Сөрөг хүчний даргыг буцаж байгаа Ерөнхийлөгчөөс “Одоо бид цаашид яах вэ” гэж асуух хүртэл Ардчилсан намд алга ташиж байлаа...
Ерөнхийлөгчийг суудлаасаа бууж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах шахалт, шаардлага өгөхөд ард түмэн Ардчилсан намтай хамт байлаа. Сүүлийн хэдэн жил үзэгдээгүй сөрөг хүчний шаардлагыг тэд Төрийн тэргүүнд тавьсан нь яах аргагүй алга таших мэдэгдэл мөн байсан. Иймдээ ч улс төрд “унт”-аа байсан Ардчилсан намынханд итгэх итгэл нэмэгдсэн. Овоо доо гэж олзуурхах олон хүн байлаа. Тодруулбал, АН-ын дарга О.Цогтгэрэл “Төрийн тэргүүн У.Хүрэлсүх болон авлигад холбогдсон сайд, тушаалтнууд ажлаа өгч шалгуулахыг манай намаас шаардаж байна. Хөрөнгө орлогоо нотолж, нэр холбогдсон асуудлуудаа эцэслэх ёстой. Шаардлагыг хүлээж авахгүй бол Ерөнхийлөгчид импичмент хийнэ. Ард түмэнтэйгээ талбайд гарна” хэмээн дөрөв хоногийн өмнө мэдэгдсэн юм.
Ардчилсан намын мэдэгдлийн дараа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн байдаг. Тэрбээр “Сүүлийн сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр рүү зарим нэг гэмт бүлэглэлийнхэн довтолгоо хийж, Ерөнхийлөгч болон ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон ийм үйл явдал болсныг та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдаж байна гэдэг ард түмний нэр хүнд, Монгол Улсын гадаад харилцаа хамтын ажиллагаа руу халдаж байна гэсэн үг. Ерөнхийлөгчийг хүн үнэмшихийн аргагүй, хүнд ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна. Ингэж болдог юм болов уу. Монгол Улсад хүн засаглахгүй хууль засаглана. Хуулийн дор хүн бүр тэгш эрхтэй байна. Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгөөд, үнэнээ тогтоолгох нь зүйтэй гэж үзсэн. Үүнтэй би санал нэг байгаа. Үнэн зөвөө тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ. Улсын Ерөнхийлөгч гэсэн эрхэм үүрэгт ажлыг хүлээлгэж өгнө. Мөн дээрээс нь нэр төрийг гутаан доромжилж байгаа этгээдүүдийг холбогдох газарт нь өгч, нэр төрөө сэргээнэ. Би хэзээ ч хулгай хийж байгаагүй” гэсэн юм. Араас нь, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ажлаа өгөв. Эндээс Ардчилсан намын шаардлага байгаа онож, биеллээ олсон гэсэн үг л дээ. УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцрохыг 92 хувийн саналаар дэмжиж, өнөөдөр түүнийг морь цагт Сүхбаатарын талбайгаас үдэж өгөх гэж байна.
У.Хүрэлсүхийг огцрохыг хэлэлцэх чуулганы үеэр Ардчилсан намын гишүүн С.Эрдэнэболд “Та эргэж ирэх үү” гэж асуулаа. Харин түүний хариулт “Эх оронд хэрэгтэй бол би хаана ч очиж магадгүй” байлаа. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн суудлаасаа буугаад, 2028 онд Ерөнхий сайд, МАН-ын дарга болох гэж байна гэх тооцоолол улс төрийн хүрээнд гарсан. Үүгээр ч зогсохгүй ард түмний дунд “Барьц ахиулаад, буцаад ирэх нь” гэх хардлага бий болсон нь нууц биш. Тиймдээ ч ийм асуулт асууж, экс Ерөнхийлөгч эргэж ирнэ гэдгээ ил цагаан зарлаж байгаа хэрэг.
Харин АН-аас Ерөнхийлөгчийн эргэж ирэх санаархалд цэг тавих хууль хүлээгдэж байгааг санууллаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд УИХ-ын цахим хуудаст Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл тавигдсан байгаа. Тэр хуулийн төсөлд 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлж, Үндсэн хуулиар олгогдоогүй Ерөнхийлөгчийн эдэлж байгаа бүрэн эрхүүдийг хязгаарлах үзэл санаа бичигдсэн. Түүн дотор маш чухал гурван зохицуулалт байгаа. Тэр нь ямар зохицуулалт вэ гэхээр Ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүмүүс нэг бүрэн эрхийн хугацаа буюу зургаан жилийн дотор улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээхгүй гэдэг зарчим. Ерөнхийлөгчтэй намын зовлон гэдэг нэг үзэгдэл бий. Ерөнхийлөгч болсон хүн болгон эргэж намаа самардаг. Яагаад вэ гэхээр намаа буцааж авахыг хүсдэг. Энэ үзэгдэл Ардчилсан намд ч, Ардын намд ч байсан. Энэ үзэгдлээс бол улс төр байнга савладаг. Ерөнхийлөгч намаа өөртөө буцааж авах зорилгынхоо хүрээнд хонгил угсарч эхэлдэг. Хууль, шүүхийн байгууллагаар өрсөлдөгчөө намнаж эхэлдэг. Энэ үзэгдлийг зогсоох ганц арга нь Ерөнхийлөгчийн институцийг “Тэхийн зогсоол” болгох ёстой. Тэх хөгшрөөд эврээ даахгүй болохоороо уруудаж чадахаа больж, тонгойхоор доошоо уначих гээд байдаг. Тийм учраас зөвхөн өөдөө өгсдөг. Өөдөө өгссөөр хамгийн өндөр оргилд гараад, эврээ даалгүйгээр доош унадаг. Ерөнхийлөгч бол Монголын төрийн хамгийн өндөр албан тушаал. Үүнээс доошоо албан тушаалын шунал байж болохгүй. Эрх мэдэлтэй байхдаа дарангуйлагч, эрх мэдлээсээ буугаад хулгайч болдог. Энэ жишгийг дөрвөн Ерөнхийлөгчийн хувь заяанаас харууллаа.
Хоёрдугаарт, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг тангарагтаа Ерөнхийлөгч байсан хүмүүс насан туршдаа үнэнч байх ёстой. Няцаж болохгүй. Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа намын дарга, УИХ-ын гишүүн болно гэж ард түмнийг хагалан бутаргаж, талцуулдаг байж болохгүй. Тиймээс дотоодын сонгуульд нэр дэвшиж, Ерөнхийлөгчийн нэр хүндэд халддаг байдлыг хуулиар хязгаарлах ёстой. Төрийн алба руу зүглэж, албан тушаал горилж, төрийг сүйтгэдэг байдлыг бас хязгаарлах ёстой.
Ийм хуулийн зохицуулалт бүхий Ерөнхийлөгчийн тухай хуулийг УИХ-ын цахим хуудаст байршуулаад жил болж байна. Өргөн барих хүсэлтээ УИХ-ын даргад өгөөд, товоо хүлээж байна. УИХ энэ хуулийг хэлэлцэж батлах ёстой. Ингэж байж Ерөнхийлөгч гэдэг албан тушаал мангас биш, ард түмний эв нэгдлийг хангагч Төрийн тэргүүн гэдгээрээ үлдэнэ. Ерөнхийлөгч байсан хүмүүс намын дарга, УИХ-ын гишүүн, ТӨХК-ийн дарга байж болохгүй” гэлээ.
Энэ хуулийн төсөл, АН-ын гишүүдийн мэдээлэл яах аргагүй цагаа олсон, алга таших үйл явдал байлаа. Ингээд өчигдрийн үд хүртэл ард түмэн АН-д алга ташсаар байлаа.
| АРДЧИЛСАН НАМД АЛГА ТАШЪЯ... |
|
Монгол, ОХУ-ын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэв
2026-11-20 12:37:33
ТЭР...
2026-11-20 11:37:24
У.Сүрэнжав дэлхийн аваргын хагас шигшээд шалгарлаа
2026-11-20 11:28:59
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 11:26:36
Ахмад бадминтончид Азийн аваргын медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-20 11:10:00
ХАМТ АРХИ УУЖ БАЙСАН ЭРЭГТЭЙНХЭЭ ТОЛГОЙГ ГОЛЫН УСАНД ДҮРЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨСӨН ЭМЭГТЭЙД ЕСӨН ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-11-20 09:46:19
Пара таеквондо-гийн дэлхийн аварга өнөөдөр эхэллээ
2026-11-20 09:20:32
АРДЧИЛСАН НАМД АЛГА ТАШЪЯ...
2026-11-20 09:00:00
Б.АЛТАНТУЯА: ХЭҮК-ЫН ГИШҮҮНД ХЭНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭ ШИЙДЭХЭЭСЭЭ ӨМНӨ ОЛОН НИЙТИЙГ СОНС
2026-11-20 08:00:00
Элчин сайд Д.Мөнхтөр Итгэмжлэх жуух бичгээ барив
2026-11-20 07:30:00
Өмнөд Солонгосын Үндэсний эрүүл мэндийн даатгалын албатай хамтарч ажиллана
2026-11-20 07:20:00
Итали Улсад “Монголчуудын ертөнц Ил хаант улс ба Персийн урлаг” үзэсгэлэн гарна
2026-11-20 07:10:00
2026-11-20 07:06:00
О.ТЭРГЭЛ: ХҮМҮҮСИЙН ОРОНД ӨӨРИЙГӨӨ ТАВЬЖ ҮЗЭЖ ДҮРЭЭ БЭЛДДЭГ
2026-11-20 07:00:00
Н.НОМТОЙБАЯР: Ерөнхийлөгчөө парламентаас хязгаарлагдмал эрхээр сонгодог тогтолцоо руу орохоос өөр аргагүй
2026-11-19 16:12:19
У.ХҮРЭЛСҮХ: Эх орондоо хэрэгтэй бол би хаана ч очно
2026-11-19 15:25:06
О.ЦОГТГЭРЭЛ: Нэг хэсэг хүн шалгуулсан нэр зүүж, жүжгээ үргэлжлүүлэх вий
2026-11-19 12:29:00
Өмгөөлөгч Ч.Өнөржаргал: ЦЕГ-ын мэдээлэл Б.Даваахүүгийн нэр хүндэд халдсан
2026-11-19 10:59:09
Ад үзэгдэх зоригтой бай
2026-11-19 09:00:00
САЙД БОЛГОН САЙН МЭДЭЭ ДУУЛГАЖ БАЙНА
2026-11-19 07:33:11
МАН-ЫН ХАГАРАЛД АН-ЫН Х.БАТТУЛГА БУРУУТАЙ
2026-11-19 07:00:00
ШАТАХУУНЫ АГУУЛАХ БАРИНА ГЭЖ ЗАСГИЙН ГАЗРААС 5.6 ТЭРБУМ ТӨГРӨГ АВСАН Ж.СЭРГЭЛЭН ЭНГИЙН АИ-92-ЫГ ЕВРО-92 ГЭЖ ӨНДӨР ҮНЭЭР ЗАРЖ БАЙЖЭЭ
2026-11-19 07:00:00
ШАТАХУУНЫ ҮНЭ БУУЛАА ГЭЭД БАЯРЛААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ
2026-11-19 07:00:00
"АЛСЫН УДИРДЛАГА", "ХЭВТРИЙН ХҮН", "ЗОГСООЛ"-ЫГ НАЙРУУЛСАН С.БЯМБА
2026-11-19 07:00:00
ЗАЛУУ ҮЕЭ ЗҮХСЭН ХӨГШИД, ЭЦЭГ, ЭХЭЭ ХАРААСАН ХҮҮХДҮҮДЭЭР ДҮҮРЛЭЭ, МОНГОЛ
2026-11-19 07:00:00
ХИЙ НЬ АРИЛАХ ҮЕД ХЭНД Ч ДИЙЛДЭХГҮЙ БӨХ
2026-11-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |