-Энэ өдрийн мэнд хүргэе. Барилдаж байх үеийн гэрэл зураг цахим сүлжээнд түгсэнээс хойш ихээхэн хандалт авсан шүү дээ. Тухайн барилдааны талаар ярих уу?
-Би багаасаа бөхөд сонирхолтой, оролцох боломжтой тэмцээн, өсвөрийн бөхийн барилдаан байвал оролцож, өөрийгөө сорьдог. Багануур дүүргийн 42 жилийн ойн баярт зориулсан өсвөрийн барилдааны үеэр миний гэрэл зургийг дарсан байсан. Ягаан өнгөөр үсээ будсан нь хувь хүний л сонирхол шүү дээ. Тухайн үед сонирхол хөдлөөд үсээ ягаан өнгөөр будуулчихсан байсан юм.
-Таны цахим сүлжээнд байршсан зурган дээр олон сэтгэгдэл ирсэн байсан. Тэдгээр сэтгэгдлийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Тэр зураг цахим сүлжээнд тавигдахад би Хөх нуурт, сүлжээгүй газар байсан юм. Хоёр хоногийн дараа Багануурт гэртээ ирээд сүлжээтэй болсон чинь миний зураг тавигдсан байсан. Нэг тийм гоё мэдрэмж төрсөн. Харин хүмүүсийн сэтгэгдлийг ээж бид хоёр тайвнаар хүлээж авсан. Сөрөг сэтгэгдлээс илүү эерэг сэтгэгдэл олон байсан учраас сайхан санагдсан. Миний хувийн үзэл бодлыг хүндэтгэсэн хүн олон байсанд баяртай байгаа.
(6).jpg)
-Олон хүн сэтгэгдэл бичсэн байсан шүү дээ. Тэр дундаас мартагдахааргүй зүйл бичсэн сэтгэгдэл байв уу?
-Сайхан үгс, урам өгсөн олон сэтгэгдэл байсан. Гэхдээ хамгийн хөгжилтэй хэр нь сэтгэлд тод үлдсэн нь “Реппер Roockie л байна шүү дээ” гэсэн сэтгэгдэл юм даа.
-Хэддүгээр ангидаа анх зодоглож байсан бэ. Өөр спортоор хичээллэдэг үү?
-Би хамгийн анх 2018 онд Хэнтий аймагт зохион байгуулагдсан 2048 хүүхдийн үндэсний бөхийн тэмцээнд барилдаж байсан.Тухайн үед Багануур дүүргээсээ төлөөлөн оролцох хүүхдүүдийн нэг болж байсан. Ер нь тэрнээс хойш барилдаж эхэлсэн дээ. Бүүр албан ёсоор үндэсний бөхөөр явахгүй ч гэсэн өв уламжлалтай минь холбоотой учраас боломж гарвал л зодоглож байхыг хүсдэг. Үндэсний бөхөөс өөр спорт гэвэл сагс тоглодог.
-Гэр бүлд нь бөхийн удам бий юү?
-Өвөөгийн талд Монгол Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун ах бий. Манай гэр бүлд өөр бөх хүн байхгүй ээ.
(3).jpg)
-Яагаад сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн бэ. Тэмцээн уралдаанд амжилт гаргаж байв уу?
-Сагсан бөмбөгт багаасаа дуртай байсан. Спортод сонирхолтой учраас өөрийгөө эрүүл байлгаж, чадвараа хөгжүүлэх үүднээс сагсаар хичээллэдэг болсон. Одоо Багануур дүүргийн сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог. Үндэсний бөхөөр сургууль болон дүүргийн хэд хэдэн тэмцээнд үзүүрлэж байсан.
-Спортоор хичээллэхийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Спорт хүнийг тууштай, тэсвэр тэвчээртэй болгодог гэж ээж минь хэлдэг. Надад ч гэсэн энэ үг үнэн юм шиг санагддаг. Тэмцээн уралдаанд оролцоход намайг үргэлж дэмжиж, араас минь хүч, урам өгч түлхдэг учраас гэр бүлдээ үргэлж талархдаг. Ямар ч тэмцээнд орсон ялах үедээ тэр мөчид царцуулсан эрч хүч хэд дахин болоод буцаад ирсэн юм шиг санагддаг. Гэхдээ ялах үед гэр бүлээс минь ирж байгаа эрч хүч, хайр, надаар бахархах сэтгэл өөр ямар ч дэмжлэгээр сольшгүй хамгийн сайхан нь байдаг.
(4).jpg)
-Ирээдүйд үндэсний их баяр наадмаараа барилдаж, цолтой болохыг хүсдэг үү?
-Тэгэлгүй яах вэ, бөхөд сонирхолтой эр хүн болгоны нууцхан хүсэл мөрөөдөл гэж боддог. Тийм боломж олдвол эргэлзэлгүйгээр зодоглоно.
-Үндэсний бөхийн бэлтгэл сургуулилалтаа хэрхэн хийдэг вэ. Дасгалжуулагч байгаа юу?
-Цар тахлаас болоод хоёр жил зодоглоогүй байж байгаад энэ жил зодоглолоо. Энэ хоёр жилийн хугацаанд сагсан бөмбөгт илүү анхаарлаа хандуулж, бэлтгэл сургуулилалт хийсэн. Багануур дүүргийн спорт зааланд Аймгийн арслан Буянтогтох багш дээр үндэсний бөхийн барилдааны бэлтгэлд явдаг даа.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг вэ?
-Ээж минь намайг "Зөв хандлагатай, тусч, бусдад хайр түгээсэн хүн байгаарай" гэж үргэлж хэлдэг. Тиймээс ээжийнхээ итгэлийг алдахгүй сайн хүн байхыг хүн талаасаа үргэлж хичээдэг. Мэргэжил эзэмшихийн хувьд IT инженер болохыг хүсдэг.
-Хүссэн мэргэжлээ эзэмшсэн ч сонирхлоороо үндэсний бөхөөрөө барилдах уу?
-Миний сонирхол, барилдах хүсэл эрмэлзэх хэзээ ч унтрахгүй байх аа. Тиймээс мэргэжил эзэмшиж, нас биед хүрсэн ч боломж олдох бүрд зодоглохыг хичээнэ.
-Цаашдын зорилго төлөвлөгөөнөөсөө хуваалцаж болох уу?
-Ойрын зорилгын хувьд ахлах ангиа төгсөхөөсөө өмнө бэлтгэлээ шаргуу хийж сагсан бөмбөгөөрөө олон улсын тэмцээнд явахыг хүсэж байна. Харин урт хугацаандаа спортоо орхилгүй бүхий л зүйлстэйгээ хослуулж, өөрийгөө дайчлан хоёр мэргэжил эзэмшихээр төлөвлөж байна даа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| ЯГААН ҮСТЭЙ БӨХ М.ЭРХЭМБИЛЭГ: ӨВ УЛАМЖЛАЛТАЙ ХОЛБООТОЙ УЧИР БОЛОМЖ ГАРАХ БҮРД ЗОДОГЛОХЫГ ХҮСДЭГ |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |