Бидний ярьж, харж заншсан нөгөө л нэг билэг танхай яруу найрагчийн тухай ойлголт хэдий нь өөрчлөгдсөн. Мэдлэгтэй, мэдрэмжтэй, цаг үеэ мэдэрсэн шүлэг, яруу найргийг уншигчид хүсэх болсон цоо шинэ эрин үед бид амьдарч байна. Үүнд нийцэх яруу найрагч хуруу дарам цөөн. Энэ цаг үеийн өөрчлөлт дунд яруу найрагчийн харизм, бичлэгийн өвөрмөц хэлбэрээрээ Г.Хашбаатар манай уншигчдад хэдий нь танил болсон. Түүний шүлгийг харж, номыг нь уншиж дуусахад нэгэн цул хөндүүр бодолд юүлээд сарниж өгөхгүй буглачихдаг юм. Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг гагцхүү цаг хугацааны хэмжүүр биш уран бүтээлийн чанар гэдгийг үүнээс харж болох. Энэ бүхнийг үл нуршин намтар, уран бүтээлийн он цагийг нь ч алгасаж "Бохир гоо зүй" ёгтлол, егөөдлийн шүлгүүд номыг дэлгэцгээе. Эдгээр шүлгүүд уншигч таныг энэ сарын 18-нд болох тус номын нээлт рүү хөтлөх биз ээ.
АРВАН ТАВ.
ХУУЧНЫ ДУУ СОНСООД ШИЛЭН БАРИЛГЫН ӨМНҮҮР АЛХАХАД...
Энэ ямар
Нацагдоржтой төстэй цонх вэ?
Учиртай гурван энэ шилний алинаас нь
Уйлж суугаа
Пагамдулам хага үсрэх бол...
Эмзэг
Харанхуйд-Хад адил цуураад
Их гэрлийн хөлд унана гэхээс
айж байгаа даа
Урт гаанс бөгтийсэн хүрээний гудам мурийжээ
Учраа олоогүй миний урам зоригийг мөхөөжээ
Инээд, хөөрлөөр үлээсэн том цагаан бөмбөлгийг
Эдгээр цонхны нэгээр нь хэн нэгэн унагаажээ.
Энэ ямар
Нацагдоржийн малгай шиг хүүхэн бэ?
Өмсөөд алхсан нэгнээс
Өмөөрч үлдэх юу гүй
Хоосон ийм малгайгаар
Өнөөдөр
Энэ
Хот
Хошин жүжиг тавих юм гэнэ.

АРВАН ДОЛОО.
ГАЛЧ БОЛГОН ЦОЙ БИШ
“Кино”-г сонсож, Цойд дурлаа гээд
Хэн чинь уурын зуухны
Хүрзэнд эвэршсэн гараараа
Хөлсөө шударч үзэв дээ
Үнс наалдсан духанд
Сүнс ч тоож наалдааргүй
Үгүй дээ ч бас л
Үхэж болохоор газар шүү
Хэдэн навч хатааж,
өөрийгөө дотор нь шахаад
Хэн бүхэн өнөөдөр
Галч болохгүй л дээ
ДААНЧ...

***
ХОРИН ДӨРӨВ
ХОРЖООНТОЙ АМЬДРАЛЫН ЭЛЕГИЯ
Ургацийн ихэнхээ царцаан нүүдлээр алдаад
Урвайж явахад хоржоонтойгоор бороо орно
Борооноор зурамны үүр бараадах
Бах мэлхийдийн үсэргээн
Хэцүү цагт хаяад явсан
Хэн нэгний эцгийг сануулна.
Хоосон тариан талбайг дэмий л тойрох уу
Холгуулж холгуулж дассан гутлын өсгийгөө шигтгээд
Хонхор болсон хэсэгт нь нулимсаа тогтоож үзэх үү
Царцаахайсд хэзээ ч бүү гомд
Цаг хугацаа л хамгийн хорон нүүдэлчин
Хуучин тариан түрүүгээр сүлжиж нэхсэн
Хуурамч хааны сүрлэн титмийг
Хүзүүвч болгосон жижиг нохой л
Хажууд архирахын доог тохууг яалтай
Дурсахын ихэнхээ
цаг хугацааны нүүдлээр алдаад
Дуулах дуугүй явахад хоржоонтойгоор
ахиад л бороо орно.

ХҮҮХНҮҮД БАРАА ЗАРАХААС ӨӨРИЙГӨӨ ЗАРАХ НЬ ИЛҮҮ АШИГТАЙ ХЭМЭЭХ
ФЕМИНИСТ ШҮЛЭГ...
Явган хүний замаар хоёр эмэгтэй
Өөд өөдөөсөө алхана
Хэн нь мөрөө буцаах бол гэтэл
Духаараа мөргөлдөв.
Будаг нь арилсан духаа гараараа даран
Бие бие рүүгээ худлаа инээмээр аядаад зөрөх гэхдээ ахин мөргөлдөв
Мурийсан хамраа алгаараа дараад
"Муу П" гэж нэг нэгнээ хараагаад
Алдсан цүнхээ нэг нь шүүрэн авч
Нөгөө нь сугарсан гутлаа углан босов.
Өөд өөдөөсөө муухай харж хэсэг зогсоод
Урагш огцом хөдлөхдөө бүүр ч чанга мөргөлдөв
Хоёул хэсэг зуур ухаан алдаад гэнэт сэрээд
Хэн хэнийх нь үүдэн шүд унасныг харав
Явган замыг мөлхөн тэмтэрч шүдээ хайхдаа
Яагаад ч юм мөргөлдсөөр л байлаа тэр хоёр.

XIII
ДӨРӨВ. ЯПОН ШҮЛЭГ
Сарыг үүрч явсан
Зэнгийн багш
Чулуун Будда болов
Хэдэрч асан гэрэл нь
Хэн бүхний өлмийд асна.
Хүнгүй агуйн хүйтэн хананд
Хонх, дамар нь
Хоосон чанарын цуурайг орлоно
Мэлхийд тэртээ алсад
Мэхийн ёслоно.
Чулуун Буддагийн
Тариа хурааж үзээгүй
Танхил алганд
Сарны жимс ургана.
XXVI
PSYCHO
“Бидэнд хэрэггүй зүйлсийг жагсаан бичлээ
Чи бид хоёр шиг биесдээ хэрэггүй юм
Чивэлт орчлонд даанч алга даа” гэх мэтийн
Хуурмаг үгсээр шүлэг бичигчдийн
Хурууг нэг нэгээр сүх дэх хэрэгтэй
Үзэмж гоо, тасарсан хуруудыг
Үрсэлүүлэн ургуулвал
Хүнд хэрэгтэй
Хүнс болж мэднэ шүү.
Арьсан буйдан налуулсан
Суга таяг шиг шүлгээ
Аажмаар хөлд орж
Босож зогсохыг нь харах сан.
| Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД |
|
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
2026-10-14 16:48:49
НАРУТО ЭРГЭН ИРНЭ
2026-10-14 16:48:27
Макао нээлттэй тэмцээнээс Б.Солонго алт, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртжээ
2026-10-14 16:43:44
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
2026-10-14 15:52:21
Пап лам уушгины хорт хавдартай гэж оношлогджээ
2026-10-14 15:44:00
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛЖ, ХҮРГҮҮЛЛЭЭ
2026-10-14 15:26:01
Берлин хотод Чингис хаан судлалын олон улсын хурал зохион байгуулна
2026-10-14 15:23:33
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
2026-10-14 15:21:08
5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
2026-10-14 14:23:54
Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв
2026-10-14 14:00:23
Харбины цас, мөсний ертөнц энэ өвөл талбайгаа тэлж, шинэ дээд амжилт тогтооно
2026-10-14 12:48:55
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
2026-10-14 12:44:21
АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14 12:36:33
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР БНСУ-ЫН “KOICA” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2026-10-14 12:30:11
МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
2026-10-14 12:26:34
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй
2026-10-14 07:59:38
Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
2026-10-14 07:52:28
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-10-14 07:00:00
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ
2026-10-14 06:55:46
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-10-14 06:50:08
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-10-14 06:49:41
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |