-Үзэгчид чамайг “Эрвээхэйн сүүдэр” уран сайхны киноны Тэнүүний дүрээр нь таньдаг болжээ. Өөрийнхөө тоглосон киног үзэх ямар байна вэ?
-Өөрийнхөө уйлж байгааг харах эвгүй юм билээ. Өөрийгөө тэгж жүжиглэсэн гэж бодоогүй шүү. Өөрийгөө телевизээр үзэж чаддаггүй, ичээд байдаг юм. Гэр бүлийнхэнтэйгээ киногоо үзэж байгаад өөрийнхөө тоглосон хэгсийг гарахаар босож, өөр зүйл хийдэг.
-Чиний жүжигчин болох мөрөөдөл юунаас эхлэлтэй вэ. Хэн нэгэн жүжигчин чамд нөлөөлсөн үү?
-Би даруухан, дуу цөөтэй хүүхэд байсан юм. Тэгээд нээлттэй, бусадтай ойлголцож чаддаг болохыг тулд өөрийгөө хөгжүүлэхээр “Prostar” академид суралцсан. Суралцаж байхдаа зар сурталчилгаанд тоглож үзсэн юм. Тэгээд жүжиглэх, жүжигчин болох сонирхолтой болж, өөрийгөө нээж чадсан гэж боддог.
-Хэдэн настайдаа кинонд тоглож байсан бэ. Чи зураг авалтад орохдоо сандардаг уу?
-Би есөн настайдаа туслах дүрд тоглож байсан. Цөөхөн үг хэлдэг учраас бага зэрэг сандарсан. Миний орох зураг авалт ч цөөхөн. Анх камер хараад их сандардаг байлаа, одоо бол дасчихсан.
-"Эрвээхэйн сүүдэр" киноны зураг авалт хэдэн үргэлжилсэн бэ. Зураг авалтын үеэр хичээлээ хийж чадсан уу?
-Кино зураг авалт гуравдугаар сард эхэлж долдугаар сарын 6-нд дууссан. Хичээлээ тараад шууд зургийн талбай руу явдаг байсан. Хичээл хийж чадахгүй самгардах үе гардаг байлаа. Заримдаа ядарна.
(5).jpg)
-Аав, ээжийнх нь харилцаа тогтворгүй, ганцаарддаг хүүгийн дүрд тоглох хэцүү байв уу?
-Ээж, аав нь салбал хүүхдүүд ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэж бодож, төсөөлж кинондоо бэлдсэн дээ. Анх удаа ийм дүр дээр ажилласан болохоор эвгүй, сонин санагдаж байсан. Дүрийн сонгон шалгаруултад орж байхад бидэнд уншиж, бэлдэх бичвэр өгсөн юм. Түүнээс “уйлна” гэдэг үгийг уншчихаад гайхаж, сандарсан.
-Уйлдаг зураг авалтад орохдоо өөрийгөө хэрхэн бэлддэг байв?
-Уйлдаг зураг авалтын үеэр зөндөө юм боддог байсан. Амархан уйлахгүй болохоор ээж, аавынхаа талаар болон тэдний намайг хайрладаг хайрыг боддог байсан. Тэгэхээр би амархан уйлчихдаг юм билээ.
-Чамд жүжигчид зөвлөгөө өгдөг үү?
-Анх зураг авалтад орж байхдаа биеэ барьж, бусдаас айж, сандардаг байсан. Сүүлдээ хүмүүстэйгээ дасаж, харилцаж, хөгжилдөж эхэлсэн. Хамтарч тоглосон жүжигчин ах, эгч нар намайг дэмжсэн, зөвлөж байсан болохоор дүрдээ тоглож чадсан гэж боддог.
-Чи сургуулийнхаа, найзуудынхаа бахархал шүү дээ. Тэд чамайг жүжигчин гэж дууддаг уу?
-Манай ангийнхан болон бусад ангийн зарим хүүхэд намайг кинонд тоглож байгааг мэдэж байсан. Сургуулийн коридороор алхаж байхад зарим хүүхдүүд нь намайг таньдаг. Манай найз “Жүжигчин Анар, жүжигчин Анар” гээд байдаг.
-“Эрвээхэйн сүүдэр” олон ангит уран сайхны киноны зураг авалтын үед хэцүү зүйл байсан уу?
-Хамгийн хэцүү нь уйлдаг зураг авалт. Уйлсны дараа олон үг хэлэх ёстой байвал бас хэцүү. Бусад нь дажгүй өнгөрсөн. Хүмүүстэй харьцаж үгээ бэлдвэл илүү хурдан цээжилдэг юм билээ. Ганцаараа дотроо уншаад байхаар цээжилж байгаа эсэх нь мэдэгддэггүй юм.
.jpg)
-Дээрх киноны хамгийн сонирхолтой зураг авалт юу байв?
-Арваннэгдүгээр анги дээр гардаг мөсөн тэшүүрээр гулгадаг зураг авалт хамгийн сонирхолтой, хөгжилтэй нь байсан.
-Чи жүжигчин болохоор шийдчихсэн үү?
-Би сайн шийдээгүй байгаа. Жүжигчин болж магадгүй эсвэл огт өөр ажил хийдэг хүн болно.
-Чи гар утсаараа тоглодог уу?
-Би компьютер тоглодоггүй, хааяа утсаараа тоглодог. Зураг авалтад оролцдог учраас утсанд донтож тоглох зав байдаггүй. Уйдсан үедээ л утсаараа тоглодог. Найзуудтайгаа хамт байх, хөгжилтэй зүйл хийж байхдаа утсаар тоглодоггүй.
.jpg)
-Чи үзэгчдэд хандаж юу хэлэх вэ?
-Намайг дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Анх удаа олон хүнээс дэмжлэг авч байгаа учраас надад үнэхээр сайхан байгаа шүү. Бүгдэд нь баярлалаа гэж хэлье.
Түүний хамгийн сайн дэмжигч зөвлөгч нь түүний гэр бүл. Ээж нь түүний багш, зөвлөгч, менежер, найз нь болдог гэнэ.
-Та хүүгийнхээ тоглосон киног анги алгасахгүй үзэж, үзэх бүрдээ бахархаж сууна уу?
-Бид гэр бүлээрээ сууж байгаад хүүгийнхээ тоглосон киног үздэг юм. Х.Анар өөрийнхөө хэсэг дээр телевиз рүү нуруугаа харуулаад бид хэд рүү хараад суучихдаг юм. Тэгсэн ээж, аавдаа уйлаад ярьдаг хэсгийг нь эгч нь үзээд яг уйлах гээд сууж байсан. Тэгснээ “Киног нь үзээд Тэнүүнийг өрөвдөөд уйлах гэхээр наана нь яг адилхан царайтай хүүхэд инээгээд, пицца идээд байх юм” гээд хөгжилдсөн. Энэ мэтчилэн хамтдаа суугаад киног нь үзэх их сайхан байдаг.
.jpg)
-Хүүг нь таньдаг хүн бүр магтаад сайхан байгаа байх. Хүүгийнхээ жүжигчин болох мөрөөдөлийг нь дэмжинэ биз дээ?
-“Эрвээхэйн сүүдэр” кино үзэгчдэд хүрч эхэлсний дараа найзууд, ажлын газрын хүмүүс хүүг маань таниад “Танай хүү мундаг жүжиглэж байна” гэж магтахыг сонсоод баярласан. Бүр огшоод л ирдэг юм билээ. Хүүгээрээ их бахархаж байгаа. Миний хүүг магтаж байгааг сонсох үнэхээр сайхан. Хүүгээ хөгжүүлэхээр дугуйланд явуулж эхэлсэн, ингэж амжилт үзүүлнэ гэж төсөөлөөгүй. Цаашид ч хүүгийнхээ сонирхлыг дагах болно. Заавал жүжигчин бол гэж тулгалгүй, өөрийнх нь мөрөөдөл, сонирхлынх нь сонсоно гэж боддог.
| Х.АНАР: "Эрвээхэйн сүүдэр" кинонд тоглосны дараа найзууд минь намайг "Мундаг жүжигчин болжээ" гэж магтсан |
|
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |