Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын санаачилгаар Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулагдсан “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийн хүрээнд уул уурхайн салбарын долоо хоног арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Тус төв нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой юм.
Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр оролцож, эдийн засгийн өсөлтийг тэлэх, бодлогын шинэчлэл хийхэд хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байгааг онцлов. Тэрбээр экспортын хэмжээг нэмэгдүүлэх, дотоодын эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагатайг тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд улс төрийн тогтворгүй байдал, бодлогын ойлгомжгүй байдлаас шалтгаалан хөрөнгө оруулагчдын итгэл алдагдсан болохыг дурдлаа. Засгийн газрын зүгээс алдагдсан итгэлийг сэргээж, эдийн засагт бодит сэргэлт авчрахын тулд хууль эрх зүйн орчныг цогцоор нь шинэчлэхээр ажиллаж байгааг онцлон, ирэх хаврын чуулган бизнесийн эрх чөлөөг дэмжсэн, хөрөнгө оруулагчдыг хамгаалсан, урамшуулсан, эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэсэн бодлого, шийдвэрүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байгааг мэдэгдэв. Мөн өмчийн халдашгүй дархан байдлыг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж ирсэн 40 гаруй хуулийн зохицуулалтыг эргэн харах шаардлагатайг тодотголоо. Тэрбээр хөрөнгө оруулагчдыг Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллахыг уриалсан юм. Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Засгийн газраас баталсан 300 хоногийн төлөвлөгөөний хүрээнд уул уурхайн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн боломж, бизнесийн эрх чөлөөг дэмжих бодлого баримталж байгааг танилцуулав. Хөрөнгө оруулагчдын тогтвортой үйл ажиллагаа, эрх ашгийг хамгаалах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснийг онцоллоо. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийг төрөлжүүлэх хүрээнд уул уурхайн салбарын аж үйлдвэржилтийг хөгжүүлж, зэс хайлуулах, гангийн үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэрийн төслүүдийг 300 хоногийн хугацаанд эрчимтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дурдав. Арга хэмжээний нээлтэд оролцсон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уул уурхайн салбарыг цэгцэлж, олборлолтоос боловсруулалт руу шилжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогыг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Уул уурхайн салбар нь ДНБ-ий 26 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 79 хувь, экспортын орлогын 95.4 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74 хувь, нэгдсэн төсвийн орлогын 28.4 хувийг бүрдүүлж буйг тэрбээр дурдав. Мөн 2015–2024 онд Монгол Улсад хийгдсэн 99.3 их наяд төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь уул уурхайн салбарт ногдож байгааг онцлон тэмдэглэв. Цаашид хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Ашигт малтмалын тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Газрын тосны тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах болон шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгааг мэдэгдлээ.
| Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд эрх зүйн орчныг шинэчилнэ |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |