Fashion photographer буюу загварын гэрэл зурагчин Б.Анхзаяаг “Шинэ танил” буландаа урилаа. Тэрбээр СУИС-ийн хүүхэлдэйн кино бүтээгчийн ангийн төгсөх курсийн оюутан бөгөөд мөн “Тийм ээ хө” цахим хуудсыг найзуудтайгаа хамтран хөтөлдөг юм.
-Анимэйшн, хүүхэлдэйн кино бүтээгчийн мэргэжлийг яагаад сонгох болсон бэ. Энэ талаар яриагаа эхэлье.
-Багаасаа өөрийн гараар ямар нэгэн зүйлийг бүтээх сонирхолтой байсан. Энэ ч утгаараа энэ мэргэжлийг сонгосон байх. Одоохондоо хүүхэлдэйн кино бүтээхийн хувьд сайн чаддаг гэж баттай хэлж чадахгүй.
Энэ бол кино урлагаас том салбар. Учир нь хүүхэлдэйн кино бол эхлээд үг, үйлдэл, дүрслэлийн цогц байдал. Мөн мэдрэмж. Энэ бүхнийг мэдэх тусам улам амттай санагдаж байгаа. Ерөөс юмс хэзээ ч дангаар оршдоггүй гэдгийг ойлгосон. Тухайлбал, загвар өмсөгч дан хувцас өмсөөд зогсохгүй. Тайз, үзэгчид, гэрэл гээд түүнийг тойрсон уур амьсгал нь тухайн загвар өмсөгчийг бүрдүүлнэ.

-Тэгвэл загварын гэрэл зургийн тухайд?
-Загварын зураг авч эхлээд гурван сар болж байна. Бага зэрэг нөлөөлсөн. Зургийн маань онцлог гэвэл миний хувьд тайз засалт, хүний хувцаслалт, дүр төрхийг цогц байлгахыг хүсдэг. Үүний дараа зургаа авна. Хүмүүс миний бүтээлээс тухайн хүний дүрийн зан чанарыг илүү олж хараасай гэж боддог.
-Зураг аваад гурван сар болсон гэлээ. Анхны зураг авалтаасаа хуваалцвал?
-Анх би өөрийн ажилладаг ресторанд хамгийн анхны зураг авалтаа хийж байсан юм. Тухайн үед гурваас долоо хоногийн хугацаатай зураг авалт төлөвлөгдөж, гурван зурагчин, дөрвөн модель, хоёр maкеup артист, нэг үсчин, долоон брэндтэй хамтрасан.Тэгээд би зураг авалтынхаа орчин нөхцлийг бүрдүүлэх, хувцаслалт, гоёл чимэглэл зэрэг бүх зүйлд ач холбогдол өгч ажилласан. Үүний үр дүнд зураг авалт маань амжилттай болсон. Тэр үеийн зураг авалтаас их урам авсан.
-Энэ төрлөөс өөр юу хийхийг хүсэж, сонирхдог вэ?
-Монголдоо шинэлэг загварын зураг авалтын өнгө төрхийг бий болгох мөрөөдөлтэй. Энэ ч утгаар Монголдоо хоёр жил тасралтгүй хоёр жил Fashion зураг авалт хийж байгаад art director мэргэжлээр сурах төлөвтэй байгаа.
-Залуус ямар ч үед ямар ч зүйлийг хийж суралцаж байх ёстой санагддаг. Хэрэв хүн нэг дуртай зүйлээ олцон бол мэдээж хэрэг хийж л таараа. Олоогүй болохоор тэр хүн юу хийхээ ойлгодоггүй.
.jpg)
-“Тийм ээ хө” гэрэл зургийн пэйж хуудас ажиллуулдаг юм билээ. Энэ талаар?
-Миний эргэн тойронд зурагчин найзууд их бий. Тэгээд тэд нарыгаа хараад, бид хамтдаа нэг зүйлээр дамжуулан өөрсдийн уран бүтээлийг хүмүүст хүргэвэл зүгээр санагдсан. Анх би зураг дардаггүй байсан болохоор найзуудынхаа бүтээлийг цахим хуудсаар хүргээд, өөрөө инстаграмм хөгжүүлэлтийг нь хийх бодолтой байсан ч зураг авч эхэлсэн. Ингэж л “Тийм ээ хө” хуудсаа нээж байлаа. Манайх зургаан гишүүнтэй. Цөм өөр өөрийн онцлогоор бүтээл туурвидаг.
-Нэр их содон санагдлаа. Ямар учраас ингэж нэрлэх болсон бэ?
-Олон нэр бодсон. Тэгж байгаад “Тийм ээ хө айн” гэсэн дуу байдаг шүү гэж найзуудтайгаа ярьж байгаад сонирхолтой байдлаар ийм нэр өгсөн.

-Найзууд нь мөн өөр өөр төрлөөр зураг авдаг байх?
-Бүтээл бүр өөрөөр төрнө. Тухайлбал, манай гишүүн Мишээл хар цагаан баримтат зураг авдаг. Гэхдээ өөрийнхөө дотоод сэтгэлзүйг илүү тусгасан. Харин Хулан адилхан баримтат зураг авдаг мөртлөө орчны мэдрэмж сайтай. Өөрийнхөө мэдэрч байгаагаараа дамжуулан буулгадаг. Гэрлээгийн хувьд өөрийн дотоод сэтгэхүйтэйгээ тэмцэлддэг.
-Өөр өөрийн онцлогтой уран бүтээлчид хамтарч юм хийхэд зөрчилдөх гээд байдаг талтай санагддаг. Та бүхний хувьд ямар байна вэ?
-Үнэхээр яг зөрчилддөг. Бид хамтдаа зураг авалт хийхээр явсан боловч бүтэлгүйтсэн. Учир нь санаагаа хэлэхээр хүн бүрт хүний дор ажиллаад байгаа мэт мэдрэмж төрдөг. Тэр ч утгаар өөр өөрсдийн юмыг хийхээр болсон. Ингэж өөр өөрийн онцлог, мэдрэмжээ дагаж юм хийж сайн бүтээл төрдөг.
-Таны бодлоор зургийг төгс буулгахад хамгийн чухал нь юу вэ?
-Алив зүйл хэзээ ч төгс хэмжээнд хүрч чаддаггүй гэж боддог. Миний хувьд орчин үеийн урлагт нэлээд дуртай. Орчин үеийн урлагийн гол утга санаа хувь хүний үзэл бодолд суурилдаг гэж боддог. Өөрөөр хэлбэл, онцлог, санаагаа илэрхийлэх үйл явц. Ямар нэгэн зүйлийг төгс хийх гэсэн хүний бодол хүний ухааныг самууруулдаг. Тиймээс үргэлж л дутууг хийх байх. Гол нь өөрийгөө чагнаад түүнээсээ ялгарч байгаа тусгалаа хадгалах шүү дээ. Би Жан Поль Сартрын “Үг” зохиолд дуртай. Эл зохиолд “Хийж буй үйлдлүүд маань л биднийг тодорхойлно” гэдэг. Гэвч би өөрийгөө бүрэн тодорхойлж, ойлгуулж чадах хүчин зүйл биш учраас үзэгчдийн сэтгэгдлээр л би жинхэнэ хэн байж болох нь тодорхойлогдоно. Тиймээс өөртөө тийм ч их итгэлгүй, хөндлөнгийн нэгэнд үлдэх ормоо сайн ажиглаж суудаг.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлд нь амжилт хүсье.
- Баярлалаа.
Д.БЯМБАСҮРЭН
| Б.АНХЗАЯА: Монголдоо шинэлэг загварын зураг авалтын төрхийг бий болгох мөрөөдөлтэй |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |