• Өнөөдөр 2025-05-16

Дөрвөн настай хүүхэд вакум цонхны хамгаалалтын завсраар унаж, нас баржээ

2022-11-16,   330

          Цагдаагийн байгууллагад энэ оны арванэгдүгээр сарын 07-нд Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт “Өндрөөс хүүхэд унаж нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхиж явсны улмаас дөрвөн настай, эрэгтэй Т гэгч нь гэртээ ганцаараа байхдаа цонхноосоо унаж нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 
 
 
   Иймд иргэд та бүхэн бага насны хүүхдийг ахуйн болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хүүхдийг ганцааранг нь үлдээхгүй байх, санамсар болгоомжгүй үйлдлээс учирч болох эрсдэлийн талаар тэдэнд тайлбарлан ойлгуулж байхыг цагдаагийн байгууллаас зөвлөж байна.

Дөрвөн настай хүүхэд вакум цонхны хамгаалалтын завсраар унаж, нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188