найрагч Ш.Сүрэнжав гуйн шүлгүүд миний хоолойнд тохирдог.
-Аавын тухай шүлгийн дараа түүний тухай ярихгүй өнгөрч болохгүй байх?
-Би аавын жинхэнэ хайрын охин. Ер нь охидууд аавдаа амь байдаг шүү дээ. Одоо харин аав минь гурван охинд минь бүхэл хайраа дэвсдэг дээ. Бага байхаасаа л аав, ээж хоёр минь олон төрлийн дугуйланд явуулж, намайг хөгжүүлдэг байсан. Айлын ганц охин болоод ч тэр үү, их эрхэлж өссөн байх.
-Тэднийгээ гомдоож байсан болов уу?
-Хэтэрхий ихээр гомдоож байгаагүй ч гонсойлгож байсан удаа их байх. Ээж минь намайг мэдээний хөтлөгч болгохыг мөрөөддөг юм. Удахгүй тэр хүслийг нь биелүүлнэ ээ.
-Охидуудынхаа талаар яриач?
-Айлын ганц охин болохоор багадаа үеэлийндээ очиж, хамт тоглох гэж аав, ээжээсээ их гуйдаг байлаа. Залуудаа ээж болсон болохоор охидуудтайгаа найз мэт л хамтдаа өсөж байна даа. Яг л сайн найзыг минь бурхан илгээсэн юм санагддаг. Ганцаараа өссөн болохоор олон хүүхэдтэй болохыг л хүсдэг дээ.
-“Womans club”-ийн талаар яриа дэлгээч?
-Цахим сүлжээ хурдацтай хөгжиж эхэлснээс хойш хүмүүс ном уншиж, яруу найраг сонирхох нь багассан юм шин санагддаг. Бидний уншсан шүлэг тэднийг эргэн яруу найраг, утга зохиол руу урвуулна гэж найддаг. Мэдээж мэргэжлийн жүжигчид болохоор хамтдаа бүрэн хэмжээний кино, уран бүтээлүүд дээр ажиллана.
-Жүжигчний мэргэжлийг сонгоход хэн нэгэн нөлөөлж байв уу?
-Хүүхэд байхын олон зүйл туршиж үздэг, хөдөлгөөнтэй байсан. Жүжигчин хүн бүхий л дүр хувирч чаддаг болохоор дурлаж, сонгосон. Арван жилээ төгсөх жилдээ “Үнсгэлжин” жүжгийн шидэт дагины дүрд тоглож байлаа.Тэр үеэс л театрт хайртай болсон доо. Талийгаач Жүжигчин Аси/Р.Алтансүх/ багш минь надад “Миний охин театрын хүн” гэж хэлж байсныг одоо ч санадаг. Хэрэв боломж нь бүрдэх юм бол дахин театрын тайзнаа гарах болно.
Бид залуу уран бүтээлч Б.Уянгатай энэ удаад цөөн хором ийн ярилцлаа.
| Б.УЯНГА:ЯРУУ НАЙРАГ БОЛ ТАЙВШРАЛ |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |