“Ертөнцийн юм бүхэн санаа. Бидний төсөөлсөн төсөөлөл өөр нэг ертөнцөд жинхэнэ байхыг үгүйсгэх аргагүй” хэмээн өгүүлэх өдгөө 24 настай комик зураач Б.Тэлмэнг энэ удаагийн “Шинэ танил” буландаа урьж, оролцууллаа.
-Хэзээнээс эхлэн комикийн төрлөөр зурж эхэлсэн бэ?
-Багаасаа зурагт дуртай байсан. Яг тодорхой эхэлсэн үеэ санадаггүй. Сүүлийн жилүүдэд комик номд түлхүү ажиллаж байна. Комик миний хувьд цаасан дээрх кино. Би адал явдалтай зохиол болон кинонд дуртай. Адал явдал гэдэг бол уншигч болон үзэгчийг сонирхолтой, амттай үйл явдлаараа хөтөлж, цааш илүү үзэх, унших сэдлийг төрүүлдэг. Комик бол энэ бүхний цаасан дээрх хувилбар. Энэ ч утгаар надад их ойр санагдаж, комик төрлийг сонгон, зурдаг. Зурж байгаа зургаараа ч энэхүү санаагаа илэрхийлэхийг зорьдог.
.jpg)
-Гол үүрэг роль нь төсөөлөл байх. Өөрөө ихэвчлэн зохиож, бодож, төсөөлж зурдаг уу?
-Мэдээж төсөөлөл бол комик зураачийн гол зэвсэг. Төсөөллөөс л бүтээл төрнө. Би ч бодож, төсөөлөх дуртай. Төсөөлөл бол миний хувьд нэг агшинд байх боломжтой бүхий л хувилбарын давхцал. Учир нь бидний энд төсөөлсөн төсөөлөл өөр нэг ертөнцөд жинхэнэ байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс амьд мэт төсөөлж, төсөөллөө барьж, амталж үзэх нь комик зураачийн гол зүйл.

-Зургаараа үзэсгэлэн гаргаж байсан уу. Өөрийн илэрхийлж байгаа зүйлээ хүмүүст хүргэх тал дээр хэрхэн ажилладаг вэ?
-Өнөөдрийг хүртэл ямар нэгэн үзэсгэлэн гаргаж байгаагүй ч “Мост” гэх манга сэтгүүлд гурван богино хэмжээний комик уран бүтээлээ нийтэлсэн. Өөрөөр бол сошиал хаягтаа зурсан зургаа байршуулах л байна. Мөн дотны хүмүүстээ зураг зурж бэлэглэх.
-Уран бүтээлийн санаа хамгийн чухал байдаг шүү дээ. Хэрхэн санаагаа олдог вэ?
-Эргэн тойронд орших юм бүхнээс санаа төрнө. Ертөнцийн юм бүхэн санаа. Бид амьдралын хором, мөч бүрийн сайхныг мэдэх завгүй амьдарсаар, ахуй орчноос урган гарах санааг үл анзаардаг. Угтаа юм бүхэн хязгааргүй санааг өгч, бүтээл болгох сэдвийг өгдөг. Тухайлбал, навч хэрхэн унах, борооны чимээ, шувуудын жиргээ гээд олж, харж сонсвол бодож, ажиглах, эргэцүүлэх зүйлс түм бумаараа байна. Ихэвчлэн би гэр, өрөө, ой зэрэг нам гүм орчинд зургаа зурах дуртай.
-Зураг бүхэн өөр өөрийн түүхтэй бүтдэг байх. Хамгийн гунигтай, баяртай үедээ зурсан зургаасаа хуваалцвал?
-Энэ миний анхны комик. Эндээс их ч зүйл сурсан. Зохиолыг нь их гуниг мэдэрч бичсэн. Харин миний бичиж байсан хамгийн хайртай зохиол бол “Цаглашгүй” нэрт зураг. Мөн саяхан “мэндэлсэн” “Зүүд” зурагтаа их дуртай.
-Залуу комик зураачийн хувьд Монголд комик зураг хэр хөгжиж байгаа санагддаг вэ?
-Монголд гаргадаг комикуудыг үнэнийг хэлэхэд уншиж үзээгүй. Гэхдээ миний сүүлд орсон ажлын газар “Ногун” нэртэй комик гаргаж байсан юм билээ. Түүнийг уншиж үзээд их таалагдсан. Над шиг байгальд хайртай, адал явдалтай зохиол сонирхдог хүн, хүүхдэд гарцаагүй таалагдах бүтээл болсон байна билээ.
-Цаашид зорьж, тэмүүлж байгаа зүйлс олон байх?
-Хэрэв энэ миний хийж чадах зүйл бол би цаашид дэлхийд биш гэхэд эргэн тойрныхоо хүмүүст , тэдний хамгийн их дутагддаг, сэтгэлд нь байх бяцхан дөлийг бэлэглэмээр санагддаг. Энэ бол амьдралын хамгийн чухал орц. Хүн бүрт амьдралд шантрахгүйн тулд урдах замд нь түлхэж өгдөг хүч бий. Үүнийг урлагаар дамжуулан хүмүүст хүргэвэл маш хүчтэй сэтгэл анагаах эм байх болно.
Түүний ертөнцийг харах өнцөг, хүсэл мөрөөдөл, дотоод сэтгэл их хил хязгааргүй, гүн гэдгийг уншигч та анзаарсан болов уу. Тун удахгүй нэрээ гаргасан Монголын нэгэн комик зураач тэр байна гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр зорьж яваа...
| Б.ТЭЛМЭН: Комик миний хувьд цаасан дээрх кино |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |