-Сайн байна уу, Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач, яагаад өөрийгөө Это гэж нэрлэх болсон юм бэ?
-Намайг Гомбосүрэнгийн Оюунжаргал гэдэг, 21 настай. Удахгүй Япон Улсад суралцахаар зэхэж байна. Найзууд маань намайг “Eto yoshimura” гэх дүртэй төстэй гээд Это гэж дууддаг байсан. Тэгээд Это гэх нэр хоч минь болж, түүгээрээ косплей нэрээ өгсөн.
-Япон Улсад суралцах гэж байгаа гэлээ. Магадгүй энэ шийдвэр косплейтэй хамаатай юу?
-Магадгүй ээ. Япон Улс косплейн эх орон шүү дээ. Би яагаад энэ улсад маш их хайртай. Анагаах ухааны чиглэлээр суралцаад, косплей хийж, японы чадварлаг косплей хийдэг хүмүүстэй танилцаж, өөрийгөө олон талаас нь хөгжүүлэхийг хүсэж байна.
-Анх хэдэн оноос косплей хийж эхэлсэн бэ, яагаад сонирхох болсон бэ?
-Би бага байхаасаа аними үзэх дуртай, бараг донтсон байсан. Анх зураг зургуудыг нь зурж байгаад, дүрд нь хувирч үзмээр санагдаад, косплей хийж эхэлсэн. Тухайн үед би жин ихтэй, өөртөө итгэх итгэл муутай, өсвөр насны сэтгэл зүйн хямралтай байсан. Тэгээд өөрийгөө ялан дийлэнхийн тулд косплей хийж эхэлсэн. Өөрийгөө “Чи илүү чадна, сайн байна” гэж урамшуулдаг, тэгж явсаар одоо долоон жил болсон байна.
-Косплейн бүх зүйлийг өөрийн гараар бүтээдэг. Анх хийж эхлэхэд, оёж чадахгүй байх, хэцүү зүйл хэр тулгарч байв?
-Манай эмээ хувцас оёдог, тэгээд хувцасных нь өөдөснүүдийг цуглуулж байгаад анхны косплей хийсэн. Эмээгээс минь өвлөсөн чадвар гэх юм уу, би оёдол хийх гарын дүйтэй хүүхэд байсан.
-Нэг дүрийг бүтээхийн тулд олон жижиг ажилбар ордог харагдсан. Хэдий хугацаанд нэг бүтээл бүтдэг вэ?
-Анх хийж эхэлж байхад юугаар юу хийхээ мэдэхгүй учраас их цаг ордог байсан. Зэвсэг хийлээ гэж бодоход, ямар материалаар хийвэл жинхэнэ мэт бодитой харагдах талаар интернэтээс хайна. Дахин дахин туршиж үзнэ. Тэгээд олон жил өнгөрөх тусам илүү хурдтай хийдэг болсон. Яаралтай үед долоо хоногийн дотор хийдэг.
.jpg)
-Олон удаа оролдоод ч хийж чадахгүй байсан, бүтэлгүй хэр нь сайхан дурсамж бий юү?
-Би нэг зүйл эхэлсэн бол заавал эцсийг үздэг зантай хүн. Болохгүй байна гэж бодоод хаях биш, болтол нь оролддог.
-Анх таныг косплей хийж эхлэхэд, монголд төдийлөн хөгжөөгүй байсан. Тэр үед гэр бүл, ойр дотны хүмүүс нь ойлгож, дэмждэг байв уу?
-Тухайн үед гэр бүл найз нөхөд маань төдийлөн косплей гэж мэддэггүй. Аними үздэг хүүхэд ч цөөн байсан. Ер нь хүмүүс сөргөөр хүлээж авдаг байлаа. Тэр үед нь ойшоодоггүй байсан. Одоо харин косплей хийдэг хүүхэд, залуус олон болж, нэгнээ дэмжиж, ойлгодог болсон. Үүнд маш их баяртай байдаг.
-Дуртай аними болон хүндэлж явдаг косплейн талаар яриа дэлгээч?
-Yura гэх коплейг хүндэлж, суралцах дуртай байсан. “Saiki kusuo no psi nan” анимид маш их дуртай, хэзээ ч уйддаггүй. Кослей хийхэд хамтрагч их чухал гэж боддог. Би Rize, Choco косплейтэй хамтарч ажилладаг. Энэ хоёр хүнтэй цуг байснаар надад тус дэм болж, хамтдаа хувцасаа хийдэг нь маш их сэтгэлийн дэм хүч өгдөг гэж боддог. Хамтрагчаас гадна, цугтаа кос хийснээр дотны найзууд болж чадсан.
-Косплей хийж эхэлснээр амьдралд тань ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Өөрийгөө хайрлаж, өөртөө итгэлтэй болж чадсан даа маш их баярладаг. Мөн жингээ хасаж, гадаад төрх минь илүү үзэсгэлэнтэй болж эхэлсэн. Танилын хүрээгээ тэлж, бусадтай нээлтэй харилцдаг болсон. Ер нь косплей миний амьдралд маш олон сайн өөрчлөлтүүдийг авчирсан. Анх жинтэй байх үедээ косплэй хийж байхдаа үнэхээр их бусдаас ичиж санаа зовдог байсан. Одоо үед кос хийх гэсэн ч жин бас гадаад төрхөөсөө болж, зориглож эхлүүлж чаддаггүй хүмүүс байвал заавал зориглоод хийгээрэй гэж хэлэхийг хүсдэг.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| ЭТО БУЮУ Г.ОЮУНЖАРГАЛ: Косплей хийж эхэлснээр жингээ хасаж, хүрээллээ тэлж, өөртөө итгэлтэй болсон |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |