• Өнөөдөр 2025-03-18

Өнгөрсөн шөнө гэр бүлийн хүчирхийллийн 82 дуудлага иржээ

2021-01-10,   545

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр (2020.01.09) нийт 972 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс зөрчлийн 855, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 82, гэмт хэргийн шинжтэй 34 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 135 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ.
 
Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ цаг үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 46, танхайрсан 93, хулгайлах дөрөв, хүний биед халдсан 42, тав тух алдагдуулсан 57 дуудлага бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн шөнө гэр бүлийн хүчирхийллийн 82 дуудлага иржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188