• Өнөөдөр 2026-11-20

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг ажлаас нь чөлөөллөө

2026-11-20,   119

     УИХ-ын чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явууллаа. Нууц санал хураалтад 78 гишүүн оролцож, 57.7 хувийн саналаар дэмжигдлээ. Ийнхүү Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.

     Энэ сарын 6-ны өдрийн чуулганы хуралдаанаар Т.Жамбаажамцыг чөлөөлөх асуудлаар нууц санал хураалт явуулсан боловч 57.4 хувийн саналаар дэмжигдээгүй юм. Тэгвэл түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-д хоёр дахь удаагаа оруулж ирж байж дэмжигдлээ. Мөн Монголбанкнаас өргөн барьсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг ажлаас нь чөлөөллөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188