Цүнхээ савчуулсан 13-14 насны хүүхдүүд ПС тоглоомын газар луу орж явна. Мөн тус тоглоомын газрын үүдэнд сурагчдын дүрэмт хувцастай хүүхдүүд тамхи татангаа “Одоо хожигдох эрх бидэнд байхгүй шүү. Тийм болохоор дор бүрнээ хичээе. Хожих ёстой биз дээ. Хичээлээ таслан тоглож байгаагийн хэрэг юу билээ. Баагий чи түрдгээ сайн хариуц. Би Дотой хамт уртаа хариуцаад тоглоё” хэмээцгээнэ. Тамхи татаж дуусаад сурагчид тоглоомын газарт орлоо. Араас нь орвол бараг 100 гаруй хүн зэрэг тоглох боломжтой тоглоомын газар угтлаа. Тус газрыг ажиллуулж буй 30 гаруй насны залуу “Өглөө манайх 10 цагт үүдээ нээдэг. Ер нь өглөө ихэвчлэн хүүхдүүд орж ирдэг. Тэдний ихэнх ахлах ангийн хүүхдүүд. Мөн бага ангийн хүүхдүүд ч орж ирнэ. Зарим үед араас нь эцэг, эхчүүд орж ирээд хүүхдээ аваад гардаг. Мөн үйл ажиллагаа явуулж байгаа биднийг үг, хэлээр доромжлоод гардаг” гэв.
Энэхүү тоглоомын газар байгаа хүүхдүүд хараалыг ёстой нэг урсгаж байлаа. “Хөөе эргүү дагз минь араас араа хар л даа. Ёо гөлөг” хэмээн хашхирцгаана. Мөн бусдынхаа толгойлогч бололтой нэг шар хүү “Арчаагүй мал вэ та нар чинь. Та нартай нэг баг болохоор ингээд хожигдох юм” хэмээн зүүж байсан чихэвчээ ширээн дээр хүчтэй гэгч шидээд гарч одлоо. Араас нөгөө хэд цувран гарав. Энэхүү тоглоомын газарт 20-оос дээш насны залуус бараг байхгүй. Дандаа л сурагчид байв.
Энэхүү тоглоомын газар байгаа хүүхдүүд хараалыг ёстой нэг урсгаж байлаа. “Хөөе эргүү дагз минь араас араа хар л даа. Ёо гөлөг” хэмээн хашхирцгаана.
Аль түрүүхэн л цүнхээ савчуулан орж ирж байсан 13-14 насны хүүхдүүд тоглоомдоо эд орчихсон байна. Тэд юу ч болж анзаарах сөхөө алга. Тиймээс Сэтгэцийн эрүүл мэндийн ажилтантай холбогдож ПС-тоглоомоос болж сэтгэцийн өөрчлөлтэй болсон хүүхдүүдийн талаар тодрууллаа. Сэтгэцийн эрүүл мэндийн ажилтан “Бага насны хүүхдүүдийн дунд донтох явдал нэмэгдсэн. Энэ талаар манай байгууллага цаг үргэлж хэлж ирсэн. Тухайлбал, 2000-аад оны эхэн үед жилдээ 3-4 хүүхэд ханддаг байсан. Харин энэ тоо сүүлийн үед 90-100 болтлоо нэмэгдэх боллоо. Энэ нь интернэт болон технологид донтох, онлайн сургалттай холбоотой электроник төхөөрөмж хэрэглэх зайлшгүй хэрэглээнээс үүдэж байна. Мөн гар утас, тоглоомд донтсон хүүхдүүдийн зан байдал, амьдралын хэвшил өөрчлөгдөж улмаар нийгмийн болон гэр бүлийн харилцаа дордож, эмнэлгийн тусламж хэрэгтэй болж байгаа” хэмээсэн юм. Энэ мэтчилэн эцэг, эхийнхээ хараа хяналтаас гарсан даруй ПС тоглоомын газрыг зорьж хоорондоо хөгжилдөх нэрээр эрүүл мэндээр хохирсоор байгаа юм.

-ШИРЭЭ ЦОХИОД ХАРААЛ УРСГАХ ПС ТОГЛООМЧИД-
Ататуркийн нэрэмжит Тавдугаар сургууль болон Монгол гуравдугаар сургуулийн ойр орчимд байрлах хэдэн ПС тоглоомын газруудаар орлоо. 11:30 минутын орчимд тоглоомын газрууд ЕБС-ын сурагчдаар дүүрчээ. Цүнхээ яаж даадаг юм гэмээр жаахан хүүхдүүд мөнгө сарвайн “цаг авъя ах аа” хэмээнэ. Пс тоглоомын газрууд үйлчлүүлэгчдээр дүүрсэн хэдий нэмж хүүхдүүд орж ирсээр байлаа. Бүр цаг авахын тулд урт гэгч нь дараалал үүсгэчихсэн байх. Нэг хэсэг ширээнд гурав, дөрөвдүгээр ангийн бололтой хүүхдүүд эзэгнэн суужээ. Тэд бие бие рүүгээ хүн сонсоход ч бэрх хараал хэлж, компьютерээ авч шидэхээс ч наагуур юм болцгоож байна. Зарим харин инээж, уухайлж байгааг бодоход хожиж байгаа бололтой. Зүүн жигүүрт суух ахлах ангийн сурагчид харин нэгнийгээ “Алалдаа доогуур гүйчихлээ. Тарих руу бууд. Ээ арчаагүй банди” хэмээн хашхиралдана. Удалгүй зарим нь уухайлан босож баярлах бол үлдсэн нь уурлаж “дахиад нэг үзье” хэмээн шаралхана.
Үүнээс гадна ПС тоглоомын газрууд дотроо ус, ундаа, ороомог гэх мэт түргэн хоол зарах аж. Үүнийг нь хүүхдүүд ихээр авч идэх юм. Уг нь хэзээний юм бүү мэд бүтээгдэхүүнээр хооллож, компьютерийн дэлгэц ширтэх хүүхдүүд хараал урсгасаар. Хэсэг хугацааны дараа 50 гаруй насны эрэгтэй эмэгтэй хоёр гаднаас орж ирээд ширээн дундуур сүлжин явсаар хүүхдээ болов бололтой. Толгой түрүүгүй загнасаар авч гарлаа. Хамт тоглож байсан хүүхдүүд гайхсаар хоцорсон боловч нэг их удалгүй тоглоомоо үргэлжлүүлэв. Тиймээс бид хүүхдээ дагуулан гарсан эцэг эхийн араас гарсан юм. Хүүгийн аав бидэнд нэр нууцлан дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Хүүг маань ойрд хичээл сурлагдаа муудаж байгааг багш нь хэлсэн. Мөн хичээлээ таслаад яваад байгааг сонссон. Өөрөөс нь асуухаар сууж байгаа л гэдэг. Өглөө багш нь яриад “Хүү нь өнөөдөр хичээлдээ ирсэнгүй гэдэг” юм. Тэгэхээр эхлээд сургуулийн ойр орчмын тоглоомын газруудаар явж үзье гэж шийдээд эхнэртэйгээ яваа минь энэ л дээ" гэв.
Хүүг маань ойрд хичээл сурлагдаа муудаж байгааг багш нь хэлсэн. Мөн хичээлээ таслаад яваад байгааг сонссон. Өөрөөс нь асуухаар сууж байгаа л гэдэг.
Сүүлийн таван жилийн байдлаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвд дэлгэцийн донтолтын улмаас нийт 338 хүүхэд эмчлүүлсэн тоон мэдээлэл гарчээ. Албаны хүмүүс цахим тоглоомын газарт хүүхдүүд гар утас, эд зүйлсээ алдах, бусдыг дээрэмдэх, залилан мэхлэх, бусдын эрх чөлөөнд халдах зэрэг хэрэг зөрчил ихээр бүртгэгддэг гэдгийг хэлж байна. Мөн өнгөрөгч оны арваннэгдүгээр сард сураггүй алга болсон есөн настай хүү 20 хоног цахим тоглоомын газраар хэсэж, хоног төөрүүлсэн тохиолдол ч гарсан удаатай. Хүү цахим тоглоомд донтсоноос удаа дараа гэрээсээ алга болдог байсныг албаныхан мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, цахим тоглоомын газарт тавих эцэг эхийн хараа хяналт сул, хүүхдүүдийн дэмий үедээ сэлгүүцэх газар болсон гэхэд хилсдэхээргүй болжээ.
.jpg)
| ХАРААЛ УРСГАХ БЯЦХАН ТОГЛООМЧИД |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |