Монголын волейболын үндэсний шигшээ багийн тамирчид болох Жаргалцогтын Энх-Эрдэнэ, Мөнхбаярын Уранбаяр, Ганхуягийн Төрмандах нар Балба улсын түүхэн дэх анхны мэргэжлийн волейболын лиг болох "Extreme Energy Drink Nepal Volleyball League (NVL)"-д "Annapurna Spiker Kings" багийн бүрэлдэхүүнд легионероор тоглож, тус лигийн анхны аваргаар тодорчээ.
Тэмцээний гол фаворитуудын тоонд багтаагүй байсан "Annapurna Spiker Kings" баг Монголын тамирчдын гайхалтай тоглолтын ачаар лигийн турш амжилттай тоглож, түүхэн ялалтыг байгуулсан юм.
Аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод "Annapurna Spiker Kings" баг хүчирхэг "Karnali Shivraj" багтай тунаж үлдсэн. Манай тамирчид тоглолтын эхнээс давамгайаллыг гартаа авч, өрсөлдөгчөө 3-0 (25-15, 25-20, 25-18) харьцаагаар буюу цэвэр хожлоор бут ниргэжээ.
Лигийн нээлтийн тоглолтод уг багт хожигдож байсан "Annapurna" ийнхүү хариуцлагатай торгон мөчид дараалсан 5 ялалт байгуулж аварга болсноор Балбын волейболын түүхэн дэх хамгийн өндөр шагнал болох 20 лах рупи (ойролцоогоор 46,960,000 төгрөг)-ийн эзэд болжээ.

Мөнхбаярын Уранбаяр (Outside Hitter / Булангийн довтлогч): Үндэсний дээд лигийн үнэ цэнтэй тоглогч (MVP) тэрээр торны зүүн жигүүрээс хүчтэй кросс болон шулуун довтолгоонуудаараа өрсөлдөгчийн блокыг сэтлэн, шийдвэрлэх тоглолтын "Player of the Match" (Тоглолтын шилдэг тоглогч)-оор шалгарчээ.
Жаргалцогтын Энх-Эрдэнэ (Opposite Hitter / Диагоналийн довтлогч): Багийн гол оноо түүгч байж, арын бүсийн довтолгоо болон хажуугийн хүчтэй цохилтуудаараа мөн адил "Player of the Match" шагнал хүртэв.
Ганхуягийн Төрмандах (Setter / Холбогч): Багийн "тархи" болж, өрсөлдөгчийн хамгаалалтыг төөрөгдүүлсэн уран нарийн дамжуулалтуудаар тоглолтыг гардан удирджээ.
Балбын волейболын холбоо болон хөгжөөн дэмжигчид Монгол тамирчдын ур чадвар, тактикийн өндөр бэлтгэлийг өндрөөр үнэлж, лигийн цар хүрээг шинэ шатанд гаргасныг онцолж байна. Эх орныхоо нэрийг хилийн чанадад дуурсгаж, түүхэн амжилт байгуулсан тамирчиддаа халуун баяр хүргэе.
| МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД БАЛБЫН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ АВАРГУУД БОЛЖЭЭ |
|
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
2026-10-14 16:48:49
НАРУТО ЭРГЭН ИРНЭ
2026-10-14 16:48:27
Макао нээлттэй тэмцээнээс Б.Солонго алт, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртжээ
2026-10-14 16:43:44
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
2026-10-14 15:52:21
Пап лам уушгины хорт хавдартай гэж оношлогджээ
2026-10-14 15:44:00
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛЖ, ХҮРГҮҮЛЛЭЭ
2026-10-14 15:26:01
Берлин хотод Чингис хаан судлалын олон улсын хурал зохион байгуулна
2026-10-14 15:23:33
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
2026-10-14 15:21:08
5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
2026-10-14 14:23:54
Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв
2026-10-14 14:00:23
Харбины цас, мөсний ертөнц энэ өвөл талбайгаа тэлж, шинэ дээд амжилт тогтооно
2026-10-14 12:48:55
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
2026-10-14 12:44:21
АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14 12:36:33
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР БНСУ-ЫН “KOICA” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2026-10-14 12:30:11
МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
2026-10-14 12:26:34
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй
2026-10-14 07:59:38
Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
2026-10-14 07:52:28
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-10-14 07:00:00
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ
2026-10-14 06:55:46
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-10-14 06:50:08
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-10-14 06:49:41
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |