Г.Энхцогт гэх залуу эмч түргэн тусламжийн автомашин дотор эх барьж авчээ. Тэрбээр уржигдар хотын төвөөс 20 гаруй километрийн зайтай Тахилт руу дуудлагад явж байгаад эх, хүү хоёрыг эсэн мэнд амаржуулсан байна. Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн их эмч Г.Энхцогттой ярилцлаа.
-Түргэн тусламжийн машинд эх барьж авчээ. Энэ үйл явдал хэзээ болон тухайн үед юу болсон талаар ярихгүй юу?
-Амаржсан эхийн төрөх хугацаа нь болчихсон байсан юм уу?
-Тиймээ, болчихсон байсан юм билээ. Тулгаж түргэн дуудсан болохоор яах ч аргагүй машинд төрүүллээ. Уг нь эх 20 минутын зайтай өвдсөн үед түргэх дуудах юм уу, эсвэл эмнэлгийн газарт хүрч очих ёстой байдаг юм. Гэтэл тэр эмэгтэй таван минутын зайтай буюу төрөлтийн үе шат явагдаж эхэлсэн үед түргэн дуудсан байна лээ.
Түргэний машинд зөөвөрлөж суулгахад төрөхийн хоёрдугаар үе шат эхэлчихсэн байсан. Тэгээд шаардлагатай арга хэмжээг авч, машиндаа төрүүлсэн. Төрөх эмнэлэг рүү явах хугацаа байхгүй байсан учраас ийм шийдвэр гаргасан даа.
-Төрөх явцад хүндрэл гарсан уу?
-Үгүй ээ. Эх барьж авахаасаа өмнө шаардлагатай дусал, тариаг хийж амжсан байсан. Тухайн эхийн тав дахь төрөлт байсан юм билээ. Түргэний машинд суулгахад л савны амсар хэдийн нээгдэж, төрөхөд бэлэн болчихсон байсан. Ер нь хүндрэлгүй, хурдан төрдөг гэсэн. Төрүүлээд, 03:00 цаг өнгөрч байхад төрөх эмнэлэгт хүргэж өгсөн. Эх хүндрэлгүй амаржиж, хүү эрүүл төрсөнд үнэхээр их баярласан.
-Таны эх барьж авсан ээж, хүүгийн биеийн байдал сайн байгаа юу. Тантай дараа нь холбогдсон уу?
-Надад маш их баярласан, талархсанаа илэрхийлсэн. Эх, хүүгийн биеийн байдал сайн байгаа. Төрөхийн дараах хүндрэл байгаагүй учраас тэнхрээд эмнэлгээс гарах байх. Баярлалаа гэдэг үгнээс сайхан үг хаана ч байхгүй шүү дээ. Би ч эх, хүүгийн бие сайн байгаад баяртай байгаа.
-Хэдэн жил түргэний эмчээр ажиллаж байгаа вэ. Өмнө нь эх барьж авч байсан уу?
-Би яаралтай түргэн тусламжийн эмчээр ажиллаад хоёр жил орчим болж байна. Сургуулиа төгсөөд л 103-т ажилд орсон. Олон дуудлагад явж байсан ч анх удаа эх барьж авлаа. Машинд эх барьж авахад амаргүй юм байна. Туслах хүн байхгүй болохоор бага зэрэг хэцүү байсан. Ийм дуудлагын үед жолооч маань тусалдаг ч төрөх үе шат эхэлчихсэн байсан учраас машины хаалга онгойлгох боломжгүй байсан. Харин амаржсан эхийн ээж нь хамт явж байсан болохоор их тус боллоо.
-Эрэгтэй, дээрээс нь залуу эмч болохоор сандарч, тэвдсэн үү?
-Түргэн тусламжийн автомашин дотор анхан шатны бүх хэрэгсэл байдаг болохоор санаа зовох зүйлгүй байсан. Хүйн хайч хүртэл байдаг шүү дээ. Тухайн үедээ ч сандрах завгүй байлаа. Эх, хүү хоёрыг эмнэлэгт хүргэж өгснийхөө дараа жаахан айлаа. Гэхдээ ажил үүргээ гүйцэтгэх ёстой учраас сандрах, айх гэдэг зүйлийг мэдэхгүй шүү дээ. Түргэний эмч нар чинь ямар ч нөхцөлд ажиллах чадвартай байх ёстой.
Тухайн эхийн тав дахь төрөлт байсан юм билээ. Түргэний машинд суулгахад л савны амсар хэдийн нээгдэж, төрөхөд бэлэн болчихсон байсан. Ер нь хүндрэлгүй, хурдан төрдөг гэсэн.
-Таны явж байсан дуудлагуудаас хамгийн хэцүү нь ямар дуудлага байсан бэ?
-Өндрөөс хүн унасан, түлэгдэж бэртсэн, зам тээврийн осолд орсон гээд олон хүнд дуудлагад явдаг. Хүний амь нас дээсэн дөрөөн дээр байгаа дуудлага бүр л хэцүү. Цаг хугацаа уралдаж л хүний амь аврах хэрэгтэй болно. Хэрэв бид жаахан л хоцорвол биднийг хүлээж байгаа хүний эрүүл мэнд хэцүүднэ.
-Эмчээр ажиллаж байгаа энэ хоёр жилийн хугацаанд хүний амь аварсан хэчнээн дуудлагад явсан бэ. Эмч хүний хамгийн жаргалтай хугацаа нь хэзээ байдаг юм байна?
-Тоолж үзээгүй ээ. Бид 24 цаг ажиллаад, 48 цаг амардаг. Осол, эндэгдэлгүй хүмүүсээ эмнэлэгт хүлээлгэж өгөх сайхан. Биеийн байдал нь маш хүнд түргэнээр эмнэлэгт очсон хүмүүс амьдрах юм бол бүүр ч сайхан юм билээ.
Биеийн байдал нь маш хүнд түргэнээр эмнэлэгт очсон хүмүүс амьдрах юм бол бүүр ч сайхан юм билээ.
-Та багаасаа л эмч болохыг мөрөөддөг байсан уу?
-Тиймээ, багаасаа л эмч болохыг мөрөөддөг хүүхэд байлаа. Аав, ээж хоёр маань намайг байнга дэмжиж, ард минь байдаг. Шантрах ч гэдэг юм уу, хэцүү байвал миний аав, ээж хоёр хүүгийнхээ ард талд байдаг болохоор ажлаа сайн хийж чаддаг. Залуу эмч учраас суралцах зүйл их бий. Илүү туршлагатай, сайн эмч болохын төлөө л өдөр бүр зүтгэдэг дээ.
-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
| Түргэний эмч Г.ЭНХЦОГТ: Эх хүндрэлгүй амаржиж, хүү эрүүл төрсөнд үнэхээр их баярласан |
|
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |