Кино театрын дэлгэцээс саяхан буусан “Гэгээн учрал” киноны “Додиго”-ийн дүрд ажилласан залуу жүжигчин Б.Түвшиндоржийг “Шинэ танил” буландаа урилаа. Энэхүү кино нь дөнгөж сургуулиа төгссөн уран бүтээлч залуусын хамтран байгуулсан “ZЕV” нэгдлийн бүтээл бөгөөд энэ намрын хамгийн анхны кино болсон юм. Анхны юм бүхэн алдаа, оноотой ч амттай байдаг. Ингээд түүнтэй тус кино болон тоглосон дүр, уран бүтээлийн нэгдлийнх нь талаар ярилцлаа.

-“Гэгээн учрал” киноноос яриагаа эхэлье. Танай нэгдлийн анхны бүтээл байх аа?
-Тийм ээ. Манай “ZЕV” фильмийн анхны уран бүтээл. Бид киногоороо дөнгөж их сургуулиа төгссөн амьдралд хөл тавьж байгаа залуусын хайр дурлалын алдаа оноог харуулахыг зорьсон. Мөн жинхэнэ хайртайгаа учирсан ч тэр нь бүтэхгүй байх зэрэг амьдрал дээр залуусын дунд тохиох зүйлсийг энгийнээр үзүүлэхийг хичээсэн юм.
-Шинээр гарч буй бүтээлүүд ихэвчлэн хотын ахуйг харуулсан байдаг. Харин эл кино орчин цагийн залуусыг монгол ахуйд харуулснаараа өвөрмөц санагдсан?
-Монгол ахуй хөдөө тал нутаг гэдэг их сайхан зүйл шүү дээ. Хот, хөдөөгийн ялгааг харуулна гэхээс илүү хүний сэтгэлгээ орчноо дагаж хөгждөг. Энэ санааг гаргахыг зорьсон. Кинонд гурван өөр үеийн хайр дурлал бий. Тэр дундаа гадаадад амьдарч өссөн охин, хөдөөний залуу хоёр богинохон хугацаанд бие биедээ дурлаж байгаа хэсгээр бид хүнд дурлаж, хайртай болно гэдэг зөвхөн цаг хугацаанаас хамаарах зүйл биш гэдгийг хэлэхийг зорьсон. Товчхондоо бидний энэхүү бүтээлд хэтрүүлсэн, эсвэл хэтэрхий ганган чамин болгох гэсэн зүйл огт байхгүй. Зүгээр л энгийнээр хүний сэтгэлд хүргэхийг зорьсон бүтээл.
-Үзэгчдээс сэтгэгдэл их ирсэн байх. Нөгөө талаар мэргэжлийн уран бүтээлч, кино шүүмжлэгчид ч санал, зөвлөгөө өгсөн болов уу?
-Хүмүүс анхны уран бүтээл гэдэг утгаар баяр хүргэж, их дэмжсэн. Мэдээж бидний алдаанд минь шүүмж хэлэх, ололтод минь урам өгөх урлагийн ах, эгч нар бий. Тэд маань бидэнд их үнэтэй, үг сургамж хэлсэн.

-Бид хийсэн зүйлийнхээ алдааг тухайн үед нь олж хардаггүй, хожим хардаг сул талтай. Киногоо хийхдээ яг тулгалаа гэж бодсон уу, эсвэл анхнаасаа хөнгөнөөс, хүнд гэсэн зарчмаар явах төлөвлөгөө байв уу?
-Мэдээж ямар ч зүйлийг тухайн үедээ маш сайн хийлээ гэж бодоод, хэсэг хугацааны дараа харахад дутуу санагддаг. Энэ нь хүн цаг ямагт хөгжиж байдаг болохоор дараа нь харахаар өмнөх зүйл нь хангалтгүй санагддаг байх. Сэдвийн хувьд мэдээж хөнгөн. Гэхдээ бид хөнгөн гээд хуумгай хандаагүй. Аль болох өөрсдийнхөө хэмжээнд маш сайн уран бүтээл гаргах гэж зорьсон. Мэдээж туршлага дутсан байх. Кино групп маань их цомхон болохоор бүгд л давхар үүрэг хүлээнэ.
-Залуу уран бүтээлчдийн хувьд давхар олон зүйл хийх тусмаа хөгжиж, суралцдаг байх. Кино хийх үед найзууд гэхгүй яг л найруулагч, жүжигчний үүрэгтээ орж ажилласан уу?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Бид чинь ажлаа хуваагаад л хийнэ шүү дээ. Хэрэв найз нөхөд гээд дундаа орвол аль ч салбар, ямар нэгэн ажил үргэлжлэхгүй болов уу. Бид хоорондоо сайн ойлголцдог болохоор бие биенийхээ үгийг хүндэтгэн харьцаж, ажлаа сайн хийнэ. Тухайлбал, С.Хонгорхүү зураачийн ажил хариуцаад, намайг тийм ажлаа хий гэхэд би үгийг нь дагаад л тусална.
-Додигогийн дүрд хэрхэн сонгогдсон. Өөртэй чинь хэр төстэй бол?
-Би дүрээс гадна киноныхоо хоёрдугаар найруулагчаар ажилласан. Додигийн дүрд анх манай зохиолч, найруулагч хоёр яриад ийм нэг дүр байя гээд бичсэн. Намайг бас амьдрал дээр Додиго гэж дууддаг. Тэгэхээр дүр минь надтай их төстэй. Би Булган аймагт төрж, өссөн. Энэ дүр надтай адил хөдөөнийх. Мөн ганц бие. Дээрээс нь сайхан сэтгэлтэй, өөрийнхөө буруу гэж үзээд найзынхаа өмнө бүх насаараа өртэй болсон залуу. Ер нь кинонд их үүрэг гүйцэтгэж байгаа дүрийн нэг. Бусдыгаа бодвол хайр дурлалтай учрахгүй ч киноны гол зүйлстэй холбоотой дүр.
-Магад дахиад яг ийм зориулагдсан мэт дүр таарахгүй ч байж мэднэ. Өөрийгөө яг өөрөөр нь кинонд оруулах их ховор тохиолдол байх. Цаашид тоглохыг хүссэн дүр бий юу?
-Тийм шүү. Өөртэйгөө ижил төстэй дүр бүтээх, бүр өөрийнхөө нэрээр дүрд тоглоно гэдэг ховор байх. Цаашид харин дүрийн тоглолт, ажиллагаа ихтэй дүрд өөрийгөө сорино гэж боддог. Түүнээс дурлалт залуу, эсвэл монгол баатрын дүрд ажиллана гэж боддоггүй.
-Хамт кинонд тоглосон найзуудаасаа "Энэ маань яг л тоглолоо шүү" гэсэн нь хэний дүр байв?
-Анхны уран бүтээл учир бүгд их мэрийж, өөрт оногдсон дүрдээ сайн ажилласан. Манай Бөхөөгийн дүр хөгжилтэй, Яруу, Цогтоо хоёрын дүр энгийн их хөөрхөн гээд л дүр бүр өөрийн онцлогтой.
-Найруулагчийн хувьд дүр сонголт маш хэцүү гэдэг. Та бүхний хувьд зохиолоо бичээд, найруулаад, дүрээ сонгодог гэхээр их сонин. Үзэгчийн хувьд дүрүүд яг тохирсон санагдсан?
-Бид биенээ сайн мэднэ. Энэ байдал дүр сонгоход ихээхэн нөлөөлсөн байх. Нэгнийхээ зан чанарыг мэдэхээс гадна гуниг, баярыг нь ч андахгүй. Ерөнхийдөө зохиолын дүр бэлэн болохоор ийм дүр гарна, энэ нь ийм зан ааш, бие махбодтой гэсэн ерөнхий зүйлс гардаг. Түүнд тулгуурлан энэ ийм дүрд тохирно гэдгийг хоорондоо ярилцаад гаргаж байсан.
-Хоёрдугаар найруулагчийн алба ямар байв. Ер нь найруулагч хийх ямар санагдсан бэ?
-Найруулагчийн багт ажиллана гэдэг маш хариуцлагатай бөгөөд хүнд ажил юм билээ. Зургийн талбайд би жүжигчин, хоёрдугаар найруулагчийн үүднээс ерөнхий найруулагчийн өгсөн чиглэл болон үүргийг гүйцэтгэнэ. Мөн жүжигчидтэйгээ дүрд нь ажилласан.
-Одоо амьдралынх нь хоёр дахь гэр бүл болсон “ZЕV” фильмийн талаар яриагаа өрнүүлье. Анх хэрхэн байгуулагдаж байв?
–Бид фильмээ 2020 онд СУИС-ийн гуравдугаар курсийн оюутан байхдаа байгуулсан юм. Хүсэл мөрөөдөл, зүрх сэтгэлээрээ нэгдсэн нэгэн үеийн залуус нэгдэж, анх богино хэмжээний кино хийе гэж ярьдаг байсан юм. Тэгээд манай “Гэгээн-Учрал” киноны маань зураглаач, найруулагчтайгаа ярилцан “Буразазу” гэх action кинонд ажиллаж эхэлсэн. Энэхүү кино маань явж байгаад санхүүгийн улмаас 50 хувьтай зогссон. Тэгээд бага төсөв мөнгөөр хэрхэн сайн уран бүтээл хийхийг бодож “Гэгээн-Учрал” киноныхоо зураг авалтад орсон. Ингэж л уран бүтээлийн гараа минь эхэлсэн дээ.
-“ZЕV” гээд ямар утгыг илэрхийлж энэхүү нэрээ өгсөн бэ?
-Сумны зэв шиг үргэлж бүхний түрүүнд салхи зүсэж явдаг, маш их хурд хүчтэй байгаа онодог, зоримог гэдэг утгаар ийм нэр өгсөн.
.jpg)
-Залуу уран бүтээлчид нэгдэж кино хийхэд, санхүүгийн асуудал хүнд байдаг байх?
-Тийм ээ. Ямар нэгэн уран бүтээл хийхэд төсөв санхүү болон хамтарч ажиллах байгууллагууд их хэрэгтэй. Энэ ч утгаар бид шинэ төгссөн, хүмүүст сайн танил болоогүй болохоор бэрхшээл их бий.
-Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө гарсан уу. Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцвал?
-Уран бүтээлийн төлөвлөгөө гарсан ч одоогоор эхлээгүй байна. Цаашид бид үргэлж шинийг эрэлхийлж, улам чанартай, сайн бүтээл хийхийг зорьж байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа.
| “Гэгээн учрал” киноны жүжигчин Б.ТҮВШИНДОРЖ: ДОДИГО БОЛ ЯГ БИ |
|
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |