-БИД БИЧЛЭГЭЭ УТАСНЫХАА КАМЕРААР ХИЙЖ, ЭВЛҮҮЛДЭГ-
-Сайн байна уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Юуны өмнө Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Бат-Эрдэнийн Тэмүүжин гэдэг. СУИС-ийн жүжигчний мэргэжилээр сурдаг. Энэ жил төгсөх ангийн оюутан.
-“Армата” продакшныг үүсгэн байгуулсан түүхээсээ хуваалцаач. Анх яагаад дүрс бичлэг хийхээр болсон бэ?
-Бид анх “Братан” киноны арын албанд туслахаар явж байгаад, “Ингэж аливаа зүйлийн ард байж байхаар урд нь гарч юм хийж үзье” гэсэн зорилгоор дүрс бичлэг хийж эхэлсэн. Тэгээд найздаа тохиолдсон явдлаар 2020 оны долдугаар сарын 11-нд анхны бичлэгээ хийгээд цахим ертөнцөд түгээж байлаа. Гэтэл маш богино хугацаанд санаанд оромгүй их хандалт авчихсан л даа. Тэгээд л “Иймэрхүү дүрс бичлэг хийвэл болох юм байна, хүмүүс үзэх юм байна” гэж бодоод хийж эхэлсэн. Түүнээс өмнө би “Тэмка аудио” гэж мөн богино хэмжээний аудио бичлэг түгээдэг байсан. Ийм болохоор хүмүүс багагүй таньж байсан байх. Хүмүүс хийсэн зүйлээр минь таних нь хамгийн сайхан мэдрэмжийг авдаг. Гэр бүлийнхэн минь эхэндээ хийж байгаа зүйлсийг маань төдийлөн дэмждэггүй байсан. Харин одоо бол дэмжиж, урам өгдөг шүү.

-Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ. Дүрс бичлэг хийх санаагаа хэрхэн олдог вэ?
-Анх 13 гишүүнтэй байсан ч "Армата" продакшн дөрвөн хүнтэй байгуулагдсан. Саяхан шинээр нэг гишүүн нэмэж авсан. Манайх эмэгтэй гишүүн байхгүй. Мэдээж аливаа зүйлийг хамт олноороо нэг зорилго, сэтгэлтэй байж хийнэ. Энэ ч утгаар санаа нэгдсэн найзуудтайгаа л хамтран бичлэгээ хийдэг л дээ. Бид ч энэ хугацаанд багагүй бэрхшээл үзлээ. Тухайлбал, өвлийн -38 градуст гэрлийн хөл бариад, гар нь бээрчихсэн ч сайн дүрс авахын тулд бараг хөлдтөл нь явна. Хийж байгаа зүйлээсээ шантрах гээд байвал найзуудынхаа нүд рүү хардаг. Найзуудын нүд сэргээд ирэхэд л дахиад урагшлах урам авдаг.
Дүрс бичлэгийг санааны хувьд ихэнхдээ санамсаргүй болон найзууддаа тохиолдсон явдлаар хийж хүмүүст хүргэдэг байсан. Заримдаа “Бидэнд тохиолдсон хөгжилтэй явдлууд” группээс санаа авна. Мөн цаг үеийнхээ тренд сэдвүүдийг цаг алдалгүй шүүрнэ. Олсон санаагаа зохиол болгоход цаг их ордог. Тиймээс цаг заваа хэмнээд санаагаа хоорондоо ярилцаж хийхийг боддог.
Өдөрт хэдэн дүрс бичлэг хийнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Тухайн өдөр, цаг хугацаанд ямар санаа төрж байна. Түүнийг цаг алдахгүй хийхийг хичээдэг. Бид бичлэгээ гар утасныхаа камераар л хийдэг. Энэ нь янзлахад илүү амар байдаг л даа. Харин байгууллагын реклам, маркетингийн зүйлсийг мэргэжлийн камераар бичдэг.
-СЭРГЭЛЭН ЗАНГАА АШИГЛАЖ ЧАДВАЛ САЙН ЖҮЖИГЧИН БОЛНО” ГЭСЭН АНГИЙН БАГШИЙН МААНЬ ҮГ УРАМ ӨГСӨН-
-“Армата” продакшны богино дүрс бичлэгүүдээс таны хувьд цоглог, дүрсгүй, сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд шиг харагддаг. Яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон бэ?
-Тийм ээ, бага байхаасаа л хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байлаа. Аав, ээж хоёр минь урлагийн мэргэжилтэй хүмүүс тийм ч учраас дагаад хөдөө, орон нутгаар их явдаг байлаа. Би төгөлдөр хуураар 14 дэх жилдээ хичээллэж байна. Анх СУИС-ийн харьяа “Бадмаараг” сургуулийн хөгжмийн ангид сурч байхад драмын ангийн хүүхдүүдтэй дотно байдаг байсан. Намайг жүжигчин болоход нөлөөлсөн гол хүн бол ангийн багш. Тэрбээр надад хандан “Сэргэлэн зангаа ашиглаж чадвал сайн жүжигчин болно” гэж хэлсэн нь их урам өгсөн шүү.
-Үлгэр дууриалал авдаг уран бүтээлч бий юү?
-Монгол Улсын Ардын жүжигчин С.Сарантуяа багшаасаа их үлгэр дууриалал авдаг. Манай ангийн багш болохоор бидэнтэй илүү ойр байж, зөв хүн байх, зөв үлгэр дууриалал үзүүлэхийг сургасан. Багш маань “Миний хүү ухаантай байгаарай” гэж зөвлөдөг. Энэ ч утгаар бидний хийж байгаа зүйл бусдад хэрэгтэй, зөв мессэж өгч чадахгүй л бол мянган гоё дүрстэй байгаад ч үнэ цэнгүй шүү дээ. Нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн дүрс бичлэгүүдээ эргэлзэх зүйлгүйгээр устгадаг.
.jpg)
-Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?
-Одоогоор хамгийн том зорилго маань “Хоньтээнт” кино маань л байна даа. Тэгээд цаашид бичлэгүүдээ улам сайжруулж, илүү олон шинэ содон санаагаар баяжуулж, хүмүүст хүргэнэ гэж бодож байна. Ингэхдээ мэргэжлийн сургууль төгсөж байгаа гэдэг утгаараа илүү мэргэжлийн байж, хүүхэд, залууст шинэ зүйлийн сэдэл болох зүйлс хийнэ гэж зорьж байгаа.
-Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.
-Баярлалаа.
О.Эрдэнэтунгалаг
| “АРМАТА” ПРОДАКШНЫ ЗАЛУУ ЖҮЖИГЧИН Б.ТЭМҮҮЖИН: Шантрах гээд байвал найзуудынхаа нүд рүү хардаг, тэднээсээ дахиад урагшлах урам авдаг |
|
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |