Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах албаны Ази, Номхон далайн бүсийн газар (OCHA ROAP) хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 09-11-ний өдрүүдэд үргэлжилсэн уг сургалтад ОБЕГ-ын алба хаагчид болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам, агентлагуудын гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагджээ.

Сургалтын үеэр оролцогчид олон улсын хүмүүнлэгийн тогтолцоо, гамшгийн үеийн хариу арга хэмжээний зохицуулалт, тусламжийн механизм, нөхцөл байдлыг үнэлэх болон олон улсын багуудын харилцан ажиллагааны чиглэлээр онол, практикийг хослуулан судлав. Ингэснээр үндэсний болон олон улсын түвшний хүмүүнлэгийн хариу арга хэмжээний уялдааг сайжруулах мэдлэг, ойлголттой болсон байна.

Энэ удаагийн сургалтыг НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах албаны Ази, Номхон далайн бүсийн төвийн хүмүүнлэгийн асуудал хариуцсан ажилтан Ван Рүй, тус бүсийн Иргэн-цэргийн зохицуулалт (CMCoord)-ын мэргэжилтэн Нидхират Срисирирожанакорн нар удирдан чиглүүлжээ.

Мөн үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), НҮБ-ын Хүн амын сан (UNFPA), НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM), НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) болон Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг (МУЗН)-ийн төлөөллүүд зочин илтгэгчээр оролцож, салбар хоорондын хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн хариу арга хэмжээний туршлагаасаа хуваалцсан байна.

Энэхүү сургагч багш бэлтгэх сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, зохицуулалтын талаарх оролцогчдын чадавхыг дээшлүүлж, үндэсний болон олон улсын байгууллагуудын харилцан ажиллагааг бэхжүүлэх, цаашид энэ чиглэлээр сургалт, дадлага зохион байгуулах боловсон хүчнийг бэлтгэснээрээ өндөр ач холбогдолтой болсон аж.
| ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ |
|
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
2026-10-14 16:48:49
НАРУТО ЭРГЭН ИРНЭ
2026-10-14 16:48:27
Макао нээлттэй тэмцээнээс Б.Солонго алт, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртжээ
2026-10-14 16:43:44
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
2026-10-14 15:52:21
Пап лам уушгины хорт хавдартай гэж оношлогджээ
2026-10-14 15:44:00
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛЖ, ХҮРГҮҮЛЛЭЭ
2026-10-14 15:26:01
Берлин хотод Чингис хаан судлалын олон улсын хурал зохион байгуулна
2026-10-14 15:23:33
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
2026-10-14 15:21:08
5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
2026-10-14 14:23:54
Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв
2026-10-14 14:00:23
Харбины цас, мөсний ертөнц энэ өвөл талбайгаа тэлж, шинэ дээд амжилт тогтооно
2026-10-14 12:48:55
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
2026-10-14 12:44:21
АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14 12:36:33
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР БНСУ-ЫН “KOICA” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2026-10-14 12:30:11
МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
2026-10-14 12:26:34
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй
2026-10-14 07:59:38
Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
2026-10-14 07:52:28
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-10-14 07:00:00
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ
2026-10-14 06:55:46
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-10-14 06:50:08
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-10-14 06:49:41
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |