Төрсөн нутгийн бараа нь хө
Түмний газраас харагдаад байна хө
Цагаан цасан малгайтай
Сүрлэг хангайн нурууд.... хэмээн Архангай аймгийн номын санд дуулах хүүгийн дүрс бичлэг цахим сүлжээнд тавигдаж, олон хүнийг уярааж, эерэг сэтгэгдэл авсан билээ. Тэгвэл цээлхэн хоолойтой дуучин хүүг Г.Ариунбаатар гэдэг бөгөөд энэ жил арванхоёрдугаар ангиа төгсжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэж байна.
-Таны дуулж байгаа бичлэг олон хүнд хүрч, эерэг сэтгэгдэл авлаа. Хүмүүс таныг “Архангай аймгийн дуучин хүү” хэмээн нэрлэж байна. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу, юуны өмнө миний бичлэгийг эергээр хүлээж авсан та бүхэнд баярлалаа. Намайг Г.Ариунбаатар гэдэг. Архангай аймгийн Цахир суманд төрж өссөн. Энэ жил арванхоёрдугаар ангиа төгсөж байна.
-Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн үү. Мэргэжлээ сонгосон уу?
-Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай давлаа. Одоо мөрөөдлөө биелүүлэхийн тулд Улаанбаатар хотыг зорих гэж байна. Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангид ур чадварын шалгалт өгөх гэж байна.
.jpg)
-Цахим орчинд олон хүний хайрыг хүртсэн бичлэгийнхээ талаар ярьж болох уу. Хэзээ хийгдсэн дүрс бичлэг юм бэ?
- 2018 оны Хүүхдийн урлаг, спортын их наадамд оролцохоор аймгийн төв дээр ирчихсэн байх үеийн дүрс бичлэг. Тэр үед манай ах хотоос ирчихсэн Тайхар нэгдлийнхэнтэй уулзаж байсан юм. Тус наадамд оролцоод гуравдугаар байрын шагнал хүртсэн, үүнд минь баяр хүргэсэн ах, эгч нартаа дуугаа дуулж өгч байх үеийн бичлэг.
- Чамайг дэмжиж байгаа эерэг сэтгэгдлийг уншихад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Хүмүүсийн урам өгч, дэмжиж байгаа сэтгэгдлийг уншаад үгээр хэлэмгүй аз жаргал мэдэрсэн. Цаашаа үргэлжлүүлэн дуулах их урам авсан. Урам авч баярлахын хажуугаар илүү хичээх хэрэгтэй гэдгээ ойлгосон.
-Гэр бүлийнхэн нь дуулж байгаа дүрс бичлэгийг нь үзээд юу гэж хэлж байв. Дуучин болно гэдгийг нь сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?
-Анх цацагдах үед нь үзчихээд бахархсан гэсэн. Тэр үед ээж минь “Миний хүү мундаг, сайн байна” гэж хэлж байлаа. Ер нь тэр хоёр минь миний дуулж байгааг сонсчхоод гаргасан алдааг минь хамгийн эхэнд хэлж, зааж өгдөг дөө. Гэр бүлийнхэн минь их дэмждэг. Хэзээ ч хориглож байгаагүй харин ч чиглүүлж, урам өгдөг. Манай үеэл ах нар уулзах бүрдээ л шинэ зүйл зааж өгдөг. Дуулалтын техник, аль үед амьсгаагаа авах вэ гээд зөвлөгөө авах үе олон бий.
.jpg)
- Танай удамд дуулдаг хүн бий юү?
-Манай гэр бүлээс аав минь их сайхан дуулдаг. Миний хоёр үеэл ах Улаанбаатар хотод дуурийн дуулаачаар ажилладаг.
-Дуучнаас өөр мэргэжил сонгох талаар бодож байсан уу?
-Багаасаа л дуулах дуртай, телевизийнхээ өмнө суугаад мундаг дуучдыг харж, тэдэн шиг болохыг хүсдэг байсан. Энэ жил миний мөрөөдөл биелэхэд нэг алхам ойртож байна. Шалгалт өгөх гэж байгаадаа жаахан сандарч байна, гэхдээ сандрал гэхээс илүү догдлол юм болов уу. Өөр мэргэжил сонгож, өөр замаар явна гэж бодож байгаагүй ээ.
_Дуулж байхдаа юу мэдэрдэг вэ. Дуучин болно гэдэгтээ эргэлзэлгүйгээр хичээхэд юу ингэж нөлөөлсөн юм бол?
-Хөдөө хээр талд морин дэл дээр дуу дуулаад, исгэрээд явж байх мэдрэмж үгээр хэлэмгүй сайхан шүү дээ. Жинхэнэ эрх чөлөө тэнд л байдаг юм. Дуу дуулах бүрдээ урлагт улам дурлаж, дахин дуулахыг хүсдэг. Ер нь хөдөөний хүүхдүүд мал маллаж байхдаа дуулсаар л өсөж том болдог байх. Би нийтийн, зохиолын дуу сонсож дуулах дуртай. Тэр дундаас монгол ардынхаа дууг дуулах хамгийн сайхан байдаг. Дуулахдаа авдаг тэр гоё мэдрэмжүүд л намайг шантралгүй улам хичээхэд тусалж, нөлөөлдөг байх.
.jpg)
-Мэргэжлийн талаас нь зааж сургаж өгдөг багшийнхаа талаар ярих уу?
-Миний багш Архангай аймгийн Цахир сумын Соёлын тэргүүний ажилтан Х.Гэрэлтцолмон гэж хүн байгаа. Есдүгээр ангидаа багшийнхаа аяыг нь бичсэн “Дурсамж дүүрэн цэцэрлэгийн багш” дууг дуулж байлаа. Олон нийтэд цацагдаагүй ээ, багшид минь хадгалагддаг.
-Анги, сургуулиа төлөөлж олон тэмцээн уралдаанд оролцож байв уу?
-Сургуулийн багш, ангийн найзууд маань намайг дэмжиж, урам өгч олон тэмцээн, уралдаанд оролцуулдаг. Сургууль болон ангиа төлөөлж олон тэмцээнд оролцсон. Архангай аймгаа төлөөлж улсын тэмцээн 2-3 удаа орж байлаа.
-Багаасаа дуулдаг байсан болохоор аймгийнх нь хүүхдүүд сайн таньдаг байсан уу?
- Таньдаг хүмүүс байгаа “Нөгөө дуулаад байсан хүү” байна гээд өнгөрдөг. Тэр бүрд нь ичнэ, сандарна шүү дээ. Нэг бодлын бас их үүрэг хариуцлага ирж байгаа юм. Ээж аавынхаа ачийг хариулж, итгэлийг нь алдаж болохгүй шүү дээ.
-Цаашдын зорилго, мөрөөдлийнхөө талаар хуваалцахгүй юу?
- Монголынхоо ард түмэнд хайрлагдсан дуучин болохыг хүсэж мөрөөдөж байна. Энэ л миний багаасаа зорьсон зорилго юм даа.
МОНГОЛЫНХОО АРД ТҮМЭНД ХАЙРЛАГДСАН ДУУЧИН БОЛОХЫГ ХҮСДЭГ
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Шалгалтаа амжилттай өгөөрэй.
-Баярлалаа.
| Г.АРИУНБААТАР: Дөрвөн жилийн өмнө дуулсан бичлэг минь одоо цахим сүлжээнд трэнд болоод байгаа |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |