Эмэгтэй хүний гоо сайхныг гэрэл зургаар илэрхийлж, өөрийнхөө өнгө төрхөөр ялгарч буй “Nude art” модель Б.Боргуужинтай ярилцлаа.
-Чи их сонирхолтой, нөгөө талаар монголчуудын хувьд маш ховор төрөл гэж болох гэрэл зургийн модель. Анх хэрхэн модель болсон түүхээ хуваалцаач?
-Намайг Б. Анужин гэдэг. Уран бүтээлийн нэр маань Б.Боргуужин. Би загвар өмсөгч болох мөрөөдөлтэй байлаа. Бага зэрэг намхан болохоор фото модель болохоор шийдсэн. Эмэгтэй хүний гайхалтай, нууц гоо үзэсгэлэнг гэрэл зургаар илэрхийлж болдог гэдгийг мэдээд “Nude art” модель болохоор шийдсэн. Анхны зургаа 18 настайдаа авахуулж байсан.
-Манайд нүцгэн зураг авахуулахын төдий л дэмждэггүй гэж хэлж болно. Ер нь энэ урлаг монголд хөгжих боломжтой юу?
-Хамгийн анхны зургаа авахуулахдаа хувцас солих өрөөнд ороод 30 минут юу ч хийж чадахгүй зүгээр суусан. Гэртээ харьдаг ч юм бил үү гэж бодож байлаа. Энэ надад тохиолдсон хамгийн хөгжилтэй үе байсан байх. Хүнд, хэцүү зураг авалт их байдаг. Манай аав, ээжийн насны хүмүүс ойлгож, дэмжиж байна гэж бодохоор “nude art” хөгжихөд ойрхон байна гэж боддог доо.
-Ихэнх хүн нүцгэн зургийг буруу ойлгох, өөрөөр харах гээд байдаг шүү дээ. “Nude art” эротизм хоёрын ялгааг тайлбарлавал?
-Олон хүн нүцгэн эмэгтэйн зургийг хараад порно маягаар хүлээж авдаг. “Nude art” бол уран зурагтай адилхан. Гэхдээ хүнд хүрэх хэлбэр нь өөр. Аливаа зураг тодорхой нэг зүйлийг илэрхийлж байдаг. Энэ моделийн биеийг хаанаас нь яаж дарвал зөв өнцөгтэй гарах вэ гээд зурагчин, модель хоёрын хамтын ажилгаанаас бүтээл төрдөг.
-Гэрэл зурагчны хувьд моделио тухтай байлгаж, сэтгэл санааг нь дэмжиж, удирдах нь чухал байх. Харин модель юун дээр анхаарах хэрэгтэй байдаг вэ?
-Зориг, тэвчээрийн эцэст л бүтээл төрдөг. Хэрвээ зурагчинтайгаа сайн ярилцаж чадахгүй бол хэзээ ч сайн зураг гардаггүй. Зураг даруулах үед биеэ барьж, өөрийгөө илэрхийлж чадахгүй бол хүнд хүрдэггүй. Тийм учраас зураг даруулах мөчид биеэ суллаж, тайван байхыг хичээдэг.
- Зураг даруулсны дараа эсвэл өмнө ямар мэдрэмж төрдөг вэ?
-Зураг авалтын өмнө маш их сандардаг. Зураг авах явцад өөрийгөө дайчилж хичээдэг. Харин зураг авалтын дараа тайвширдаг. Зурагчин зургаа бэлдээд олон нийтэд түгээхэд өөрийнхөө зургийг харах мэдрэмж үнэхээр гайхалтай. Би зураг бүрийнхээ дараа “энэ би мөн үү, ямар гоё юм бэ” гэж зурагчнаа болоод өөрийгөө магтаж, урам өгдөг. Сайн бүтээл гаргахын тулд хүйтэн орчин тохиромжтой байдаг. Харин зураг авалтын дараа ханиад хүрэх, хоолой өвдөх нь энүүхэнд. Өвс, шороон дээр хэвтэх хэцүү шүү дээ.
-Чиний зургийг харсан хүн ямар мэдрэмж аваасай гэж хүсдэг вэ?
-Хэдий би залуу модель ч гэсэн энэ салбарт эгч нартайгаа хөл нийлүүлэн явж байгаа гэж боддог. Миний үеийн залуус надаас эрч хүч, урам зориг аваасай гэж хүсдэг. Хүн өөрийгөө нээж, хэлье гэсэн зүйлээ хэлж чаддаг зоригтой байгаасай гэж хүсдэг. Энэ төрлийн урлагийг сонирхдоггүй хүн байсан ч сонирхдог болтол хичээж ажиллахыг хичээдэг. Хүмүүс надад хэлэхдээ “Чамаас урам зориг авлаа. Чам шиг зоригтой алхам хийж өөрийгөө өөрчилнө” гэдэг. Энэ нь надад хамгийн сайхан санагддаг.
-“Nude art” модельд юу хамгийн чухал вэ?
-Модель хүнд тодорхой хэмжээний биеийн галбир чухал. Миний хувьд арьс арчилгаа, биеийн галбир, жүжиглэх чадвар, нүүрний хувирал, нүдний харц их чухал санагддаг.
-Хараад дуу алдам, хамгийн дуртай зургаа нэрлэхгүй юу?
-Миний бүх зураг гайхалтай гэж боддог. Хүн өөрөө өөртөө таалагдаж байвал болно. Миний бүх зураг энэ би юм уу, ямар гайхалтай юм бэ гэсэн хариулттай хамт бүтдэг. Би бүх зургандаа хайртай.
-Цаашдын хүсэл мөрөөдөл, төлөвлөж байгаа томоохон ажлаасаа хуваалцаач?
-“Nude art” урлагийг Монголд дэлгэрүүлэх зорилготой. Мөн Монголын хамгийн том гоо сайхны салонтой болно гэж боддог. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд одооноос ажиллаж байна. Хэдэн жилийн дараа намайг дэмждэг, надаас урам зориг авдаг охидууддаа “Боргуужин” салоноор үйлчлүүлж би тэдэнд тусалж, дэмжиж байна гэж төсөөлөх дуртай. Би тэднээс аз жаргалыг мэдэрч чадна.

| Б.Боргуужин: “Nude art” уран зурагтай адилхан боловч хүнд хүрэх хэлбэр нь өөр |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |