-“Мөнхийн эхлэл” шинэ уран бүтээл үзэгчдийн хүртээл боллоо. Энэ киноны талаар яриагаа эхэлье?,
-МУГЖ агсан Л.Дэмидбаатар багштайгаа ярилцаж байгаад анх 2018 онд киноныхоо зохиолын талаар ярилцаж, бичигдэж эхэлсэн. Түүнээс хойш зохиол нь бичигдсээр өнгөрсөн онд эхний хоёр ангийн зураг авалтдаа орсон. Одоо эхний анги нь бүх кино сангуудаар гарч эхэлсэн. Хоёрдугаар анги нь дараагийн шатандаа явагдаж байна.
-Зохиолын хувьд ямар санааг илэрхийлэхийг зорьсон бэ?
-Гэр бүлийн сэдвийг хөндөн, зохиолоо бичсэн. Айл гэр бүхэн өөр уур амьсгалтай, өөр өөрсдийн асуудалтай. Тухайлбал, зарим гэр бүлд хүсээд ч хүүхэд төрөхгүй байхад, заримд нь хүсээгүй байхад хүүхэд ирдэг. Хамгийн гол нь хүний сэтгэл дэх эмзэглэлээр дамжуулж гэр бүл болж байгаа гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон. Мөн эцсийн мөчид хүний амьдралд гэр бүл л хамгийн чухал байдаг бөгөөд хүн бүрийн амьдрал гадна харагдаж байгаа шиг ээ биш гэдгийг мөн энэхүү бүтээлээрээ дуугарахыг хичээсэн.
-Кино багийн баг бүрэлдэхүүний хувьд хэчнээн уран бүтээлчид оролцсон бэ. Зураг авалт хэдий хэр хугацаанд хийгдсэн бэ?
-Зураг авалт маш богинохон хугацаанд хийгдсэн. Нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Үе үеийн шавь нар нь оролцон тоглосноороо онцлог. Энэ ташрамд хамтран ажилласан үе тэнгийн найзууд болон нийт уран бүтээлчид кино багийнхандаа баярлалаа.
-Сэдвийн хувьд багштайгаа ярьж сонгохоос гадна танд мөн энэ сэдвийг хөндье гэсэн эмзэглэл байсан байх?
-Би аавыгаа 2009 онд алдсан юм. Орон зайгүй болдог юм билээ. Тэгээд ч надад хамгийн түрүүнд цаашид гэр бүлээ хэрхэн авч явах вэ гэсэн бодол төрсөн. Энэ ч утгаар дотоод сэтгэлийнхээ эмзэглэлд хөтлөгдөж энэ сэдвээр кино хийе, олон залууст амьдралаа авч явах гарц, гаргалгааг нь олж өгье гэсний үүднээс зохилоо бичиж эхэлсэн.
-“Мөнхийн эхлэл” гэж ямар утгаар нэрлэсэн бэ?
-Хүний амьдралын мөнхөд үргэлжлэх зүйл бол гэр бүл, үр хүүхэд. Хүн эхэлсэн ч төгссөн ч ер хаана ч явсан эцсийн мөчид гэр бүлдээ л үлдэнэ гэсэн санаагаар “Мөнхийн эхлэл” гэж нэрлэсэн.
-Багштайгаа хамтарч хийсэн гэдгээрээ онцлог. Энэ хугацаанд багшаасаа сурсан мэдсэн зүйл олон байх?
-Багш их зарчимч хүн. Олон жил багшилсан болохоор сурах зүйл ихтэй. Мөн их сайхан сэтгэлтэй.Би ч багшаасаа сурсан зүйлээ дараагийн уран бүтээлүүддээ анхаарч ажиллана. Сурсан зүйлүүд их байгаа Алтны дэргэд гууль шарлана гэдгийн адилаар цагийн юмыг цагт нь хийх зарчимчаас нь суралцсан. Мөн маш сайхан сэтгэлтэй, хал нь гаднаа хайр нь дотроо хүн. Уран бүтээлээс бусад үед найзууд шиг, аав шиг байдаг. Анх сургууль төгсөхдөө багшдаа кино хийх санаагаа хэлж байсан нь саяхан мэт санагдаж байна. Харин багш их дэмжиж, надад итгэл хүлээлгэсэн болов уу гэж боддог. Үүгээрээ цаашид олон зүйлийг хийж бүтээгээсэй гэсэн захиас байх.
-Кино гараад эхэлсэн. Үзэгчдээ мэдээж сэтгэгдэл ирсэн байх. Киноны зохиолч, найруулагчийн хувьд үзэгчид киноноос ийм л зүйлийг хараасай гэсэн зүйл бий юу?
-“Мөнхийн эхлэл” контентийг үзээд хүмүүс амьдралдаа хаана алдаж байгаагаа, хэнийг гомдоосноо олж хараасай гэж хүсэж байна. Мөн гэр бүлээ хүн хэрхэн чандлан сахих ёстой вэ гэдгийг ойлгоосой гэж бодож байна. Гэхдээ хүмүүс өөр өөрийнхөөрөө үзэж, тунгаах биз ээ. Тэгээд "Таны гэр бүл таны мөнхийн эхлэл" шүү хэмээн хэлсэн багшийнхаа үгээр яриагаа өндөрлөе.
| Ө.АНАНД: "Мөнхийн эхлэл" кино бол багштайгаа хамтарсан эхний бөгөөд сүүлийн уран бүтээл |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |