Өмнө долоо хоногт 30 дахь удаагийн Үндэсний номын баяр “Өдөр бүр уншъя” уриатайгаар зохион байгуулагдсан. Тус баярын нээлтийн үеэр Ерөнхий боловсролын сургуулийн найман сурагч “Тэргүүний уншигч – Нацагдорж тэмдэгтэн” шагналаар шагнуулсан юм. Тэдний дундаас хэвлүүхэн яриа, гүн бодлоороо бусдаасаа онцгойрч харагдсан Б.Түвшинсайхантай ярилцлаа.
-“Тэргүүний уншигч – Нацагдорж тэмдэгтэн”-ээр шалгарсанд нь баяр хүргэе. Хоёулаа танилцъя?
-Баярлалаа. Намайг Балжиннямын Түвшинсайхан гэдэг. Би 142 дугаар сургуулийн 6а ангид сурдаг. Одоо 11 настай. Төв талбай дээр, номын баяраар шагнал авахад маш сайхан санагдсан. Надад шагналтай хамт Хятад Улсын зохиолч Сяо Лин Дин Даны зохиол “Адлагдсан ногоонууд аминд орсон нь” гэдэг ном бэлэглэсэн. Одоо номоо уншаад л сууж байна. Номын санд буцааж өгөхгүй, минийх гэж бодохоор цээжин дотор гижиг хүрээд байгаа.
-Ийм сайхан шагнал авсан болохоор олон ном уншжээ?
-Олон ном уншсан хүүхдэд ийм шагнал өгдөг гэдгийг сонсож байсан. Гэхдээ би шагнал авах гэж ном уншаагүй ээ. Зүгээр л дуртай болохоор зөндөө ном уншсан. Уншсан номынхоо дүр, үйл явдлыг бодохоор сайхан байдаг. Зарим номын төгсгөл нь уншиж байгаа хүүхэд цаашаа үргэлжлүүлэн бодох, бичих боломжтой байдаг болохоор маш сонирхолтой санагддаг. Үргэлжлүүлээд өөрөө зохиож бичихийг хүсдэг шүү.
-Сайхан хүсэл байна. Тэгээд ном үргэлжлүүлэн бичиж үзэв үү?
-Одоохондоо бичиж чадахгүй байгаа. Зохиолч хүмүүс чинь дандаа том хүн байдаг. Над шиг жаахан хүүхэд бичдэггүй байх аа. Би унших л дуртай. Нэгдүгээр ангид орсноосоо хойш ном уншиж эхэлсэн. Адал явдалтай, хөгжилтэй ном унших гоё байдаг. Би уншсан номоороо тэмдэглэл хөтөлдөг. Заримдаа уншиж байсан ч гэсэн мартах тохиолдол гардаг. Тэр үед тэмдэглэлээ сөхөж хараад л саначихна. Уг нь би танд тэмдэглэлээ үзүүлмээр л байна. Даанч өвөөгийндөө орхичихсон.
Надад шагналтай хамт Хятад Улсын зохиолч Сяо Лин Дин Даны зохиол “Адлагдсан ногоонууд аминд орсон нь” гэдэг ном бэлэглэсэн. Одоо номоо уншаад л сууж байна. Номын санд буцааж өгөхгүй, минийх гэж бодохоор цээжин дотор гижиг хүрээд байгаа
.jpg)
-Чиний уншиж байсан хамгийн гоё ном ямар ном байсан бэ?
-Би олон ном уншсан. Аль нэгийг нь хэлэхээр бусад нь гомдчихно шүү дээ. Гэхдээ танд хэлснийг минь мэдэхгүй болохоор Ч.Дикенсийн “Агуу их хүсэл” гэдэг номыг хамгийн гоё гэж бодож байна. Дэлхийн хүүхдийн сонгодог зохиол болохоор үйл явдал нь санаанаас гардаггүй юм.
.jpg)
-Чамайг ном унших дуртай болоход хэн нөлөөлсөн бэ. Танайх олон номтой юу?
-Өвөө намайг номонд дуртай болгосон. Аав, ээж хоёр маань гадаадад байдаг болохоор би өвөө, эмээ хоёртойгоо хамт амьдардаг. Манай гэрт олон ном байхгүй ээ. Өвөө бид хоёр Хүүхдийн төв номын сан руу очиж, гэрээр ном олгох тасгаас нь хамтдаа ном авдаг юм. Ном унших гоё ч гэсэн өвөөтэйгөө номын сан руу явах л хамгийн сайхан. Яагаад гэвэл номын сан руу явах замдаа өвөө автобусны цонхоор надад газар зааж өгдөг. Өвөө өөртөө бас надад ном авна.
-Долоо хоногийн хэдэн өдөр, хэчнээн цагаар ном уншдаг вэ?
-Долоо хоногийн дөрвөн өдөр, өдөрт хоёр цаг ном уншдаг. Өвөө намайг “Миний хүү хоёр цаг уншихдаа маш сайн ойлгож уншиж бай. Тэрнээс илүү их уншвал нүд нь өвдөнө, хараа муудна” гэсэн.
-Уншсан номоо ангийнхандаа ярьж өгдөг үү?
-Үгүй ээ. Би ярьж өгөхөөс ичээд байдаг юм. Хүүхдүүд намайг шоолбол яах юм бэ. Тэгээд ч манай ангийн хүүхдүүд өөрсдөө ном их уншдаг. Та мэддэггүй юм уу.

-“Тэргүүний уншигч – Нацагдорж тэмдэгтэн” медаль нь таалагдсан уу?
-Маш их таалагдсан. Өдөр болгон зүүх нь хаашаа юм бэ, гэхдээ зүүмээр санагдсан үедээ зүүнэ ээ. Нээрээ шагнал авах үеэр надад номын эмчийн зөвлөгөө өгсөн. Хүүхдийн төв номын сан гэдэг асарт эмээ бид хоёрыг урьсан юм. Тэгээд надад номоо хэрхэн хайр гамтай унших вэ, яав л ном нь урагдахгүй, хуудас нь муухай болохгүй байх вэ гэдгийг зааж өгсөн. Тэгээд бас “Чи их хөөрхөн хүү байна шүү. Ном их уншаарай” гээд номын хавчуурга бэлэглэсэн.
-Ярилцсанд баярлалаа. Илүү их ном уншиж, сайн хүн болоорой?
-Найзуудад маань намайг танилцуулж байгаад баярлалаа. Ийм том шагнал авсан болохоор хичээх болно оо. Бас надтай адилхан зөндөө найзуудыгаа номтой нөхөрлөж, ном сайн уншаарай гэж хэлье. Хэрвээ бүгдээрээ ном уншаад байвал том болохдоо мундаг хүн болж, эх орноо хөгжүүлж чадна шүү дээ.
| Б.ТҮВШИНСАЙХАН: Өвөөтэйгээ номын сан руу явах л хамгийн сайхан |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |