Өвөлжөөний түрээсийн үнэ хаданд гарчээ. Худаг ус ойр, өвстэй өвөлжөөний сарын түрээс 1.5 сая төгрөгт хүрч. Бүр өвлийн эхэн сараас хавар дөрвөн сар хүртэл долоон сая төгрөгөөр өвөлжүүлдэг болсон байна, Зүүн болон төвийн аймгуудын малчид. Түрээсийн мөнгө төлж чадахгүй, хэдэн малаа онд оруулчих гэсэн хүсэлттэй оторчид хаана, ямар газар буухаа мэдэхгүй энд тэнд хөөгдөж туугдан, нүд үзүүрлэгдэж явна. Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймгийнхан энэ жил оторт гарсан. Дээрх гурван аймаг сүүлийн гурван жил бороо хур орж, олигтой зун болоогүй. Өвсний үндэс ч үгүй болж, улаанаараа эргэлдэж, мал тогтох, бэлчээрлэх ямар ч боломжгүй болсон. Хоёр сар гаруй хугацаанд тасралтгүй малаа тууж явна. Намраар мал турж, энэ өвлийг эсэн мэнд давах нь эргэлзээтэй болоод байгаа. Энэ жил отрын бүс нутагт 16386 өрхийн 8.6 сая орчим толгой малыг отроор өвөлжиж, хаваржуулах хүсэлтийг аймаг орон нутгаас ХХААХҮЯ-нд хүргүүлсэн байна.
Өвөлжөөний түрээсийн үнэ хаданд гарчээ. Худаг ус ойр, өвстэй өвөлжөөний сарын түрээс 1.5 сая төгрөгт хүрч. Бүр өвлийн эхэн сараас хавар дөрвөн сар хүртэл долоон сая төгрөгөөр өвөлжүүлдэг болсон байна, Зүүн болон төвийн аймгуудын малчид
Төв аймгийн Угтаалцайдам суманд отрын малчдыг нутгийнхан болоод сумын Засаг даргын тамгын газрын дарга нар хөөж туусан гэнэ. Мөн Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд ч энэ байдал давтагджээ. Отрын бүс нутагт өвөлжиж байгаа Өвөрхангай аймгийн Төгрөг сумын малчин Г.Батбаатартай холбогдож цөөн асуултад хариулт авлаа.
-Дорнод аймагт өвөлжилт ямар байна вэ. Оторлож байгаа тэд хэдэд ямар нэгэн хүндрэл байна уу?
-Өнгөрсөн зун зүүн аймгуудад хур бороо элбэг байсан болохоор үнэхээр сайхан өвс ургажээ. Аль ч жалганд өвөлжиж болохоор байна. Даанч хөөгдөж туугдаж явсаар Дорнод ороод ирлээ. Багахангай дүүргээс эхлээд л хөөлгө эхэлсэн. Нутгийнхан нь нутаг орноо харамлаад мөн ч их ууртай, авиргүй хүмүүс байдаг юм байна. Ерөөсөө л “Ална, эндээс зайл, яв. Цагаач, гуйлгачин” гээд л захын малчин залуу ирээд хөөж тууна. Бүр мал услуулахгүй гээд худгаа харамлаад унах юм. Эндээс зайлахгүй бол бөөгөөр хараал хийлгэнэ. Шөнө гэртэй чинь шатаана шүү. Наад өвөлжөө чинь сүнстэй гээд л янз бүрээр хэлүүлж явж байна. Хүний чанар муудсан юм байна даа гэж харж байна. Хээр бэлчээр дээр таарсан залуучууд хүртэл мэндлэхгүй зөрөөд явчихдаг болчихжээ. Отроор яваа олон малчид “Эндээс зайлахгүй бол буудаж ална шүү” гэж заналхийлсэн байна лээ.
-Дорнод аймагт ямар байна вэ?
-Энд оторчид олон байна. Жирийн малчид бид мөн л нүд үзүүрлэгдэж байгаа. Харин баян мөнгөтэй, олон хурдан морьтой уяачид даам гарчихсан байдаг юм байна. Нэртэй уяачийн адуу гэхэд хэдэн зуугаараа бэлчээрлэж байх. Адуучид нь бөөнөөрөө явна. Биднийг битгий хэл нутгийн хэдэн малчидыг дээрэлхээд байх. Адууны эзэд сумын Засаг даргатай биш Аймгийн Засаг даргатай харьцдаг. Хэрэв ямар нэгэн асуудал үүсвэл УИХ-ын гишүүд харилцдаг болохоор ар тал сайтай юм. Хоёр сар гаруй хугацаанд ханан дугуй хийж, олигтой ч унтаж амарч чадахгүй явсаар энэ хүрлээ. Өнгөрсөн долоо хоногт л гэрээ барьж ямар ч нөмөр нөөлөг байхгүй шахуу өвөлжөө биш газарт буучихлаа. Цас орохгүй бол мал усгүйдэх шинжтэй байна.
(1).jpg)
“Ална, эндээс зайл, яв. Цагаач, гуйлгачин” гээд л захын малчин залуу ирээд хөөж тууна.
Хэнтий аймагт өнгөрсөн жил Хэрлэнбаян улааны отрын бүс нутагт оторлож байсан малчиныг нутгийн залуус дээрэлхэж, малыг нь адалсан тохиолдол гарч байсан. Бүр нутгийн залуу гэрт нь ирээд “Чи энд аятайхан өвөлжиж хэдэн малаа онд оруулмаар байгаа бол бидний хүслийг биелүүлчих. Эхнэртэй чинь тэгмээр байна” гэж хүртэл тулгаж шаардсан тохиолдол гарчээ. Бүр манай туслах малчинтай эхнэрээ унтуул гэж дарамталсан байна. Сумын удирдлагуудад дарамтуулж Булган аймагт оторлож яваа Ж.Цэрэндоржтой мөн холбогдлоо. Тэрбээр “Монгол хүн, нүүдэлчин ард түмэн гэдгээ үнэхээр алдчихсан байна. Нутгаасаа гараад л дарамтад орж эхэлсэн. Үнэндээ хэдэн малаа онд бүрэн оруулчихвал амьдралд хэрэгтэй юм гэж бодоод л хэдэн малаа зарж, замын зардал хийгээд гарсан. Гэтэл гарсан цагаасаа хойш дарамтлууллаа. Малаа туугаад байхаар турж эцээд байх юм. Тэгээд амрааж хоёр хонохын хооронд хамаг өвс идчихлээ. Хурдан яваач гээд л хараагаад байх. Тухайн сумын багийн дарга, Засаг дарга нь хүртэл ирээд загнаж, маргааш эндээс яв. Манай сум өөрийнхөө малыг яая гэж байна. Чиний мал хамаг өвс идчихээр манайхан өлдөж үхнэ. Одоо гэрээ ачаад хөдөл” гээд загнах. Бүр худаг, усныхан нь малыг чинь услахгүй. Дээрээс тэгж шийдсэн юм. Чиний хэдэн мал харангадаад үхнэ үү, байна уу надад ямар хамаатай юм” гэсэн хариулт өгөөд зогсоод байна лээ. Буянт мал ангаж цангаж үхэх гэж байгааг мэдэж байгаа шинж алга. Нүүдэл тосоод цай бариад ирдэг байсан монгол ёс заншил алга болоод өдөөс харааж зүхдэг хүмүүстэй гурван сар гаруй хугацаанд таарлаа. Бог, бод нийлсэн 40 гаруй малаа өгч айлын өвөлжөөнд буухаар болчихоод сууж байна” гэв. Мөн нутгийн залуус шөнө орой гэрт нь ирж, архи нэхэх, агсан тавих асуудал хэрээс хэтэрсэн байна.
Бүр нутгийн залуу гэрт нь ирээд “Чи энд аятайхан өвөлжиж хэдэн малаа онд оруулмаар байгаа бол бидний хүслийг биелүүлчих. Эхнэртэй чинь тэгмээр байна” гэж хүртэл тулгаж шаардсан тохиолдол гарчээ

Улс даяар хөл хорио тогтоосон энэ үед Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг даргаар ахлуулсан ажлыг хэсэг мачдыг хөөж, нутгаасаа гаргахыг шаардаж, албан хүчээр бэлчээр чөлөөлөх ажил зохион байгуулсан талаарх мэдээлэл цахим хуудсанд цацагдсан билээ. Энэ талаар Орхонтуул сумын Засаг дарга П.Батбаатараас тодруулахад “Манай суманд Өвөрхангай, Төв, Булган гэх гурван аймгийн малчдын 10382 толгой мал ирсэн. “Тэднийг та нар ядаж нутгийн гүнээс холдож, хил дагуу буу гэж хэлсэн. Мөн малчдыг нүүлгэж, ачаалж байгаа зураг нь нутгийн гүнээс зах руу бууж байгаа айлын зураг” хэмээх тайлбар өгсөн билээ.
Малчдын зовлон үүгээр дуусахгүй бор шороотой хондон дээр хоёр саяас дээш төгрөгөөр өвөлжихөөр малчид хоорондоо тохиролцдог байна. Өвлийг арай хийн давж хүйтний эрч сулраагүй, цасан шуурга нүдгүй шуурсан хатах хавартай залгана уу, үгүй юу нутгийнхан отрын айлыг хөөж худаг усаа харамлан тагийг нь битүүмжилж, худгийн ховоо, онгоцыг нь ачиж явдаг юм билээ. Бэлчээрт идээшилж буй адуу малыг бөөн цөөнөөр нь тасдаж хөөж, нутгийнхэн эр эмгүй хар хурдаараа давхилдан ирж, отрын айл гэрийг эрээ цээргүй буулгаж, эхнэр хүүхдийг нь айлгадаг гэсэн. Хэн хүний ой тойнд багтахааргүй үзэгдэл байгаа биз. Гэтэл бүх үнэн бодит байдлыг цахим хуудас, зураг, бичлэгээр батлагдлаа. Оторчдын ядарч цөхсөн дүрс бичлэгийн доор “Монголоо алдсан юм, уудам тал нутагт багтахгүй байна гэж үү” хэмээн шагшин уулга алдацгаасан сэтгэгдэл хөвөрнө. Уг нь хэцүү цагт нэгэндээ дэмтэй л байхсан. Цаг цагаараа байдаггүй гэдэг шүү дээ. Ийнхүү малчдыг отор нүүдэл хийж явахад хөөх, нутагтаа оруулахгүй байх тохиолдол цөөнгүй гарч байгаа учраас нутгаас хөөсөн Засаг даргад хариуцлага тооцно гэдгийг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдэгдсэн юм. Малчид нь бэлчээр усаа харамлаж, хөөж туусан бол тухайн малчныг Засаг даргад нь хэлж хариуцлага тооцуулах юм билээ. Малчид малаа маллаж гэр бүлийн гишүүд шигээ арчилж, жилийн дөрвөн улиралд аж төрөн амьдардаг даа. Гантай, зудтай хэцүү цагт биенээ хөөж тууж адлах нь малчдад тэнгэр хөмрөх шиг л болдог байх даа. Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян “Монгол” баян гэдэг эх орны эд баялаг мал сүрэг, малчин түмнээ нүдэнд орсон хог мэт үзэхээ больцгооё.
Бэлчээрт идээшилж буй адуу малыг бөөн цөөнөөр нь тасдаж хөөж, нутгийнхэн эр эмгүй хар хурдаараа давхилдан ирж, отрын айл гэрийг эрээ цээргүй буулгаж, эхнэр хүүхдийг нь айлгадаг
| Оторчдыг “Эндээс зайлахгүй бол буудаж ална шүү” гэж заналхийлжээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |