• Өнөөдөр 2025-03-18

Тэжээлийн тусламж малчдад хүрэхэд бэлэн боллоо

2021-01-06,   482

Өвөлжилт, отор нүүдэл, өвс тэжээлийн хангамжийн асуудлаар аймгийн удирдлагуудтай цахимаар уулзаж, шуурхай санал солилцлоо. 
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгждэг Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс өвөлжилт хүндэрсэн аймгуудад зориулан таван сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудад хүргэх тэжээлийн тусламж малчдад хүрэхэд бэлэн боллоо. 
 
Энэхүү тусламжийн тэжээлийн хуваарилалт болон  холбогдох зохион байгуулалтыг орон нутгийн удирдлагууд, аймгийн онцгой комисс хийх учиртай. Тиймээс тусламж эзнээ олж, шударга хуваарилалт хийх ёстой шүү гэдгийг санууллаа. 
 
Аймгууд оторт яваа малчдын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудалд сэтгэл гаргаж, анхаарал хандуулах учиртайг, олон аймгуудын зүгээс тавьсан бэлчээрийн доройтол, усны асуудалд анхаарал хандуулахаа хэллээ.
 
Эх сурвалж: ХХААХҮЯам

Тэжээлийн тусламж малчдад хүрэхэд бэлэн боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188