Хаан банкны дэргэдэх “Хаан” галерейд энэ сарын турш “Өртөө” орчин үеийн урлагийн хамтарсан үзэсгэлэнд бүтээлээ тавиад буй МУИС-ийн биологийн тэнхмийн IV ангийн оюутан, залуу уран бүтээлч Т.Одгаригтай ярилцлаа.
-Үзэсгэлэн гаргах санаагаа их сонин байдлаар олсон тухай сонссон. Уншигчдад маань сонин байж магад тул ярих боломжтой юу?
-Хүмүүс уран бүтээл хийх санаагаа дотроо буулгаад, хэрхэн хөгжүүлэх, хэрхэн бусдад хүргэх илэрхийлэмжээ үргэлж хайж явдгийн адил дотроо бодож явсан зүйлээ бичсэн минь контемпорари болж хувирсан. “Годог хүлээхүй” жүжгийг үзсэний дараа “Хүмүүс бичвэрийг уншиж төсөөлөх бус, доторх орон зайд нь ордог бол гоё болов уу” гэж бодсон. Тэгээд л энэ санаагаа бодож явсаар бичсэн.
-Боломж, тохиолдол амьдрал болон уран бүтээлд нөлөөлөх талаар юу гэж боддог вэ?
-Зохиолчид урлаг, уран бүтээлд шинэ гарц гаргалгаа, сэтгэлгээ гэхээс илүүтэй өөрийнх нь амьдралд тохиолдсон, түүнтэй дөхөм зүйлээ ихэнхдээ бичдэг байж магадгүй юм. Ямар ном зохиол уншдаг, найзалж, нөхөрлөх хүмүүс, хүрээлэн буй орчин хамгийн гол нь мөн чанараас хамаардаг байх. Амьдралд тохиолддог тэр олон зүйлийг нэгтгэн, бусдаасаа өөр зүйл бүтээнэ үү гэхээс цоо шинэ зүйл бүтээнэ гэдэг бараг боломжгүй гэж бодож байна.
-“Хаан” галерейд тавьж буй үзэсгэлэнгийнхээ талаар дэлгэрэнгүй ярьвал?
-Наймдугаар сарын 15-д болсон “Арт камп 2020”-д очих боломж гарсан. Бичиж буулгасан текстээ хэрхэн амилуулах аргаа олоогүй явахдаа контемпорари уран бүтээлч Л.Гаваа ахтай таарч яаж хийх санаагаа олсон. Энгийн сууцанд текстийг аудио хэлбэрээр сонсож болохыг бодож олоод, цааш нь сандал дээр хэрхэн суух ялгаа, харагдах орчныг нь сандлаар хязгаарлах гэх зэргээр хөгжүүлэлт хийсэн. Контемпорари урлагийг хөгжүүлэх зорилготой “Арт камп 2020” төсөлд оролцсон уран бүтээлчдийн бүтээлийг хувааж, "Хаан" галерейд үзүүлсэн “Өртөө-1” хамтарсан үзэсгэлэнд надтай нийлээд таван уран бүтээлч оролцсон.
-Монгол Улсад контемпорари урлагийг бүтээж байгаа уран бүтээлч цөөн байх шиг. Харин та тэднийхээ хамгийн залуу төлөөлөл нь болов уу?
-Би яг ч контемпорари хийнэ гэж боддоггүй ч тийм л болж таараад байна. Ямар нэгэн хайрцагт баригдалгүй, өөрт байгаа зүйлээ чөлөөтэй гаргах ёстой л гэж боддог. Мөн түүнийгээ цааш хөгжүүлж, сайжруулах төлөвлөгөө бий.
-Өөрийн уран бүтээлийнхээ тал дээр ямар бодолтой байгаа вэ?
-Саунд арт төрлийн хөгжим дээр текстээ дэвсэж, өрөөнд хаана байхаасаа хамаараад инсуляц үүсэж, байраа солих, нэгнийгээ араас нь харах зэргээр хоорондын харилцаа үүснэ. Үзэгчдийн оролцоо орсон учир нэг талаараа паблик арт болж байгаа юм билээ. Дээрх төрлүүд нийлээд өнөөгийн контемпорари дотроо илүү шинэлэг бүтээл болсон болов уу.
-Үзэсгэлэнд очсон үзэгчдийн сэтгэгдэл танд хүрч байна уу. Тэрхүү сэтгэгдлийн талаар?
-Залуус олноороо ирээсэй гэж хувьдаа хүсэж байсан. Үзэгчид бусад газар байдаг шиг гар утсаараа зураг авах, бичлэг хийх гэхээс илүүтэй нэгэнтэйгээ санал бодлоо солилцох, ярилцаж байсан нь энэхүү урлагийг хөгжүүлэхэд тус дэм болж байх шиг санагдсан. Үзэгчдийн хувьд арай илүү юм ойлгож, мэдэрдэг хүн галерей үздэг болов уу.
-Бие даасан үзэсгэлэнгээ хийх төлөвлөгөө бий юу?
-Одоогоор зөвхөн "03:30АМ" бүтээлээ л бүрэн гүйцэд болгоод байна. Хийнэ гэж бодож, төлөвлөсөн зүйл олон бий ч хийгээгүй байгаа болохоор ам гармааргүй байна. Би өөрийгөө түүхий байгаа гэж боддог юм.
-Одоогоор хийж, бүтээж буй зүйлийнхээ талаар яриач?
-Ямар нэг зүйл хийе гэж бодоод л шууд хийнэ гэж байхгүй. Дотроо эргэцүүлж, хайж, мэдрэмжүүдээ олж, цуглуулж байж л юм болох учир цаг хугацаа их шаардана. Ялангуяа урлагийг бүр ч тэгэх боломжгүй боддог. Харин ойрын хугацаанд шүлэг, богино өгүүллэг хосолсон ном бүтээе гэж бодож явна.
-Ярилцсанд баярлалаа.
| Т.Одгариг: Үзэгчдийн хувьд арай илүү мэдэрдэг хүн галерей үздэг |
|
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ
2026-09-28 14:40:39
“Увс-2026” сургалтын үр дүн болон “Говийн чоно-2028” сургуулийн бэлтгэлийг хэлэлцжээ
2026-09-28 14:23:20
Өнгөрсөн долоо хоногт 74 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-28 13:53:02
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад оржээ
2026-09-28 12:58:44
Казахстаны тэмцээнээс Б.Далайцэрэн алт, А.Даваабаатар хүрэл медаль хүртжээ
2026-09-28 12:01:06
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 21 хэрэг бүртгэгджээ
2026-09-28 10:01:36
“Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарлаа
2026-09-28 09:38:46
Пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2026-09-28 07:53:16
Б.Хонгорзул Азийн наадамд VIII байрт оров
2026-09-28 07:35:44
Эрэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын "B" Category-д мөнгөн медаль хүртлээ
2026-09-28 07:20:00
2026-09-28 07:10:00
2026-09-28 07:05:00
О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЖ, Б.ЗОРИГТБААТАР ХАРЦАГА ҮЗҮҮРЛЭЛЭЭ
2026-09-28 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ. Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-28 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс доройтно, Балжинням, Дашням давхарласан өдөр
2026-09-28 06:00:00
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЖЭЭ
2026-09-27 15:15:44
Т.Эрдэнэхүү АНУ-ын “Mr. Olympia” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-09-27 15:02:23
АВТО ЗАМЫН БООМТООР 677 КГ БӨХӨНГИЙН ЭВЭР НУУЖ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
2026-09-27 14:56:41
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 27 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖЭЭ
2026-09-27 14:51:05
ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-27 14:24:53
М.Нандинцэцэг мэргэжлийн рингэнд анхны ялалтаа байгуулав
2026-09-27 12:23:04
Монголын баг, Австрийн багийг арав дахь өрөгт 2.5: 1.5-аар буулган авлаа
2026-09-27 09:57:40
Монгол Улс анх удаа өргөн, нарийн цариг огтлолцох бүтээн байгуулалтыг эхлүүллээ
2026-09-27 09:23:44
Манай шатрын эмэгтэй баг, Польшийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-27 09:01:12
2026-09-27 08:25:31
С.Номин-Од 54 жилийн өмнөх Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов
2026-09-27 07:10:00
Х.Билгүүнсайхан “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын шигшээ наймд үлдлээ
2026-09-27 07:05:00
Чөлөөтийнхөн “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наамдыг зорилоо
2026-09-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |