-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг Пүрэвдорж овогтой Бат-Эрдэнэ гэдэг. Ховд аймгийн Дөргөн суманд амьдардаг, 20 настай залуу байна. Ховд аймгийн “Progress” сургуулийг 2019 онд төгссөн.
-Таны малын бэлчээр дээр хийсэн видео бичлэгийн санаа монголчуудад их таалагдсан. Бичлэгээ санаандгүй, өрнөж буй үйл явдлуудыг хараад үнэхээр бачуураад хийсэн үү, эсвэл төлөвлөж хийсэн үү?
-Малаа хариулж явахад олон юм бодогддог л доо. Хүмүүсийн нийгмийн чухал асуудлыг дараагийн мэдээгээр дараад, шуугиад, ахиад л шуугиад тэгэх бүрдээ өмнөхөө мартаад байгааг ер нь л боддог байсан л даа. Тэр бичлэгийг би найзууддаа л үзүүлэх зорилгоор хийсэн юм. Тийм олон хүнд хүрнэ гэж огт бодоогүй. Хэрвээ ийм олон хүн үзэхийг нь мэдсэн бол хараалын үг хэлэхгүй байсан юм. Аав ээж хоёрыг үзэхэд нь хараалын үг хэлсэндээ гэмшиж, их эвгүй санагдсан.
-Аав, ээж нь дүрс бичлэгийг нь хэдийд үзсэн бэ. Хэрхэн хүлээж авсан бэ?
-Анх аав, ээждээ юу ч хэлээгүй. Бичлэгийг маань хүмүүс үзээд, хандалт маш их болоод ирэхээр нь хараалын үг хэлснээ санаад айхдаа аав, ээж хоёрыг битгий үзээсэй л гэж бодож байсан. Тэгсэн аав цахим сүлжээнд ороод хамгийн түрүүнд үзчихсэн. Тэгээд над руу харж инээгээд, “Тэгж байгаад устгаарай” гэсэн. Ээж харин юм хэлээгүй. Аавыг тэгээд хэлчихээр нь санаа амраад, "Би ямар буруу юм хэлсэн биш" гэж бодоод бичлэгээ устгаагүй. УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан ах миний дүрс бичлэгийг нүүр хуудсандаа тавихдаа бичсэн тайлбарыг аав уншаад хүлээн зөвшөөрсөн.
-Найзууд нь бичлэгийг нь үзээд юу гэсэн бэ?
-Манай найзууд бол намайг үргэлж дэмждэг.
-Таны бичлэгийн дор "Жүжигчин болбол зүгээр юм биш үү" гэх сэтгэгдэл цөөнгүй байсан. Таны хувьд?
-Мэргэжил бол амархан сонгох зүйл биш. Би хүмүүсийг нэг л өдөр инээлгэж чадна. Харин мэргэжлийн жүжигчид хүмүүсийг өдөр болгон инээлгэж, уйлуулж чадна. Ганц бичлэг хийчихээд жүжигчин болно гэж бодох нь арай л хийсвэр, утгагүй зүйл шүү дээ.
.jpg)
-Бичлэгтээ дурдсан асуудлууддаа хувь хүнийхээ үүднээс ямар байр суурьтай байдаг вэ?
-Ер нь маш их бухимдалтай байгаа. Манайхан дуулианаас дуулианы хооронд амьдардаг шүү дээ, үнэндээ. Нэг асуудлыг тултал нь ярьж, зохих шийтгэлийг өгөөд, дараагийн асуудалдаа орвол болмоор санагддаг. Дарааллынх нь дагуу л асуудлуудыг шийдүүлээд баймаар байна. Миний хувьд ингэж яриад ч болтугай ялангуяа Хөгжлийн банкны асуудлыг олны анхаарлын төвд нь дахин оруулсандаа баяртай байгаа. Ер нь ямар ч асуудлыг бүрэн дуустал нь бүгд мартахгүй, анхаарлынхаа төвд байлгаж байгаад буруутай хүмүүст хариуцлагыг нь үүрүүлж дуусаад, дараагийн асуудлаа дахин олны анхааралд авчирч баймаар байна.
-Бичлэгийг нь үзсэн хүмүүсээс ямар хандлага, сэтгэгдэл илүүтэй ирсэн бэ?
-"Зөв сэтгэжээ", "Яг хэллээ", "Сүүлийн хараалын үг инээд мартууллаа" гэсэн сэтгэгдэл олон ирсэн байна лээ. Гэхдээ хэлэх гэсэн гол санааг маань ойлгосон болохоор баяртай байгаа.
-Нийгмийн болж, бүтэхгүй зүйлсийг хөгжилтэйгээр шүүмжилсэн ийм бичлэг дахиж хийх үү?
-Дахиад бичлэг хиймээр санагдвал хийнэ. Хөгжлийн банкны асуудлын талаар бичлэг хийх нэг санаа бол байгаа.
-“Хамтран ажиллах санал ирсэн”, “Уг нь би од шүү дээ” гэсэн сэтгэгдлүүдийг та нүүр хуудастаа хуваалцсан байсан. Та өөрийгөө "Одоо ингээд од болчихлоо" л гэж бодсон уу?
-Миний од гэж юу байх вэ. Хүмүүс нөгөө дуулиант мэдээ шигээ намайг, миний бичлэгийг нэг хэсэг яриад л мартана шүү дээ. Би ч гэсэн олон дуулианых нь нэг болоод өнгөрч байгаа гэсэн үг. Хэд хэдэн газраас хамтран ажиллах санал ирүүлсэн. Гэхдээ одоо мал төллөөд завгүй байгаа болохоор тодорхой хариу өгөөгүй л байна.
-Ирээдүйн зорилгоосоо хуваалцаж болох уу?
-Ирээдүйн зорилгоо нууц хэвээр нь үлдээмээр байна.
-Мал төллөөд завгүй байгаа ч бидэнд зав гарган ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд бас баярлалаа.
| ДУУЛИАНЫГ ДУУЛИАНААР МАРТААД БАЙГААГ ШҮҮМЖИЛСЭН МАЛЧИН П.БАТ-ЭРДЭНЭ:Аав, ээж хоёрыг л бичлэгийг маань битгий үзээсэй гэж их бодсон |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |