Тэр одоогоор хэний ч танихгүй уран бүтээлч. Гэвч түүнд ирээдүйд хүмүүсийн хайрыг татсан уран бүтээлч болох том хүсэл мөрөөдөл бий. Урлагийн ертөнцөд өөрийн нэгэн өнгө төрх, авьяасаараа дөнгөж урган цэцэглэж байгаа залуу уран бүтээлч Атарбаярын Эгэлзаяаг “Шинэ танил” буландаа урилаа. Тэрбээр сургуулиа төгссөнөөс хойш “Нэг талын тасалбар” киноны гол дүр, “Гэгээн учрал” киноны туслах дүрд ажилласан залуу уран бүтээлч юм.

-Сайн, сайн байна уу. Танай уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг А.Эгэлзаяа гэдэг. Булган аймгийн Тэшиг суманд төрж өссөн. Тэгээд өнгөрсөн жил Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн.
-Арван жилд байхдаа телевизэд хоёр жил хөтлөгч хийж байсан. Тэгээд сэтгүүлч болно гээд эргэлт буцалтгүй шийдчихсэн байлаа. Арван нэгдүгээр ангид байхад багш минь "Миний мэргэжил, миний мөрөөдөл" сэдэвтэй эсээ бичүүлэхэд мөн л өөрийгөө сэтгүүлч болно гэж мөрөөдсөн маш гоё эсээ хураалгаж байсан юм байна лээ. Гэтэл арван хоёрдугаар ангид ороод гэнэт бодол минь өөрчлөгдөж, гэнэт л жүжигчин мэргэжлийг сонгохоор шийдсэн. Ийм мэргэжил сонгож байгаадаа өөрийгөө ч гайхаж байлаа. Нэг инээдтэй түүх ярья. Тухайн үед би нэг хэсэг загварын дугуйланд явдаг байсан юм. Тэгээд загварын дугуйлангийн охидууд Хүүхэд залуучуудын театрын драмын дугуйлангийн хүүхдүүдтэй туршлага солилцох хичээл зохион байгуулахаар болов оо. Очоод хичээлд нь суусан чинь драмын дугуйлангийн хүүхдүүд учир нь ойлгогдохгүй нүүр амаа сонин болгодог дасгалууд, бас түргэн хэллэгүүд хэлээд л юу хийгээд байгааг нь ч мэдэхгүй их инээдтэй санагдаж байсан. Гэтэл хамгийн инээдтэй нь сарын дараа би өөрөө жүжигчний сургуульд шалгалт өгөх болчихсон тэр дугуйландаа очоод өнөө шоолж байсан дасгалаа хамт хийгээд зогсож байсан /инээв/. Ингээд л хамтдаа шүлэг дуугаа бэлдсээр байгаад шалгалтандаа ч тэнцэж жүжигчин мэргэжлээр суралцаж эхэлсэн дээ. Гэнэт сонгож энэ замаар алхах болсон нь хувь тавьлан юм шиг л санагддаг.

"НЭГ ТАЛЫН ТАСАЛБАР" МУСК
Анх сэтгүүлч болох мөрөөдөлтэй байсан
-Оюутан байх хугацаандаа сургуульдаа олон тайзны бүтээлд оролцож байсан. Гуравдугаар курсдээ найруулагч Б.Гарамхандын киноны туслах дүрд тоглосон. Одоохондоо энэхүү кино нээлтээ хийгээгүй байгаа. Дараа нь ангийнхныхаа байгуулсан "Зэв" продакшны анхны бүтээл "Гэгээн учрал" киноны Яруугийн дүрд тоглосон. Яруу бол надаас огт өөр. Харин "Нэг талын тасалбар" кино бол миний хамгийн анхны гол дүр. Энэ дүр бол айлын ганц, аядуу дөлгөөн охины дүр. Анх урлагийн сургуульд орвол шууд л тайзан дээр гарч том дүрд хувирч жүжиглэдэг байх гэж бодож байсан. Гэтэл яг мэргэжлээр нь сурахад их хөдөлмөр шаарддаг юм билээ. Бид анх нэгдүгээр курсдээ амьтан судлахаас эхэлдэг. Дараа нь үггүй жүжиглэлт хийнэ. Тэгээд хоёрдугаар курсээсээ тайзан дээр үг хэлж, дүрд ажиллаж эхэлдэг. Эхний хоёр жилд хажуугаар нь ерөнхий эрдмийн хичээл гээд тун завгүй өнгөрсөн. Тэгээд мөн бүжиг, дуу гээд олон талын чадварын хичээл ордог.

"ГЭГЭЭН УЧРАЛ" МУСК
-Гуравдугаар курсэд байхад би Ц.Гансэрээ найруулагчийн Midnight Ub контентын сонгон шалгаруулалтад оролцож байсан ч тэнцээгүй юм. Харин найруулагч дараагийн кино болох "Нэг талын тасалбар" кинондоо намайг дуудаж проб авсан. Тухайн үед гурван охин шалгаруулалтад оролцсон. Тэгээд би тэнцсэн юм. Анх дүрийн сонгон шалгаруулалт өгөхдөө би дипломын жүжгээ тавиад жаахан хоцорч очиж байсан. Тэгээд шалгаруулалт өгчихөөд гараад явж байхад яагаад ч юм яг л миний дүр юм шиг, би тоглох юм шиг дотно мэдрэмж төрж байсан.
-Өсвөр насны охид их үр хөндөлт хийлгэж байгаа. Энэ ч утгаар бид киногоороо дамжуулан үр хөндөлт хийлгэхгүй байгаасай гэсэн санааг хэлэхийг зорьсон. Мөн охид өсвөр насандаа ямар алдаа гаргадаг вэ гэдгийг харуулж, энэ насандаа алдахгүй байх бага ч болов мэдлэг олох болов уу гэж бодож байна. Дүрийн хувьд ээж, аавдаа эрхлээд байдаггүй айлын том охин миний хувьд айлын ганц, эрх охин Аядуугийн дүрд тоглох нь өөр санагдаж байсан. Мөн ээж болж байгаагүй болохоор ээжийн дүрд тоглох нь жаахан эвгүй байсан. Харин кинондоо ороод, зураг авалтын хэсэгтээ ороод явахад, миний хүүхэд болж тоглож байгаа хүүхэд нээрээ миний хүүхэд ч юм шиг санагдсан.
Өсвөр насны охидууд үр хөндөлт хийлгэхгүй байгаасай гэсэн санааг " Нэг талын тасалбар" кино маань гаргахыг зорьсон
-Улсын драмын эрдмийн театрын Б.Одончимэг жүжигчний тоглосон кино уран бүтээлийг үзэх дуртай. Мөн "Хэцүү анги" киноноос хойш А.Ганчимэг жүжигчинд их дуртай. Гэхдээ хэн нэг хүнийг дууриахаас илүү өөрөөрөө байхыг илүү чухалчилдаг.
-Оюутан байхдаа театрын жүжигчин болохыг боддог байсан. Одоо тэр бодол маань харьцангуй багассан. Гэхдээ шалгалт өгч өөрийгөө сорьж үзнэ гэж бодож байгаа.
-Түүхэн кинонд дүрээ үлдээх нь миний мөрөөдөл. Мэдээж уран бүтээлч хүн бүр л хайрын сэдэвтэй кинонд тоглохыг хүсдэг байх. Миний хувьд ч мөн адил сайхан хайрын тухай өгүүлсэн кинонд тоглохыг хүсэж байгаа.
-Байгаа. Арван жилээс хойш үерхээд одоо зургаан жил болж байна. Хайр гэж зүгээр л хайр. Хайрламааргүй байсан ч хайрлахыг хайр гэх байх /инээв/.Хайр өөрөө их өргөн сэдэв. Үүнийг үгээр тайлбарлаж, тодорхойлох хэцүү байх.
-Мэдээж залуу уран бүтээлч учир өөрийгөө улам хөгжүүлж, ямар ч тохиолдолд мэргэжлээрээ ажиллах юм сан гэж боддог.
-Баярлалаа. Намайг урьж оролцуулсан танай хамт олонд мөн ажлын амжилт хүсье.



| А.ЭГЭЛЗАЯА: Жүжигчин мэргэжлийг сонгосон минь хувь тавилан гэж боддог |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |