Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Баянзүрх дүүргийн 6, 18 дугаар хороо, 22а, 22б байрны орон сууцны хороолол доторх авто замыг шинэчлэхээр болжээ. Авто замын шинэчлэлийн ажил өнөөдөр 22:00 цагаас эхлэх юм байна.
Засварын ажлыг ирэх сарын 4-ний өдрийн 06.00 цагт хийж дуусгахаар төлөвлөжээ. Иймд Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас иргэддээ тухайн бүсийн авто замаар зорчихгүй байж, түгжрэл үүсгэхээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Орон сууцны хорооллын авто замыг өнөөдрөөс засна |
|