Түүнчлэн Батлан хамгаалах салбарын шударга байдлын үнэлгээг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр Авлигын эсрэг хамтарсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тэгвэл энэ удаад Батлан хамгаалахын сайдын өгсөн үүргийн дагуу салбарын хэмжээнд авлига, ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой сургалтыг өнөөдөр ҮБХИС-ийн “Сүбээдэй” танхимд болон цахимаар зохион байгуулжээ. Зэвсэгт хүчний Жанжин штаб, ХЗЦК, АЦК, ТХЦК, КАБЦК, Барилга-инженерийн цэргийн удирдах газар болон харьяа нэгтгэл, анги, салбаруудын алба хаагчид хамрагдсан тус сургалтыг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар нээж үг хэлэв. Тэрбээр “Батлан хамгаалах яамны Ёс зүйн зөвлөлөөс 2022 оныг “Зөв харилцаа, хандлагын жил” болгосон.
Энэ хүрээнд Батлан хамгаалахын сайдын хувьд офицер, ахлагч нарт хоёр зүйлд онцгой анхаарахыг захисан. Тодруулбал, үүргээ шударгаар биелүүлэх, хандалгаа өөрчилж, хариуцлагаа дээшлүүлэх талаар батлан хамгаалах салбар нэлээд ач холбогдол өгч ажиллаж байна. Сүүлийн үед манай салбарт бага гэлтгүй зөрчил дутагдал гарч байгаа. Бид үүнд дүгнэлт хийх ёстой. Ялангуяа Батлан хамгаалах яам, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, БИЦУГ, нэгтгэл, анги, байгууллагын удирдлагууд анхаарал хандуулж ажиллах ёстой. Тийм учраас энэхүү сургалтад идэвхтэй хамрагдаж, мэдлэгээ дээшлүүлэх нь бидний өдөр тутмын болоод цаашдын үйл ажиллагаанд тун чухал. Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна. Өнгөрсөн долоо хоногт цэргийн төлөвшил, ёс зүйн талаар нэг цагийн ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулж, телевизийн сувгуудаар олон нийтэд хүргэсэн. Нууцлалын зэрэгтэйгээс бусад асуудалд бид нээлттэй хандах ёстой. Энэ ч үүднээс бид бусад байгууллагатай хамтран ажиллаж байна. Өнөөдрийн сургалт Батлан хамгаалахын сайдын баримталж буй бодлогын хүрээнд явагдаж байгаа. Төрд тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагч авлига, ашиг сонирхлоос ангид байх ёстой гэсэн зарчмыг баримтална. Энэ зарчмын хүрээнд салбарын алба хаагчдад Авлигатай тэмцэх газартай хамтарсан сургалтыг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад Батлан хамгаалах яам болон ЗХЖШ-ын Ёс зүйн зөвлөл, АТГ-ын соён гэгээрүүлэх нэгжтэй хамтран сургалт зохион байгуулж, урьд урьдынхаас илүү өргөн бүрэлдэхүүнийг хамрууллаа. Бид авлига, ашиг сонирхлоос ангид байж чадвал салбарын нэр хүнд, алдар гавьяа тэр хэрээрээ өсөн нэмэгдэнэ. Бидний ажлын үр дүнд өмнө нь гарсан алдаа дутагдал, зөрчлүүд арилсан. Мөн сэтгэлгээ, үзэл санааны хувьд өөрчлөгдөж, тодорхой ахиц гаргаж сургалтын үр дүнг бодитоор мэдрэх ёстой” гээд сургалтад оролцож буй бүрэлдэхүүнд амжилт хүслээ.
Үргэлжлүүлэн АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Н.Батчулуун, М.Жамьяанцоожил нар Авлигын тухай ерөнхий ойлголт, шалтгаан нөхцөл, эрх зүйн орчин, авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний хор уршиг зэрэг сэдэв тойрсон олон чухал асуудлыг хөндөж, мэдээлэл өгсөн бол сургалтад хамрагдаж буй бүрэлдэхүүн өөрсдийн сонирхсон асуултад хариулт авч, тодорхой саналуудыг уламжилж байв. 2022 оны нэгдүгээр сараас Батлан хамгаалах яамны харьяа 13 байгууллага, салбарын хэмжээнд удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудад Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлагыг зөв байлгах талаар цогц сургалтуудыг хүртээмжтэй зохион байгуулсан бөгөөд энэ удаад ч идэвх оролцоо сайн байгааг Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд мөн дурдсан юм. Түүнчлэн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлагуудын авлига, ашиг сонирхол, ёс зүйн зөрчлөөс ангид байх талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанаас төрийн албан хаагчийн удирдах манлайлал нэлээд идэвхтэй явагдаж байгаа нь харагдлаа хэмээн онцлов. ЗХЖШ-ын АУГ-ын дарга бригадын генерал С.Дашзэвэг “Өнөөдрийн сургалтаар та бүхэн мэдээлэл авахын зэрэгцээ харилцан ярилцаж, санал бодлуудаа солилцон, идэвх оролцоогоо нэмэгдүүллээ. Цаашид сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс холбогдох хууль тогтоомжийг сайтар судлах хэрэгтэй. Бидний хувьд авилга, ашиг сонирхол ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого, үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, БИЦУГ болон харьяа нэгтгэл, ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн энэ чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, үр дүнг тооцож ажиллах болно” гээд төрийн албан хаагчийн ёс зүйг ямагт өндөрт өргөж ажиллахыг уриалав.
| БАТЛАН ХАМГААЛАХ, ЗЭВСЭГТ ХҮЧИН АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС АНГИД БАЙХ ТАЛААР УДИРДЛАГЫН МАНЛАЙЛЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА |
|
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |