Эргэлт.мн мэдээллийн сайт ярилцлагынхаа ээлжит зочноор The book cafe of mongolia цахим хуудаснаас санаачлан явуулдаг, жилийн хугацаанд 50 ном уншиж, тэмдэглэл хөтлөх уралдааны 2021 оны аварга уншигч Д.Отгонзулыг урилаа. АШУҮИС-ийн нэгдүгээр курсийн оюутан түүнтэй номтой нөхөрлөсөн түүх болон дуртай зохиолчийнх нь талаар ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Жилийн хугацаанд 50 ном уншиж аварга уншигчаар шалгарсанд баяр хүргэе. Номтой хэзээнээс нөхөрлөж эхэлсэн бэ?
-Багадаа ном уншдаг байсан ч тавдугаар ангиасаа эхлэн номтой илүү гүн гүнзгий нөхөрлөх болсон. Арван жилд тусдаа дэвтэр гаргаад уншсан номоороо тэмдэглэл хөтөлдөг байлаа. Тэгээд л аль болох их ном унших юм бол шагнал авна гэж боддог байв. Ингэж явсаар номын амтанд орж, олон ном уншихын хүсэлд автсаар нэг мэдэхэд идэвхтэй уншигч болсон байсан. Хэдэн жилийн өмнө Р.Ж.Паласиогийн "Гайхамшиг" номыг уншаад уйлж, номын амтанд бүрмөсөн орсон. Тус зохиолд "Амьд байна гэдэг өөрөө гайхамшиг" гэж үг бий. Үнэхээр амьдарна, амьд байна гэдэг бол гайхамшиг гэдгийг би тус зохиолоос ойлгож авсан. Тэгээд жилийн хугацаанд 50 ном уншаад аварга уншигч болох болзолтой тэмцээний удирдамжийг хараад өөрийгөө сорьж, оролцож үзэхээр шийдсэнээр ном намайг өөрийн замдаа эргэлт буцалтгүй хөтөлсөн юм. Аварга уншигч шалгаруулах уралдааны зохион байгуулагчид нь цаанаасаа унших номны жагсаалт гаргадаг болохоор бүр ч амар, номын жагсаалт нь надад их таалагдсан.
-Хамгийн анх ямар ном уншиж байсан бэ
Ж.Дашдондог зохиолчийн "Чулуун домог " номыг уншиж байсан санагдаж байна.
-Жилийн хугацаанд 50 ном унших ямар байв. Хичээл, сургуулийнхаа хажуугаар цагаа төлөвлөж байгаад уншсан уу?
-Долоо хоногт нэг ном гэж төлөвлөсөн. Тэгээд номоо нэг бариад авбал өдөртөө дуусгаад, шөнө нь уншсан номынхоо тэмдэглэлийг бичдэг байв. Төгсөх анги байсан болохоор өөрийгөө илүү их дайчилж, уншаад л байсан. Шантрах үе зөндөө гарсан ч нэгэнт эхэлсэн юм чинь дуусгана гээд ард нь гарч байсан. Номоо дуусах үед олон сайхан хүнтэй шилдэгт шалгарч үлдсэн байсан. Өөрийгөө аварга болно гэж бодоогүй.
-Санаанаас гардаггүй ямар зохиол байдаг вэ?
- Р.Ж.Паласиогийн "Гайхамшиг" ном бол гайхамшигтай зохиол байсан. Уншихад их энгийн үг хэллэгтэй мөртлөө олон сайхан үйл явдал, сургамжтай ном. Харин одоогоор бол Б.Базарсүрэн зохиолчийн "Номын жор" I,II,III ном бол хаанаас ч нээгээд уншихад их ойлгомжтой, үнэхээр хэлэх үггүй сайхан бүтээл. Ахмад зохиолчдын үнэтэй сургаалийг уншиж, эргэцүүлэн бодож, тунгаах боломжийг энэ ном бидний өмнө дэлгээд өгчихсөн санагддаг.
-Тийм ээ. Тэмдэглэл хөтлөхөд аливаа зүйлийн оновчтой, зөв хэсгийг нь олж мэдэн, дүгнэлт шийдвэр гаргахдаа сайн болдог.

-Унших дуртай, хайртай зохиолчынхоо талаар бидэнтэй хуваалцаач?
Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Б.Базарсүрэн гэх эрхмүүд бол миний хайртай зохиолчид. Мөн мэдээж яруу найргийн ноён оргилуудыг шүтдэг. Тэр дундаа Г.Аюурзана зохиолчийг илүүтэй унших дуртай. Яагаад унших дуртайгаа сайн мэдэхгүй ч нэг мэдэхэд л зохиолынх нь амтанд орчихсон сууж байдаг. Зохиолынх нь орчуулга хүртэл үнэхээр ондоо байдаг.
-Ном уншаад өөрт чинь болон амьдралд нь ямар өөрчлөлт гарсан бол?
-Аливаа зүйлийг харах өнцөг тэлж, юмыг илүү олон талаас нь хардаг болсон. Ном намайг олон газраар аялуулж, олон хүнтэй уулзуулдаг. Энэ хэрээр мэдлэг нэмэгдэж, туршлага суудаг.
-Бидний ертөнцөд ном гэж байхгүй байсан бол гэж төсөөлж байв уу. Хэрэв номгүй байсан бол яах байсан бэ?
-Бодож байгаагүй юм байна. Хэрэв номгүй байсан бол олон талын мэдлэгтэй болж, хорвоо дэлхийг уужим томоор харж чадахгүй байсан байх.
-Одоо унших номын төлөвлөгөөгөө хэдийн гаргаад, уншаад эхэлсэн байгаа болов уу?
-Энэ онд олон биш, чанартай хэдэн ном уншихаар зорьж байна. Гэхдээ долоо хоногт нэг ном гэсэн зорилт тавьсан байгаа.
-Ярилцсанд баярлалаа.

| Д.ОТГОНЗУЛ: Ном намайг олон газраар аялуулж, олон хүнтэй уулзуулсан |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |