• Өнөөдөр 2026-11-20

Элчин сайд Д.Мөнхтөр Итгэмжлэх жуух бичгээ барив

2026-11-20,   215

     Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суух Элчин сайд Д.Мөнхтөр 2026 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарт Итгэмжлэх жуух бичгээ барив. Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар Элчин сайдыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Тэрбээр 2024 онд хоёр улсын дипломат харилцааны 30 жилийн ойн хүрээнд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал эргэн дурсахдаа таатай байдгаа дурдаж, айлчлалын ач холбогдол, үр дүнгийн талаар онцоллоо.

    Уулзалтын үеэр Элчин сайд Д.Мөнхтөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, соёл, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.  Элчин сайд Д.Мөнхтөр Любляна хотноо ажиллах үеэрээ тус улсын Гадаад хэрэг, Европын яамны Ази, номхон далайн газрын захирал Ясна Лотка, Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Тадежа Перклич, Ойн хүрээлэн, Иргэний хамгаалалт, гамшгаас аврах газрын удирдлагатай ажил хэргийн уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцлаа.


 

 


Элчин сайд Д.Мөнхтөр Итгэмжлэх жуух бичгээ барив
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188