• Өнөөдөр 2024-04-20

ОБЕГ: Найман давхрын цонхоор үсрэх гэж байсан иргэнийг аварсан

2021-01-24,   522

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд орон сууцны найман давхраас согтуу хүн үсрэх гээд байна гэх дуудлага өчигдөр 01:36 цагт ОБЕГ-т иржээ. Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 01:42 цагт очиж, тус хорооны иргэн 21 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж орцны цонхоор үсрэх гэж байсныг 25 минут ажиллан, аварч буулгажээ. Иргэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ


ОБЕГ: Найман давхрын цонхоор үсрэх гэж байсан иргэнийг аварсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188