Кино урлагт шинэ содон өнгө төрх, урин салхийг оруулж ирж байгаа шинэ цагийн уран бүтээлч залуусын буухиа үргэлжилсээр. Хамгийн сүүлд “Кассета” нэртэй кино энэ сарын 16-нд нээлтээ хийлээ. Энэхүү уран бүтээл нь “Monopolу ТP S”, “Xalx” production хамтын бүтээл юм. Сургуулиа төгсөөд удаагүй залуус ийн хүсэл мөрөөдлөөрөө нэгдэн өөрсдийн сэтгэсэн, найруулсан бүтээлээрээ кино урлагийн ертөнцөд хөл тавьж байна. Чухам энэ салбарт өөрсдийн орон зайтай цааш алхах уу, эндээс нь зогсох уу гэдэг нь тэдний тууштай хөдөлмөр, үзэгчдийн таашаал мэдэх байх. Ингээд дээрх киноны Тогтохын дүрд тоглосон залуу уран бүтээлч Т.Лхагважаргалыг “Шинэ танил” буландаа урилаа.
-Юуны өмнө “Кассета” киногоо нээсэнд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу. Намайг Тамирын Лхагважаргал гэдэг. Энэ жил Соёл урлагийн их сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. Одоо “Xalx” production-д ажиллаж байна.
-“Кассета” кино сургуулиа төгсөөд тоглож байгаа анхны уран бүтээл нь байх нь. Ямар дүр бүтээсэн бэ?
-Тийм ээ. Анх удаа үзэгчдийн хүртээл болж, өргөн дэлгэцээр өөрийгөө харуулсан уран бүтээл. Гэхдээ миний хувьд анхны бүтээл болохоос манай продакшн анхны киногоо үзэгчдийн хүртээл болгож амжаагүй байна. Киноны гол дүр Гангаа бол бусдаас содон, уран яруу шүлэгтэй дуу хийдэг залуу. Харин би чадваргүй хүн хэрхэн амжилтад хүрэх гэж хичээж байгаа дүр.
-Нэрийг нь сонсоход хамгийн түрүүнд хөгжмийн кассет санаанд бууж байна. Нэрний тухайд болон кинонд ямар санаа дэвшүүлэхийг зорьсон бэ. Бусад уран бүтээлээс юугаараа онцлог бол?
-Манай киноны ерөнхий найруулагчаар “Gangbay” хамтлагийн гишүүн С.Баянмөнх ажилласан. Харин тус хамтлагийн Гангаа киноны гол дүрд ажилласан. Кассета бол гол дүрийн эмэгтэйн нэр юм. Киноны үйл явдал дээр кассет тоглуулагч мэдээж орсон. Манай киноны хэлэх гэсэн санаа бол залуусын хайр дурлал, хөгжмийн мэдрэмжийг харуулахаас гадна буруу зүйлд хөтлөгдвөл ямар байдгийг харуулахыг зорьсон. Хамгийн гол нь энэхүү бүтээл Монголын анхны реп мюзикл кино гэдгээрээ онцлог.
Кассета бол гол дүрийн эмэгтэйн нэр.

-Дөнгөж сургууль төгсөөд уран бүтээлд дүр аваад ажиллах ямар санагдсан. Тогтохын дүр өөртэй нь хэр төстэй вэ. Кино гарснаас хойш хүмүүсээс сэтгэгдэл ирсэн байх?
-Сургуулиа төгсөөд өөрсдийнхөө хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн, өөрсдийн бодож санасан зүйлийг хийхийг зорьсон. Энэ ч утгаар бүрэн хэмжээний кино хийхийг зорьж ажиллалаа. Дүрийн хувьд бид дээд курсийн уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Анх зохиолоо ярьж байхад өөрсдөөсөө нэг дүртэй байя гээд намайг Тогтохын дүрд сонгож, их итгэл хүлээлгэсэн. Тэгэхээр маш хариуцлагатай байхаас гадна анхны дүр болохоор ур чадварын хувьд их хичээж ажилласан. Надаас огт өөр дүр. Кино гарснаас хойш үзэгчдээс магтаал, шүүмжлэл ирж байгаа. Хүмүүсийн сэтгэгдлээс авахыг нь авч дараагийн урам бүтээлээ илүү сайжруулахыг зорьж байна.
-Уран бүтээлч бүр театрт орохыг мөрөөддөг. Таны хувьд ч мөн театрын жүжигчин болон мөрөөдөл бий байх?
-Мэдээж байлгүй яах вэ. Театрын жүжигчин ур чадварын хувьд их хөгждөг юм шиг санагддаг. Театрын тайзнаас үзэгчдийн алга ташилтыг шууд хүлээн авах мэдрэмж хамгийн сайхан. Үүнийг би оюутан байхдаа мэдэрч байсан юм.
-Уран бүтээлчдийн хэнээс үлгэр дууриалал авдаг вэ?
-С.Болд-Эрдэнэ, Б.Амарсайхан жүжигчдээс үлгэр дууриалал авдаг. Холливуд Амраа ахын тоглосон кино бүрийг зорьж, үзэж өссөн. Багадаа ганцаараа байх үедээ дууриаж жүжиглэдэг байсан.
-Дараагийн киноны төлөвлөгөө гарсан уу. Цаашдын зорилгоосооо бидэнтэй хуваалцвал?
-Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө одоохондоо гараагүй байна. Залуу уран бүтээлчдийн хувьд шинэ сэтгэлгээ, шинэ содон зүйлийг Монголын үзэгчдэд хүргэхийг хүсэж байна. Кино урлагийг өнгөц ойлгодог зарим хүнд мэргэжлийн сайн бүтээлээрээ мэргэжлээ, энэ урлагийг ойлгуулахыг хүсдэг.
Кино гарснаас хойш үзэгчдээс магтаал, шүүмжлэл ирж байгаа. Хүмүүсийн сэтгэгдлээс авахыг нь авч дараагийн урам бүтээлээ илүү сайжруулахыг зорьж байна.

| Т.ЛХАГВАЖАРГАЛ: Багадаа Амараа ахыг дууриаж жүжиглэдэг байлаа |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |