• Өнөөдөр 2024-04-25

Х.НЯМБААТАР: Намайг сайд болохоос өмнөх үеийн бичлэг тарааж байгаад харамсаж байна

2021-07-30,   724

        Цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид хоёр иргэнийг гавлан, улмаар өөрийгөө хамгаалах чадваргүй байх үед нь цохих, өшиглөх зэргээр зүй бус харьцаж байгаа үйлдэл хяналтын камерт бичигдэн үлдсэн. Энэхүү бичлэгийг хоёр жилийн өмнө болсон үйл явдлын баримт тус бичлэгээр ил болж байна гэдгийг зарим эх сурвалж хэлсэн. Цагдаагийн байгууллагаас иргэдийн биед халдсан хоёр цагдааг гэм буруутай болохыг тогтоож, үүрэгт ажлаас нь чөлөөлж, хуулийн дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа.
         Харин энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийгөө хамгаалж, цахим хуудастаа “Цагдаагийн байгууллагад хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байж ажиллахыг үүрэг болгодог. Гэвч намайг сайд болохоос өмнө үеийн бичлэг олон нийтийн сүлжээнд тарааж байгаад харамсаж байна” гэжээ.
 


Х.НЯМБААТАР: Намайг сайд болохоос өмнөх үеийн бичлэг тарааж байгаад харамсаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-02 12:58:42
    Оркжав: Олон ниитиин сүлжээнд сайн тараа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188