• Өнөөдөр 2024-04-17

Шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэж эхэллээ

2022-08-16,   384

   Нийслэлийн Засаг даргын захирамжаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт авто тээврийн товчоодод үүрэг гүйцэтгэж эхэллээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагаар  үүрэг гүйцэтгэх бөгөөд ирэх аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.
 
      Алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Биокомбинатын шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэн ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188