“Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаан Монгол Улсад наймдугаар сарын 13-18-нд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Монгол Улс, ОХУ, Узбекистан улс, Бүгд найрамдах Зимбабве улсын баг тамирчид оролцсон уралдааны хаалтын ёслол наймдугаар сарын 18-нд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хурандаа Т.Ганбат болон Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дипломат ажилтнууд оролцлоо.
Тэмцээний аваргуудыг уралдаан зохион байгуулах хорооны дарга, ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ алсын зайн марш болон ойрын зайн холимог буухианд гүйцэтгэсэн дүнгээр танилцуулахад “Аравт-2022” олон улсын цэргийн уралдааны тэргүүн байрт ахмад Б.Даваадорж (016) тасгийн захирагчтай Монгол Улсын баг аваргалж, дэд байрт дэд түрүүч Ш.Х.Мелибоев тасгийн захирагчтай Узбекистан улсын баг, сонсогч Ш.К.Леонидович тасгийн захирагчтай ОХУ-ын баг, гутгаар байрт ахлах дэслэгч Дисэнд Муза тасгийн захирагчтай Бүгд найрамдах Зимбабве улсын баг тамирчид шалгарлаа. Шагналыг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, ОХУ-ын багийн ахлагч, Алексей Константинович Покровский нарын албаныхан гардуулж өгсөн юм.
Мөн энэ үеэр шилдэг номинацуудыг шалгаруулсан ба “Тэргүүний тасгийн захирагч”-аар ОХУ-ын тасгийн захирагч, сонсогч Ш.К.Леонидович, “Тэргүүний сапёрчин”-аар Монгол Улсын багийн тамирчин, ахлагч С.Билэгт, “Тэргүүний мэргэн буудагч”-аар Бүгд Найрамдах Зимбабве Улсын тамирчин, байлдагч Рэза, “Морины анд нөхөр”-өөр Узбекистан Улсын багийн тамирчин, байлдагч Уралов нар шалгарч, шагналыг уралдаан зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ гардуулан өгөв.
Хурандаа Д.Цог-Эрдэнэ уралдааныг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажилласан Бүгд найрамдах Зимбабве улсын багийн ахлагч, хошууч Жосеп Кумбрай Муронзва, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Мягмарцоож, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Ц.Буянжаргал нарыг “Биеийн тамир-Алдар” медалиар шагналаа.
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг морьтон дайчдад баяр хүргэж хэлсэн үгэндээ “Оросын холбооны улсын Батлан хамгаалах яамнаас санаачлан зохион байгуулдаг дэлхийн улс орнуудын эв нэгдлийн гүүр болж, цэрэг, армиудыг энхийн зорилго дор нэгтгэж, цэргийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа “Олон улсын цэргийн наадам”-ын онцгой төрөл болсон Олон улсын “Аравт” морин цэргийн уралдаан хоёр дахь удаагаа Монгол оронд минь та бидний хамтын хүчин чармайлтын үр дүнд амжилттай сайхан явагдаж дууслаа.
Бидний урилгыг хүндэтгэн хүлээн авч, Монгол Улсад саатан морилж “Аравт-2022” морин цэргийн уралдаанд амжилттай оролцсон Оросын холбооны улс, Узбекистан, Бүгд найрамдах Зимбабве улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.Монгол орныг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Манай орны газар зүй, байгаль цаг уурын өвөрмөц онцлогт гойд зохицсон жижиг давжаа биетэй, асар их тэсвэр тэвчээртэй монгол адуу монголчуудын төдийгүй дэлхий дахины цэрэг дайны ажиллагаанд жинтэй үүрэг гүйцэтгэн, цэрэг эрсийн үнэнч нөхөр байж ирсэн түүхтэй билээ.Цэрэг хүний тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа дайчлан уул ус, элсэн толгод, бартаа саад бүхий 140 орчим километр замыг монгол морины нуруун дээр амжилттай даван туулж өрсөлдсөн улс улсын шилдэг морьтон дайчид та бүхэнд халуун баяр хүргэе.Та бүхэн Монгол нутгийн цаг агаар, уур амьсгал, монгол моринд дасаж, тэмцээн уралдаандаа бэлтгэн өрсөлдөхийн зэрэгцээ Монгол орны түүх, соёл, зан заншил, монголчуудын аж амьдралтай танилцаж, өөрийн орны түүх соёл, зан заншлаа бусад нөхдөдөө сурталчлан танилцуулж, илүү ойртон нөхөрлөсөн дурсамж дүүрэн өдрүүд байсан гэдэгт итгэлтэй байна” гээд уралдааныг амжилттай зохион байгуулсан уралдаан зохион байгуулах хорооны нийт бие бүрэлдэхүүнд талархал дэвшүүлсэн юм.
Хаалтын ёслолын төгсгөлд багууд уралдаанд унаж оролцсон морьдоо Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнханд хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгч, Зэвсэгт хүчний 032, 014, 016, 119, 120 дугаар нэгтгэл, ангиудын авьяаслаг хөгжимчид морин дэл дээр хөгжмийн бүх төрлөөр тоглож, “Монголын морин урлагийн нэгдсэн холбоо" ТББ-ын циркчин залуус морьтой шоу үзүүлбэрийг үзэгчдэд толилууллаа
| “Аравт-2022” уралдаанд Монголын морин цэргүүд аваргаллаа |
|
2026-09-15 16:58:01
НАМРЫН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ 15 ШҮЛЭГ
2026-09-15 15:18:12
“Явуулын оффис” Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна
2026-09-15 13:32:57
ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
2026-09-15 10:57:01
Боксын үндэсний шигшээ баг Хятадад бэлтгэл хийж эхэллээ
2026-09-15 07:24:32
Монголын баг, тамирчид Нагояа хотод очлоо
2026-09-15 07:15:38
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-09-15 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-15 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл бие эрхтний хүч сайжирна
2026-09-15 06:00:00
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |