-Сайн байна уу. “25 нас хүрэхдээ 25 орноор аялсан байх болно” хэмээх үүргэвчтэй аяллаа хэзээ, хаанаас эхлүүлж байсан бэ?
-Сайн байна уу, намайг Б.Сарантуяа гэдэг, үүргэвчтэй аялагч. 2014 онд Индонезийн Засгийн газрын тэтгэлгээр Денпасар хотод аялал жуулчлал, зочлох үйлчилгээний менежментээр суралцахаар очсон үеэс миний энэ адал явдал эхэлсэн. Аялал жуулчлалын томоохон цэгүүдийн нэг Бали арал дээр сурч байсан учраас эхлээд тус арлаар, дараа нь зэргэлдээх арлуудаар аялснаар аяллын хүслийн минь эхлэл тавигдсан. Өөртөө “25 нас-25 улс” хэмээх зорилго тавьж, 25 насны төрсөн өдрөөрөө 25 дахь улсдаа очиж байлаа.
-Олон орноор үүргэвчтэй аялж байгаа хүнд багагүй адал явдал, зориг тэвчээр шаарддаг байх. Тэр тусмаа ганцаараа аялсан эмэгтэйн хувьд ярих сонин их байгаа байх?
-Би ганцаараа хүссэн газар руугаа, хэнээс ч шалтгаалахгүйгээр аялж, хүссэн зүйлээ хийж чадаж байгаа нь надад маш их таалагдсан. Шийдвэрээ гаргаад, дуртай газраа очоод, дуртай хоолоо идээд хэн ч надад нөлөөлөхгүй байгаа нь хамгийн чухал. Мэдээж зориг, тэвчээр шаарддаг нь үнэн. Гэхдээ би зориг, тэвчээр гаргахаас илүүтэй аялах чин хүсэл эрмэлзэлтэй байсан болохоор өнөөдрийг хүртэл 42 орноор аялсан байх. Харин Монгол Улс маань миний аялсан 33 дахь орон. Монголоо оруулбал 43 орноор аялжээ.
-Аяллын үед тохиолдсон мартагдашгүй дурсамжуудаасаа хуваалцахгүй юу?
-"25 нас-25 улс" зорилгодоо хүрсний дараа Иран Улс руу аялсан юм. Иран руу аялах гэж буйгаа хүмүүст хэлэхэд ихэнх нь болгоомжтой аялахыг сануулж, зарим нь бүр явахгүй байхыг зөвлөсөн. Гэсэн ч сонирхолдоо хөтлөгдөн, төлөвлөсөн аялалдаа гарсан. Иранд нийт ес хоног байх хугацаанд Техран, Исфахан хоёр хотоор аялсан бөгөөд нутгийн иргэдийн сайхан сэтгэлийг үнэхээр биширсэн нэг үйл явдал болсон. Иранд очвол замын унаанд дайгдаж аялахыг хүмүүс надад санал болгосон л доо. Би ч дуртайяа туршиж үзэхээр шийдсэн. Техран хотоос гарах зам дээр цаасан дээр "Исфахан" гээд очих хотынхоо нэрийг бичээд, эрхий хуруугаа гозойлгон зогстол нэг жижиг оврын автобус зогслоо.
Дүүрэн зорчигчтой автобус байсан учраас аюулгүй гэж бодоод суун, очих хотоо жолоочид хэлэв. Тэнд англи хэлээр ярьдаг нэг ч хүн байгаагүй. Жолооч нь англи хэлтэй нэг хүн рүү холбогдож, намайг яагаад ганцаарааа аялж байгааг асуулган, “Ингэж аялах аюултай” гэж сануулсан. Миний хувьд мөнгө хэмнэх зорилгоор биш, ердөө замын унаанд дайгдаж аялахын адал явдлыг мэдрэхийг хүссэн гэдгээ хэлсэн. Хэсэг хугацааны дараа автобус замын пост руу дөхөх үед зорчигчид мөнгө цуглуулж эхэлсэн. Би “Хураамж төлөх шаардлагатай юм болов уу” гэж бодон мөнгө өгөхөөр завдлаа. Гэтэл тэдний хураасан мөнгө нь надад зориулагдсан байсан. “Эмэгтэй хүн ганцаараа замын унаанд дайгдан аялах нь аюултай учраас хот хоорондын автобусанд суугаад очих газраа шууд хүрээрэй” гэж хэлээд цуглуулсан мөнгөө надад өгсөн. Би “Баярлалаа, хэрэггүй ээ” гэсэн ч тэд ав гэсээр байсан тул тэднийг гонсойлгохгүйн тулд мөнгийг нь авсан. Тэдний энэ сайхан сэтгэлийг би хэзээ ч мартахгүй. Дэлхийн аль ч өнцөгт сайхан сэтгэлтэй ард иргэд байдаг гэдэгт би итгэдэг.

-Аялал хүнд ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Аяллын явцад хүн маш их өөрчлөгддөг. Сэтгэл зүй, бодол, сэтгэлгээ маш эерэг болдог нь мэдрэгддэг. Тухайлбал, төлөвшил, хувь хүний хөгжил, хандлага, үзэл бодол урьдынхаасаа эерэг болдог.
-Аяллын төлөвлөгөө болон төсвөө хэрхэн бүрдүүлдэг вэ?
-Ази, Европын орнуудаар хямд зардлаар аялах үүргэвчтэй аяллын хөтөлбөр боловсруулж, аяллын баг бүрдүүлэн аялал зохион байгуулж, өөрийнхөө аяллын төсвийг бүрдүүлдэг. Аяллын төлөвлөгөөгөө нарийн гаргаагүйгээс болж төөрөх, онгоцноос хоцрох, аялж буй орныхоо шашин, ёс заншлыг сайтар судлаагүйгээс өөрийгөө эрсдэлд оруулах шахсан тохиолдол гарч байсан. Тухайн үедээ богино хугацаанд оновчтой шийдвэр гаргасны хүчинд хэцүү байдалд ороогүй.
-Одоо хаашаа аялахаар төлөвлөж байна вэ?
| ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАГЧ Б.САРАНТУЯА: Дэлхийн бүх оронд мөрөө үлдээхийг хүсдэг |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |