Уран сайхны гимнастикаар 10 жил тасралтгүй хичээллэж гадаад болон дотоодын олон тэмцээнд амжилттай оролцсон тамирчин Э.Анусэцэнтэй ярилцлаа. Тэрбээр Дубай хотод болсон “Dugymcup 2017” тэмцээний дэд байр, мөнгөн медаль, 2017 онд Орос Улсад болсон уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээний хоёр алтан медальтай өсөх ирээдүйтэй тамирчин юм. Түүний хувьд энэхүү спорт эмэгтэй хүний хамгийн төгс байдлыг ил болгодог гэнэ.
-Энэ өдрийн мэнд хүргэе. Тэмцээндээ амжилттай оролцож байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу? Намайг Энхбаярын Анусэцэн гэдэг. Одоо 15 настай. Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 9-3 ангид суралцдаг.

-Уран сайхны гимнастикаар хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Би уран сайхны гимнастикаар таван настайгаасаа хойш буюу 10 жил хичээллэж байна. Анх ээж "Ийм уран сайхны гимнастик гэсэн спорт байдаг юм байна миний охин хичээллэж үзэх үү" гэсэн тухайн үед юу бодолгүй "Тэгье" гээд сургалтын төв дээрээ ирж байлаа.Тэр үед спорт ч гэж мэддэггүй байж дээ. Уран сайхны гимнастик заалгахаар анх Халиун багш дээрээ ирж байсан. Одоо ч Халиун багшийнхаа удирдлага доор явдаг.
-Уран сайхны гимнастикаар арван жил хичээллэхэд юу нөлөөлөв ?
-Гимнастик, тэр дундаа уран сайхны гимнастик гэдэг дан ганц охидын спорт. Эрэгтэй хүн хичээллэдэггүй. Уран сайхны гимнастик эмэгтэй хүнийг өв тэгш бие галбиртай, хөдөлгөөний эвсэлтэй, уян хатан болгодог. Ер нь бол үзэсгэлэн төгөлдөр эмэгтэй хүнийг цогцлоож өгдөг. Бидний өмсдөг хувцас, нүүр будалт гээд эмэгтэй хүнийг тал талаас нь хамгийн гоо төгөлдөр болгож харуулдаг. Тэр зүйлд нь дурлаж, энэ спортод хайртай болсон. Мөн спортоор хичээллэх нь ирээдүйд хэрэгтэй учраас ингэж олон жил хичээллэж байгаа.
-Энэ спортоор хичээллэсний үр шим нь юу байсан бэ?
-Хаана ч явсан үргэлж нэг зүйлээр онцгойрдог. Тэр онцгой зүйл нь уран сайхны гимнастик байдаг. Жишээ нь сагс, гар бөмбөгийн дугуйланд хамрагдахад бусдаасаа илүү хөдөлгөөний эвсэлтэй байна. Спортоор хичээллэдэг минь давуу тал болсон олон тохиолдол байгаа.
-Гэр бүлийн гишүүд нь хэр их дэмждэг вэ?
-Гэр бүлийнхэн маань хамгийн их ойлгож дэмждэг. Тэр дундаа ээж илүү их дэмжинэ. Хүмүүс намайг дэмжиж байна гэдэг цаашаа үргэлжлэх урам болж байдаг.
-Гадаад дотоодын олон тэмцээн уралдаанд оролцсон юм билээ. Бүгд л хичээл зүтгэл шаардсан байх тэр дундаас хамгийн их бэлтгэл шаардсан нь ямар тэмцээн байсан бэ?
-Өдөр бүр бэлтгэлтэй байдаг. Тийм ч учраас орох боломжтой бүх тэмцээн уралдаанд оролцохыг хичээдэг. Миний хувьд зургаан настайгаасаа хойш олон тэмцээнд оролцсон. Хамгийн их бэлтгэл шаардаж байгаа гэвэл зургаан сард болох гэж байгаа нэг тэмцээн байна. Тэрнээс өмнө гэвэл 2017 онд Дубай хотод болсон тэмцээнд хамгийн их бэлдсэн.

-Олон тэмцээнд орсон гэлээ.Тэр дундаас хамгийн дурсамж үлдээсэн тэмцээн байгаа юу?
-Орос Улсад болсон тэмцээнд миний өрсөлдөж байгаа төрөлд олон мундаг охид байсан. Тэр дунд Орос Улсын хамгийн шилдэг тамирчин охин оролцохоор бэлдэж байсан. Тэмцээн эхлэх, үзүүлбэр үзүүлэхээс өмнө бага зэргийн сандралтай байсан, гэхдээ үзүүлбэрээ өөрийн чадах хамгийн сайнаараа үзүүлээд гараад ирсэн. Тэгсэн тэр сайн охиныг ялаад тэргүүн байр эзэлсэн, үгээр хэлж барамгүй мэдрэмж авсан даа. Тэр үед Оросын шүүгчид манай багшид намайг “Ямар мундаг, чадвартай охин бэ” гэж магтсан байсан. Тэгээд шилдэг үзүүлбэрүүдээр хийдэг гала тоглолтод урилгаар оролцож өөрийнхөө үзүүлбэрийг үзүүлсэн дээ.
-Спортоор хичээллэж байх явцад олон бэрхшээл,шантарсан үе гардаг шүү дээ. Танд тийм үе гарав уу?
-Тийм хэцүү, шантармаар зүйл одоогийн байдлаар гарч ирээгүй ээ. Гэхдээ бага ангид байхад уян болохын тулд шахалт хийгээд, жаахан байсан болохоор бааштай ч байж өвдөг өвдөөд, 2-3 хоног уйлаад “Ёстой энэ спортоос гарна болино” гэж их бодсон. /Инээв/ Өөр гэвэл Орос Улсад болсон тэмцээнд оролцоод ирж байх үедээ осолд орсон. Тэр үед бас нэг удаа гарах талаар бодож байсан. Гэхдээ шантраагүй учраас өнөөдөр дахиад нэг тэмцээнд оролцоод сууж байна.
-Уран сайхны гимнастикаар хичээллэж байгаа тамирчинд анхаарах ёстой дэглэм байдаг уу?
-Уран сайхны гимнастикчид биеийн жин маш сайн барих ёстой. Жингээ барихын тулд тодорхой цагт, тохирсон хоол хүнс хэрэглэнэ. Мөн уян байх ёстой, ингэхийн тулд өдөр бүр сунгалтын дасгал хийх ёстой. Нэг өдөр хийгээд хэдэн хоногоор таслах юм бол уян болж чадахгүй. Тиймээс сунгалтын дасгалыг өдөр бүр олон цагаар хийдэг.
-Э.Анусэцэн ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?
- Одоогоор тэс өөр чиглэлийн хоёр мэргэжил сонгосон байгаа. Хуульч болох талаар бодож байгаа. Нөгөө нь гэвэл багаасаа кино урлагт дуртай, үзэж өссөн болохоор жүжигчин мэргэжлийг бас их сонирхож байна.
-Одоо сонгосон байгаа хоёр мэргэжил нь гимнастиктай төдийлөн холбоогүй юм байна шүү дээ. Тэгвэл ирээдүйд мэргэжлээрээ ажиллахын хажуугаар спортоо орхихгүй хичээллэнэ гэж боддог уу?
-Гимнастик нь бусад жүдо эсвэл гүйлтийн спорт шиг 30 40 нас хүртэл үргэлжлэх хэцүү,боломжгүй байдаг. Хүний уян хатан байдлыг шаарддаг учраас сайн бэлтгэл хийлээ гэхэд 25 нас хүртэл хичээллээд зогсохоос өөр аргагүй болдог. Тийм учраас мэргэжил эзэмшсэнийхээ дараа гимнастикаар хичээллэж чадахгүй байх гэж боддог. Ер нь энэ спортын хувьд 2-3 цагийн бэлтгэл хийгээд ч хангалтгүй олон удаагийн давталт, олон цагийн бэлтгэл шаарддаг. Тиймээс тамирчны хувиар бэлтгэл сургуулилт хийж чадахгүй болно. Гэхдээ аль болох бэлтгэлээ хийхийг хичээнэ.

-Гимнастикаар хичээллэх хугацаанд тохиолдсон хамгийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцах уу?
-Нэг хүүхэд бүр ямар ч тоглосон шинжгүй “Чамд яс байдаг юм уу” гэж асуугаад миний бугуйнаас барьж үзэж байсан. “Тэгээд энэ яс мөн юм уу. Яаж ийм уян байгаа юм бэ” гэж үнэхээр гайхсан шинжтэй асууж байсан. Надад ийм төрлийн асуулт их ирдэг.
-Уран сайхны гимнастикаар хичээллэж байгаа дүү нартаа зөвлөх зөвлөж байгаа юу?
-Хичээллэх гэж байгаа хүүхдүүдэд бол "Хичээллээд үзээрэй төсөөлж байгаагаас чинь илүү сайхан спорт" гэдгийг хэлмээр байна. Харин хичээллэж эхэлсэн тамирчдадаа "Бэлтгэлээ сайн хийгээрэй, битгий шантраарай хичээж чадвал амжилтад хүрч чаддаг шүү" гэдгийг хэлмээр байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Илүү олон амжилт үзүүлсэн мундаг тамирчин болоорой.
-Баярлалаа, Амжилт хүсье.

| Э.АНУСЭЦЭН: Уран сайхны гимнастик эмэгтэй хүнийг хамгийн үзэсгэлэнтэйгээр харуулдаг |
|
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой
2026-09-21 17:32:23
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Л.ДАШНЯМ: ДАРМА.БАТБАЯР, Ж.ЛХАГВА, Б.ЛХАГВАСҮРЭН НАРЫГАА ҮГҮЙЛЭХ ЮМ АА
2026-09-21 09:52:05
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
Аймгийн хурц арслан “Майга” Д.Суурийн зээ хүү М.БИЛГҮҮН: Би Монгол Улсын заан цолонд хүрэхийг мөрөөддөг
2026-09-21 07:00:44
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2026-09-21 07:00:00
АНХНЫ ПАРЛАМЕНТЫН АЖИЛСАГ ХОЁР
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |