Цар тахлын үед 160 гаруй мянган ажлын байрыг хамгаалснаар эдийн засгийн өсөлтийг тэтгэжээ. “Ковид-19” ялангуяа Монгол шиг гадаад зах зээлээс хамааралтай жижиг эдийн засагт хүндхэн цохилт үзүүлсэн. БНХАУ хилээ хааснаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний импорт тасалдсанаар үнэ нь “хаданд” гарсан. Түүхий эдийн үнэ өсөж байсан ч экспортын ганц гарц болох урд хөршийн хилийн хоригтой холбоотойгоор нүүрсний экспорт тасалдсан. Дотоодод цар тахлын хөл хорионоос үүдэлтэйгээр аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барихад хүрч байсан нь нууц биш. Энэ үед Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлсэн билээ. Энэ хүрээнд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл олгох, Монголбанкны репо санхүүжилтээр дамжуулан эдийн засгийн тодорхой салбаруудад хөнгөлөлттэй хүүтэй зээл олгох зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тэгвэл энэ хүрээнд ажлын байрыг дэмжих болон репо санхүүжилтийн төлөвлөгөө чухам ямар хэрэгжилттэй байж, ямар үр дүнд хүрснийг доорх тоон мэдээллээс тольдоё.
Ажлын байрыг дэмжих гурван хувийн зээл: 2021 оны эцсийн байдлаар нийтдээ нэг их наяд 965.6 тэрбум төгрөгийн зээлийг 25515 зээлдэгчид олгожээ. Уг зээлийн 34 хувийг иргэдэд тэр дотроо 50 орчим хувийг бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт олгосон байна. 2022 онд ажлын байрыг дэмжих зээл олгогдоогүй. Харин зээлийн эргэн төлөлтийн статистикийг харвал 98.3 хувь нь хэвийн эргэн төлөлтөө цаг тухайд нь хийж байгаа бол 0.5 хувь нь л чанаргүй зээлийн ангилалд оржээ. Мөн 2022 оны эцсийн байдлаар нийт олгосон зээлийн 44.3 хувь буюу 867.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдэж, үүний дотор 1728 зээлдэгч зээлээ бүрэн төлж дууссан байна. Энэхүү ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосноор улсын хэмжээнд 109,763 ажлын байрыг хадгалж, авч үлдсэн гэдгийг Сангийн яамны тайланд дурджээ. Урт хугацаат репо санхүүжилт: Энэ нь Монголбанкны бодлогын хүүгээс 0.5 нэгж хувиар нэмэгдэж, банкуудад олгогддог, банкууд эцсийн зээлдэгчдэд 10.5 хувийн хүүтэйгээр, 2 жил хүртэлх хугацаатай олгодог зээлийн механизм юм. Монголбанк репо санхүүжилтийг 2020 оны дөрөвдүгээр улиралд нэвтрүүлсэн бөгөөд 2021 онд 834.9 тэрбум, 2022 онд 476.5 тэрбум төгрөгийн зээлийг 3659 зээлдэгчдэд олгожээ. Репо санхүүжилтийн зээлийн онцлог нь эдийн засгийн тодорхой секторт урт хугацаатай, бага хүүтэй эх үүсвэр олгодог. Монголбанкны репо санхүүжилт нь боловсруулах үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний салбарт голлон чиглэсэн. Нийт олгосон зээлийн 46 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаа, 17 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 9 хувь нь үйлчилгээний салбарт, үлдсэн 28 хувь нь эдийн засгийн бусад салбарт олгогджээ. 2022 оны эцсийн байдлаар нийт олгосон зээлийн 0.9 хувь нь чанаргүй, 2.0 хувь нь анхаарал хандуулах ангилалд байна. Репо санхүүжилтийн зээлийг олгосноор улсын хэмжээнд 2022 оны эцсийн байдлаар 67.1 мянган ажлын байрыг хамгаалж чаджээ. Монголын эдийн засаг 2022 онд 4.8 хувийн өсөлттэй гарлаа. Ингэснээр цар тахлын үед -4.6 хувь хүртэл унаж байсан эдийн засаг эргээд цар тахлын өмнө үеийн түвшиндөө очлоо гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй. Ганц Монгол Улс төдийгүй дэлхий нийт ковид-19 цар тахлын үед амаргүй нөхцөл байдлыг даван туулсан. Цар тахлын үеийн хөл хорионоос үүдэлтэй эдийн засгийн удаашрал, уналтын үед дэлхийн улсуудын төв банкууд, Засгийн газрууд төсөв, мөнгөний бодлогоороо эдийн засгаа дэмжихээс гадна ард иргэдийнхээ цалин орлого, ажлын байрыг хадгалах бодлогыг хэрэгжүүлсэн. Монгол Улс ч бас цар тахлын хүнд хэцүү үед иргэдийнхээ амьжиргааг дэмжих, хамгаалах, ажлын байрыг хадгалах бодлогуудыг авч хэрэгжүүлсэн. Эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргааг хамгаалах олон ажлуудыг энэ хугацаанд хийснээс ажлын байрыг дэмжих 3 хувийн зээл, репо санхүүжилтийн зээлийн хүрээнд өнөөдрийг хүртэл 160 гаруй мянган ажлын байрыг хамгаалж авч үлдсэн гэдэг мэдээллийг албаныхан өгч байна. Эдийн засгийн “амин сүнс” нь ажлын байр гэж ойлгож болно. Энэ утгаараа ажлын байрыг хамгаалж, хадгалж чадсан нь дээрх төлөвлөгөөний хамгийн том үр дүн болов уу. Юу ч хийгээгүй байж байгаад эсрэгээрээ 160 мянган хүн ажилгүй болсон бол өнөөдөр эдийн засгийн өсөлтийн талаар бодох ч хэрэггүй байсан биз.
| Цар тахлын үед 160 мянган гаруй ажлын байрыг хамгаалснаар эдийн засаг өсөх нөхцөл бүрджээ |
|
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |