Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн ахмад малчин Дэрийлаамятавын Лхагвасүрэн сар шинийн босгон дээр хоёрдугаар 9-нд Улсын аварга малчин өрхөөр шалгарсан. Тэрбээр 1984 оноос хойш өдийг хүртэл 37 жил мал маллаж байгаа бөгөөд малын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулахын зэрэгцээ сүүлийн гурван жилд 2018-2020 онд гурван малчин өрхийг бог болон бод нийлсэн 632 толгой малаар малжуулжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр тус улсад “Ковид-19” цар тахлын эсрэг тэмцэхэд 30 мянган толгой хонь хандивлахаар шийдвэрлэсний дагуу нутгийн зон олноо уриалан, өөрийн мал сүргээс 68 толгой хонь зохих үнийн дагуу хандивласан аж. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Сар шинэдээ сайхан шинэлэв үү та. Юун түрүүнд “Улсын аварга малчин” цол хүртсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. Сар шинийн мэнд хүргэе. Сайхан шинэллээ. Хөдөөгүүр тэнгэр тогтуухан, цас хайлмагтаад энэ жилийн сар шинэ сайхан гарлаа. Харин өвчин зовлон гайгүй байгаасай гэж л залбирч сууна даа.
-Энэ хүндтэй цолоор шагнуулсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Би 2017 онд аймгийн аварга малчин болсон. Эхнэртэйгээ хоёулаа 60 насан дээрээ Улсын аварга малчин болж байна. Энд тэндээс ах дүү, хамаатан садан, нутаг усныхан залгаад, баярын мэндчилгээ тасрахгүй сайхан байна. Эхнэрийг маань Ж.Баярсайхан гэдэг. Бид ханилаад 40 гаруй жил болж байна. Зургаан сайхан хүүхэдтэй.
Манай багийн хувьд 1991 оноос хойш улсын аварга малчин төрөөгүй байсан. Харин сүүлийн дөрвөн жилд багийн дарга, аймаг, сум орон нутгийн удирдлагууд аварга малчдыг сайн тодорхойлж, төрд үнэлүүлэхийн төлөө зүтгэсний үр дүнд улсын аварга малчин гурав, аймгийн аварга малчин дөрөв, сумын аварга малчин найман өрх тодроод байна. Нэг сумын нэг багаас дөрвөн жилийн хугацаанд улс, аймгийн аварга малчид жил дараалан ингэж олноороо тодорсон тохиолдол хэр олон байдаг юм бол доо. Энэ бүгд малчдын хөдөлмөрийг төрд үнэлүүлэхийн төлөө зүтгэж байгаа багийн даргатай бас холбоотой.
Сүүлийн гурван жилд нутгийнхаа гурван малчин өрхийг 632 толгой малаар малжуулсан
-Улсын аварга малчин цолоор шагнуулах гэж байгаагаа хэзээ мэдэв?
-Цагаан сарын өмнө энэ хүндтэй цолоор шагнагдах болов уу гэж бага зэрэг харж байлаа. Гэтэл хоёдугаар сарын 8-ны орой Хөдөө аж ахуйн яамнаас холбогдоод “Улсын аварга малчин боллоо. Баяр хүргэе” гэж хэлсэн. Мөн Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас холбогдсон. Хорио цээр тавигдахаар цолоо гардуулна гэсэн.
-Та хэдэн жил мал маллаж байна вэ?
-Би 1984 онд цэргээс халагдаж ирээд 30 гаруй жил мал маллаж байна. 1981-1984 онд цэргийн алба хаасан. Тухайн үед цаг үеийн нөхцөл байдал сайхан байлаа. Хөгшин бид хоёр нийлээд 40 гаруй жил ханилахдаа зургаан хүүхэд өсгөлөө. Нэг охин маань СЭЗДС, нэг нь Уул уурхайн чиглэлээр, нэг нь ИЗИС-ийн компьютерийн анги төгссөн. Одоо хоёулахнаа л гэртээ байна даа. Гурван хүү маань мянгат, нэг нь өнгөрсөн жил аймгийн аварга малчин болсон. Хүүхдүүд маань гэр бүл болцгоогоод, ач зээ нарын зулай үнэрлүүлж, өнөр бүл болоод байна. Би одоо 60 нас давж байна. Арга ч үгүй юм даа.
-Та 37 жил мал маллажээ. Энэ хугацаанд мал маллах арга ухааныг чамгүй их хуримтлуулсан байх. Арга ухаанаасаа хуваалцахгүй юу?
-Би айлын ганц хүү. Аав ээж хоёр маань хөгшин бид хоёрыг дэргэдээ авч олон жил малд дагуулсан. Тухайн үед аав ээж хоёр маань нэгдэлд, сум, аймгийн сайн малчин байсан. Нэгдлийн үед эхнэр маань саальчин, би 300-гаад үхэр хариулдаг байлаа. Тэр үед цаанаасаа цалин хөлс өгдөг байсан. Харин ээж маань хүүхэд багачуудыг харна, цай сүүнд нэмэр болно. Аав минь 1988 онд өөд болсон. Ээж маань 90 гаруй насалж, өнгөрсөн жил бурхан боллоо. Аав ээж хоёроосоо мал маллах ухаан, хань нөхөртөө халамжтай байхаас эхлээд олон зүйл сурсан. Загнуулах үе байна, зөвлөгөө авах үе ч байна. Би сүүлийн гурван жилд нутгийнхаа гурван малчин өрхийг 632 толгой малаар малжуулаад байна.
-Жилийн дөрвөн улирлаас хамаарч малыг яаж хариулах ёстой байдаг юм бэ?
-Ер нь малыг чанаржуулах хэрэгтэй цаг үе нь болсон. Одоо бол малыг мотоциклоор хариулдаг болсон үе. Үүнийг л би их буруушаадаг хүн дээ. Мориор хариулсан мал тогтуун, тарга тэвээрэг авах нь илүү байдаг. Үргэж, цочсон мал тарга тэвээрэг авах нь муу байх шиг харагдаад байдаг юм. Дээхэн үе дээ, 70-аад он байх моторын дуунаар мал үргэдэг байсан. Одоо бол үргэхээ байсан. Тэгээд мотоциклоор элдээд байхаар мал тарга хүч авдаггүй. Өвлийн улиралд бол бог малыг салхи өөд нь бэлчээнэ. Өвөлдөө хүч тэнхээ тааруухан байсан мал хавар нь мөн тэжээлд ордог. Ер нь тэгээд мал маллах арга ухаан байгаль орчин, бэлчээрийн даац, өвсний ургац, цаг уурын байдлаас хамаарч янз бүр байх нь бий. Миний хувьд нутаг орондоо тохирсон арга туршлага хэрэгжүүлддэг. Тэр бүгдийг яривал их зүйл болно.
Өнөө цагийн уяачдын өнгийг тодорхойлж буй хурдан адууны дийлэнх нь Галшар угшилтай
-Галшар сум хурдны өлгий гэдгээрээ алдартай. Нутаг усныхаа талаар ярихгүй юу?
-Би Галшарын унаган хүн. Миний өвгөн аав хошуу ноёны бичээч тарган Дамба гэж хүн байсан гэнэ лээ. Тэр хүний голомтыг сахиж үлдсэн ганц хүн дээ би. Тарган Дамба гэж хүн гурван хүүхэдтэй байсан. Том хүү Дашзэвэг нь МУГЖ Тунгалагийн аав. Бага хоёр нь Чүнсриймятав, Дэрийлаамятав гэж ихэр хүү, охин хоёр байсан. Би Дэрийлаамятавынх нь хүү нь байгаа юм. Нутаг ус минь хурдны өлгий гэдгээрээ алдартай. Одоо бол Сүхбаатар аймгийг хурдны өлгий гэж хүмүүс ярьдаг болжээ. Өнөө цагийн уяачдын өнгийг тодорхойлж буй хурдан адууны дийлэнх нь Галшар угшилтай. Тухайлбал, тод манлай уяач Э.Эрдэнэчулууны унаган, Мон-Уран компанийн захирал Б.Наранхүүгийн ажнай шарга азарганы эх Галшарын унаган гүү. Мөн тод манлай уяач Данзаннямын Даваахүү, тод манлай уяач Гарамжавын Сандуйжав нарын төрийн түмэн эх, хурдан адуунуудад Галшар угшлын адууны цус орсон байдаг. Энэ мэт түүх яривал их зүйл бий. Миний хувьд 2011 онд сумын алдарт уяач болж байлаа.
-Төмөр хулгана жилд та хэчнээн толгой мал тоолуулав?
-Энэ жил 1600 гаруй мал тоолууллаа. Хонь, ямаа л илүү дээ. Ирэх хавар 600 гаруй мал төллөнө.
-Нутаг усаар нь цаг агаар хэр байна вэ?
-Одоо бол сайхан байна. Тэнгэр тогтуухан, хаврын уур ороод байна. Өвлийн улирлыг өнтэй сайхан давлаа.
-Мал маллана гэдэг хэр хүнд, хэцүү ажил байдаг юм бэ?
-Юу нь хэцүү байх билээ. Олон жил мал маллаад ирэхээр өөрийн гэсэн арга, туршлага сууна. Дээрээс нь нутгийн зон олон түшиг болно. Ер нь сайхан шүү дээ.
Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны унаган, Мон-Уран компанийн захирал Б.Наранхүүгийн ажнай шарга азарганы эх Галшарын унаган гүү
-Төв, суурин газрын залуус мал маллах бүүхэл хөдөө газар очихоос цааргалдаг болж. Танай нутгаар залуу малчин хэр байна вэ?
-Нэг үеэ бодвол залуучууд хөдөө гарах сонирхолтой болж байна. Залуучуудыг хөдөө гарч, мал маллах сонирхолтой болгож буй нэг зүйл нь хурдан морь болов уу. Дээрээс нь төрөөс халамжийн бодлогыг багасгавал хөдөө гарах залуус илүү нэмэгдэх болов уу гэж боддог.
-Сүүлийн үед бэлчээрийн асуудал нэлээд яригдаж байгаа.Танай нутгаар бэлчээрийн даац хэтрэлт, цөлжилт хэр байна вэ?
-Манайханд уул уурхайн олборлолт багатай ч юм, харьцангуй гайгүй. Олборлолт ихэсвэл хэцүү. Хоёр жилийн өмнө зундаа гандуухан, үлийн цагаан оготно ихтэй, өвсний гарц муу байлаа. Харин өнгөрсөн зун бороо хур ихтэй сайхан жил болсон. Мөн нутгийн зон олон, малчдын дунд уламжлалт мал аж ахуйн арга барил сэргэж, жилийн дөрвөн улиралд өвөлжөө, хаваржаа гэж жилийн дөрвөн улиралд бэлчээрээ сэлгэж байна.
| Улсын аварга малчин Д.ЛХАГВАСҮРЭН: Эхнэртэйгээ хоёулаа 60 насан дээрээ Монгол Улсын аварга малчин боллоо |
|
2026-03-03 17:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-03 14:49:31
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
2026-03-03 11:15:18
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-03 10:52:10
Х.Алимаа дэлхийн зургаан их марафоноос “Зургаан од” медаль хүртжээ
2026-03-03 10:33:15
Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ
2026-03-03 09:53:00
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
ОХУ-д суралцагч Монгол оюутны чуулга уулзалт болжээ
2026-03-03 00:00:00
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |