Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар анги үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой, БНМАУ-ын Баатар Бэгзийн Гивааны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид “Цэргийн гавьяаны одон” гардуулжээ.

Увс аймгийн Улаангом сумын Хилийн цэргийн 0245 дугаар анги нь БНМАУ-ын НАХЯ-ны сайдын 1976 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Н/1153 дугаар тушаалаар хилийн дэглэм сахиулах пост нэртэйгээр анх байгуулагдсан. Тус анги нь Хилийн Боршоо боомтын өргөтгөлийг 2023 онд хүлээн авч, хоногт дунджаар 250-450 зорчигч, 150-200 тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлж, боомтын ачааллыг бууруулж ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан БНМАУ-ын Баатар Бэгзийн Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, үг хэллээ.
Тэрбээр “Монгол Улсын дархан хил бол газрын зураг дээрх шугам төдий бус, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлын ариун баталгаа билээ. Энэ эрхэм үүргийг өдөр шөнөгүй нэр төртэй биелүүлж буй Та бүхний сахилга бат, сонор сэрэмж, мэргэжлийн ур чадварын үрээр эх орны баруун хязгаар амгалан тайван байна. Монгол төрөөс тус ангийн түүхэн гавьяаг өндрөөр үнэлж, өнөөдөр “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнаж байгаа нь зөвхөн нэг ангийн амжилтыг бус, үе үеийн хилчдийн эх оронч зүтгэл, эр зориг, хөдөлмөр гавьяаг үнэлж буй түүхэн үйл явдал юм. Төр, засгийн бодлого, Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагаа нь хилийн цэргийн байгуулалтыг бэхжүүлэх, хилчдийн ажиллаж, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэнэ. Өнөөдөр дэлхий нийт өндөр технологийн шинэ эринд шилжиж байна. Иймд орчин үеийн техник, технологи, хиймэл оюун ухаан, ухаалаг хяналтын системийг хил хамгаалалтад үе шаттай нэвтрүүлж, ухаалаг хил хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна“ гэв.


| БНМАУ-ын Баатар Б.Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнууллаа |
|
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
2026-10-14 16:48:49
НАРУТО ЭРГЭН ИРНЭ
2026-10-14 16:48:27
Макао нээлттэй тэмцээнээс Б.Солонго алт, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртжээ
2026-10-14 16:43:44
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
2026-10-14 15:52:21
Пап лам уушгины хорт хавдартай гэж оношлогджээ
2026-10-14 15:44:00
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛЖ, ХҮРГҮҮЛЛЭЭ
2026-10-14 15:26:01
Берлин хотод Чингис хаан судлалын олон улсын хурал зохион байгуулна
2026-10-14 15:23:33
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
2026-10-14 15:21:08
5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
2026-10-14 14:23:54
Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв
2026-10-14 14:00:23
Харбины цас, мөсний ертөнц энэ өвөл талбайгаа тэлж, шинэ дээд амжилт тогтооно
2026-10-14 12:48:55
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
2026-10-14 12:44:21
АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14 12:36:33
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР БНСУ-ЫН “KOICA” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2026-10-14 12:30:11
МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
2026-10-14 12:26:34
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй
2026-10-14 07:59:38
Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
2026-10-14 07:52:28
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-10-14 07:00:00
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ
2026-10-14 06:55:46
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-10-14 06:50:08
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-10-14 06:49:41
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |