Үзэсгэлэнт байгалийн өмнө морьтой зогсон, эгэл даруухан инээмсэглэх хөдөөний бор хүүгийн зургийг уншигч та цахим орчноос Ж.Энхмандал гэсэн нэрээр хайгаарай. Олон өвөрмөц зургийн төрөл дэлгэрсэн орчин цагт жинхэнэ амьд гэрэл зургууд ховордсон. Түүний зураг нар шингэх агшин, дөрвөн улирлын өнгө солигдох мөч, байгаль ертөнцийн зохилдолгоог өгүүлнэ. Ийн мөртлөө өөрийгөө гэрэл зураг сонирхогч хэмээн даруухан илэрхийлэх түүнийг бид “Шинэ танил” буландаа урилаа.

-Хэзээнээс гэрэл зураг сонирхож эхэлсэн бэ?
-Аав минь миний багад зураг дардаг байсан нь надад их нөлөөлсөн. Мөн аавын дүү АНУ-д амьдардаг юм. Надад анх 2008 онд “Niкоn D3000” зургийн аппарат явуулснаас хойш байгаль болоод юмсын зургийг өөрийнхөөрөө буулгасаар нэг мэдэхэд гэрэл зургийн амтанд орж, өдгөө ч дарж байна.
-Хамгийн анх ямар зураг авч байв. Зураг авахад хамгийн хэцүү нь юу бол. Их мэдрэмж шаарддаг байх?
-Тийм ээ. Байгаль болон юмсыг сайн мэдэрч буулгахыг шаарддаг. Бэрхшээлгүй зүйл гэж мэдээж байхгүй. Тухайлбал, би Хасагт хайрханд нэг зураг авч байсан юм. Тус хайрхан өөд 3000 метр өндөрт гарахад цас, бороо ороод шалба норчихсон болохоор гар бээрээд сайн зураг дарж чадаагүй. Мөн хөл маань бэртэлтэй байсан учир буцаад буухад их хүндрэлтэй байсан. Тэгээд бүр өндөр дээр гарснаас болж шөнө цээж өвдсөн гээд олон зүйл бий. Тэр үед би гэрэл зураг дарахад их бэлтгэл, цаг агаарт зохицуулан хувцаслах, эрүүл аюулгүй байдлаа хангах гээд олон зүйл хэрэгтэй болохыг ойлгосон. Энэ мэт олон зүйл гэрэл зурагчдад тулгардаг ч зорьсон зургаа хальснаа буулгахын тулд хичээж, авсныхаа дараа бүх зүйл мартагдаж, ялалт байгуулсан мэт болдог. Хамгийн анхны зургаа сайн санахгүй байна. Гэхдээ гэрэл зураг сонирхогчийн хувьд мэргэжлийн хүмүүсийн тухайн торгон мөчид очиж, давтагдашгүй агшны сайхныг мэдэрч, өөрийн мэдрэмжээр тольдон сууна гэдэг сайхан.

-Хамгийн сүүлд ямар зураг дарсан бэ?
-Энэ зун Увс, Баян-Өлгий аймгаар явж, байгалийн зураг дарсан.
-Байгалийн зураг авахдаа өглөө, өдөр, орой гэж зориудаар цаг үеэ сонгодог уу. Зурагчин гэдэг нэгэн төрлийн байгаль судлаач байх?
-Тухайн агшныг л буулгадаг даа. Мэдээж судална. Өглөө эртийн шүүдэр, нар жаргах агшныг тааруулж зургаа дарна. Орой их зураг авах дуртай, байгалийн өнгө нь гоё санагддаг.

-Ихэвчлэн байгалийн зураг дардаг юм байна. Өөр төрлийн зураг дарах бодол бий юу?
-Хөдөө өссөн болохоор байгалийн зураг дарах дуртай. Одоогоор өөр төрөл рүү орно гэсэн бодолгүй байна. Эхлээд байгалийн зургаа сайн дарж сурах хэрэгтэй байх. Хүмүүс байгаль угаас сайхан болохоор гоё амархан гэсэн ойлголттой байдаг. Гэвч сайхан байгаль, түүний өнгө төрхийг мэдэрч зургаа буулгах их чухал санагддаг. Орчин цагт зургийн камер төрөл бүрээрээ байх ч хамгийн гол нь зурагчны мэдрэмж. Гэрэл зурагчид авсан зурагтаа өнгө өгдөг. Миний хувьд хэт их эффикт ашиглах дургүй. Аль болох байгалийн өнгөөрөө байвал гоё.
.jpg)
-Гэрэл зураг аваад хувь хүнд чинь гарсан өөрчлөлт юу байв?
-Шинэ сонирхолтой байна гэдэг үнэхээр сайхан. Аливаа зүйлээс тайван уужим мэдрэмж авдаг болсон, анхаарал ч сайн төвлөрдөг. Заримдаа зургуудаа янзлаад хэдэн цаг ч хамаагүй сууна. Бухимдахаараа дарсан зургаа харж тайвширдаг.
.jpg)
(1).jpg)
| Ж.ЭНХМАНДАЛ: Зураг дарах надад тайвшрал төрүүлдэг |
|
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |