БНСУ-д визний хугацаа нь дуусаж, хууль бусаар амьдарч байсан Монгол Улсын иргэнийг хоёр настай хүүхдийнх нь хамт хорьж, Монгол руу явуулсан талаарх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Тэгвэл тус иргэн саналаа өнөөдөр их орондоо бууж, дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Би дөрөвдүгээр сарын нэгэнт визний асуудлаас болж баригдсан. Араас хүү маань хоёрны өдөр ирсэн. Тиймээс хүүхдээ тэр газар байлгахгүйн тулд батлан даалтаар гаръя гэсэн боловч гаргаагүй. Хүү маань эмчийн хяналтад байх ёстой хүүхэд. Тавдугаар сарын 1-нд дахин эмнэлэгт үзүүлэх ёстой байсан. Энэ талаараа хэчнээн тайлбарлаж хэлээд тэр хүмүүс ойлгоогүй. Хүүхдийн хоол өгөөгүйн улмаас хүү маань өтгөн хадсан. Өнөөдөр хүүхдээ үзүүлээд гадуур эмнэлгээр явах байсан. Гэтэл үүгээр түрий барьж, эмнэлэг явъя гэж худал нисэх онгоцны буудал явсан” гэлээ
БНСУ-ААС хоёр настай хүүтэйгээ албадан буцаагдсан иргэн: Хүү маань эмчийн хяналтад байх ёстой |
|