• Өнөөдөр 2026-11-20

ТЭР...

2026-11-20,   175

       Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, албан ёсоор төрийн тэргүүнээсээ чөлөөлөгдлөө. Хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн анхны Ерөнхийлөгч байлаа, тэр.  Түүний ил шийдвэр өнөөгийн 126 гишүүн, улс төрд үүрээ зассан улстөрчдийн багийг хуулж, хэн нь хэн болохыг харуулсан шийдвэр байсныг УИХ-ын чуулганы өчигдрийн уур амьсгалаас бэлээхэнээ харж болохоор байлаа. Түүний өнөөгийн Монголын улс төрд ямархан байр суурь эзэлж байгаагийн илэрхийлэл УИХ-ын гишүүдийн амнаас гарах үг бүрээс илт харагдаж байсныг сануулах нь илүүц биз ээ. Өөрөөр хэлбэл, тэр “Эх орондоо хэрэгтэй бол би буцаж ирэхэд бэлэн” гэх санаагаараа Төрийн тэргүүний суудлаар улс төрийн замналаа тэр чигт нь дуусгахгүй гэдгээ тодорхой илэрхийлээд буув.

       Хэдийгээр улс төрд таамаглаагүй, дуулиан шуугиантай, маргаантай үйл явдал өрнөж, зөв бурууг дэнслэх өдрүүд үргэлжилж байгаа ч Монгол Улсын төрийн тэргүүн хэмээн өргөмжлөгдөх хүндэт албан тушаалаасаа хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх шийдвэрийг гаргаж чадахуйц харизмтай улстөрч гэдгээ батлан харуулсан нь тэр. Тиймдээ ч олны дунд эргэлзээ, тээнэгэлзэл, талцал, маргааныг өдөөсөн ч, дараагийн Ерөнхийлөгчийн босгыг дахин нэг шатаар өндөрсгөн, улс төрийн тогтсон ёсыг эвдэж, төрийн тэргүүний сэнтийгээс бууж байна.

          Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зургаан жилд нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах бүрэн эрхт анхны төрийн тэргүүн нь У.Хүрэлсүх байлаа. Үнэндээ олон улсад онцгой нөхцөл үүссэн, монголчуудын эдийн засаг, аж байдлын хувьд хүндхэн цаг үед Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь түүний төрийн тэргүүнд тэнцэх эсэх том шалгууруудын нэг байв. Өөрөөр хэлбэл, 2021 онд дэлхий нийтэд ковид-19 цар тахлын онцгой нөхцөл үүссэн цаг хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон удаатай. Цаашлаад 2009-2021 он хүртэл Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дараалан ялалт байгуулсан Ардчилсан намаас амжилтыг тас цохин намынхаа 100 жилийн ойгоор МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Ерөнхийлөгч болсон. Ийн МАН-д тэр өөрийн гэсэн байр суурийг тогтоосон улстөрчид батлан харуулсан нь тэр.

“БУУЖ” ӨГӨӨД БУЦАЖ ИРСЭН ТҮҮХҮҮД

      Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 30 гаруй жил Монголын улс төрд хүч үзэхдээ цаг ямагт дуулиантай байж ирсэн. Тиймдээ ч түүнийг төрийн тэргүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхтэй зэрэгцэн өнгөрсөн хугацааны улс төрийн замналыг шүүх, санах өдрүүд эхэлж байна. Хэдийгээр У.Хүрэлсүхийн хувьд төрийн тэргүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн анхны тохиолдол боловч, улстөрчийн хувьд түүний ил байдал шинэ зүйл огтоос биш байв. Угтаа бол түүний хувьд дуулиан шуугиантай цаг хугацаанд өөрийгөө улс төрөөс чөлөөлж, буцаж ирэхдээ бүүр томорч ирдэг улс төрийн тоглолт нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаагийн тод илрэл байлаа.

ГИШҮҮНЭЭС БУУЖ, САЙД БОЛСОН УЛС ТӨРИЙН ЭХЛЭЛ

        Тэрбээр 2012 онд анх МАН-ын Ерөнхий нарийн бичгээр даргаар ажиллаж байхдаа жагсаалтад багтаж, УИХ-ын гишүүнээр сонгогдон улс төрийн замналаа эхлүүлсэн. УИХ-ын гишүүн болмогцоо УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай Төрийн ордонд гар зөрүүлж, хэвлэл мэдээллийнхнийг шуугиуснаар шүүхийн өмнө очих дээрээ тулсан нь анхын албан тушаалаа хүлээлгэж өгөх шалтгаан болж байв.

         Улмаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, “Эхнэрээ эмчлүүлэх шаардлагатай болсон тул УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү” хэмээн УИХ-ын гишүүнтэй гар зөрүүлсэн хэргээр булзааруулснаар гишүүний суудлаасаа бууж, намжаасан түүхтэй. Тэрбээр хоёр жил улс төрөөс завсарлага аваад буцаж ирэхдээ Ч.Сайханбилэгийн хамтарсан Засгийн газарт Шадар сайдаар томилогдож, улс төрд улам барьц ахиулж ирсэн нь тэр.

ШАДАР САЙДААС ЕРӨНХИЙ САЙД, МАН-ЫН ДАРГА БОЛСОН ӨРНӨЛ

  2016 онд МАН үнэмлэхүй олонхын санал авснаар Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрдэж байлаа. Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ЗГХЭГ-ын даргаар томилсон ч 2017 онд мөн л түүниг тагнаж, чагнасантай холбоотой хэрэгтэй эвлэрэхгүй хэмээн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байв. Улмаар тухайн цаг үедээ У.Хүрэлсүх нам дотроо шинэ үеийг бэлдэж, хүчээ зузаатгасан нь одоогийн улс төрд өөрийн байр сууриа тогтоох эхлэл нь болсон гэхэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл, 2017 онд М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын МАН-ын хууччуулаа салахын тулд, эрх баригч намд өөрийн байр сууриа тогтоохын төлөө улс төрд хөтөлж, оруулсан дүү нараараа Төв талбайг хотолзуулсан томоохон жагсаалын ард тэр байлаа. Тиймдээ ч МАН-ынхан Засгийн газраа өөрсдөө огцруулж, УИХ-ын даргаа чөлөөлж, У.Хүрэлсүх төрд өөрийн багаа бүрдүүлсэн.

          Ийн тэр Шадар сайдын суудлаас чөлөөлөгдөж, Ерөнхий сайд, МАН-ын дарга болж, бүүр томорч улс төрд буцаж ирсэнээр өнөөдрийн улс төрийн зураглалыг бүрэн зургаар нь зураглаж эхэлснийг санах биз ээ. Улс төрийн дуулиан шуугианаас хамгийн хожилтой нүүдэл хийж ирсэн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байлаа.  Эрх баригч намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалд очитлоо улс төрд барьцаа ахиулж томорч ирсэн түүнд Төрийн тэргүүний сэнтийд очих том шалтгаан дутаж байв. Тиймдээ ч УИХ-д МАН үнэмлэхүй олонхоороо сонгогдсон цаг хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулж, төрийн тэргүүнийг нэг удаа зургаан жилээр сонгох өөрчлөлтийг хийснээр хүчтэй өрсөлдөгчдөдөө замаасаа гаргаж эхэлсэн нь тэр.

ЕРӨНХИЙ САЙДААС ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН УЛС ТӨРИЙН ОРГИЛ ҮЕ

    Улмаар Ерөнхий сайдын суудлаас Ерөнхийлөгчид дэвшинэ хэмээн улайн цайм зарлах нь түүний улс төрд засаж ирсэн замын оновчтой шийдэл, тохиромжтой цаг үе биш байв. Тиймдээ ч дэлхий нийтэд тархсан цар тахлын дуулианыг өөрт ашигтайгаар эргүүлж, сурсан зан, дадсан замналаараа дөн өвлийн хүйтнээр дөнгөж төрсөн эмэгтэйг улааштай гарсан гэх дуулиараа Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, Ерөнхий сайдаас чөлөөлөгдөж байлаа. Ингэж тэр төрийн тэргүүн болсон. Гэвч таван жилийн хугацаанд тэр төрд хөтөлж оруулсан дүү нартайгаа түнжин муудснаар МАН-д, болон Монголын төрд тогтоосон амбиц нь төрийн тэргүүний суудлаа хүлээлгэж өгөхтэй нь зэрэгцээд ганхаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, нэгэн цагт “Шударга тав”-ын дүрээр У.Хүрэлсүхэд шадарлаж явсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний үеэл хотын дарга асан Х.Нямбаатар тэргүүтэй дүү нар нь түүнтэй улс төрийн “зодоон” эхлүүлсэн нь түүнийг өрдөж, дараагийн улс төрийн нүүдлээ хийх том шалтгаан болов.

       Үндсэндээ өнөөдөр төрийн тэргүүнээс буугаад улс төрийн замналаа дуусгах бодолгүй гэдгээ чуулганы хуралдаанд хэлсэн ганцхан санаагаар тов тодорхойгоор илэрхийлж байлаа. Тэр бууж өгөөд буцаж ирэхдээ бүүр томоор улс төрд ирдэг тактиктаа дахин орсон бололтой.

       Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хугацаанд Төрийн тэргүүний хүлээсэн үүрэг, хийсэн ажил юу байв гэдэг нь юу юунаас илүү чухал биз. Үе үеийн Ерөнхийлөгчид өөрсдийн автор болох төслүүдийг хөдөлгөж, гадаад харилцаагаа идэвхжүүлэх гүүр нь байх үүргээ гүйцэтгэсэн эсэхээр ард түмнээр дүнгээ тавиулдаг. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсан нь Монгол Улс анх зах зээлийн эдийн засагт шилжсэн ардчилсан хувьсгалын анхны жилүүдэд төр барьсан гэдгээрээ олон талд эдийн засгийг дэмжсэн төрийн тэргүүн гэж үлдсэн байдаг. Улмаар Ерөнхийлөгч асан Н.Багабанди Монгол Улсын гадаад харилцааг хөгжүүлэхэд анхаарсан бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авилгатай тэмцэх, төрийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарсан хэмээсэн нь бий. Харин ардчилсан намаас сонгогдож байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухайд ардчилал хүний эрх эрх чөлөөг илэрхийлэгч, олон улсын дипломат харилцааг хөгжүүлсэн гэх авторын гол эзэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тухайд төмөр замын гол автор болсон бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. “Цагаан алт” хөтөлбөрийг дэмжиж, ноос ноолуур, арьс ширний салбарыг хөгжүүлэхэд анхаарч, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлсэн гэх замнал түүхэнд тэмдэглэгдэж үлдэх нь.

        Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд намдаа, төрд баавартай байж ирсэн ард түмний хүсэмжит улстөрч байхын төлөөх тэмцэл нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгааг ч үгүйсгэхгүй.

  Тэр үе үеийн төрийн тэргүүнүүдээс тэс ондоо, улс төрийн томоохон нүүдлүүд хийж, улс төрд дуулиан шуугиантай байсан шигээ дуулиантай буув. Өнөөдөр түүнийг сайн, муу олон талаар нь шүүвч, төрийн сүлдэндээ залбирч ирсэн монголчууд Төрийн тэргүүнээ ёс төртэйгээр үлдэх нь дамжиггүй.

ТЭР...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 17
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-20 11:48:25
    80955877DYYDLGN : BOOB XXI BOOW DOLOOJ TOMSGN DOLOON SEXSEER XUSNEER TAWIYYLI VANXANI BIEE UNELLEED XUCHINDUULI ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-20 11:48:25
    80955877DYYDLGN : BOOB XXI BOOW DOLOOJ TOMSGN DOLOON SEXSEER XUSNEER TAWIYYLI VANXANI BIEE UNELLEED XUCHINDUULI ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-20 11:48:24
    80955877DYYDLGN : BOOB XXI BOOW DOLOOJ TOMSGN DOLOON SEXSEER XUSNEER TAWIYYLI VANXANI BIEE UNELLEED XUCHINDUULI ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-20 11:48:23

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-20 11:48:22

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-20 11:48:21

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-20 11:48:20
    80955877DYYDLGN : BOOB XXI BOOW DOLOOJ TOMSGN DOLOON SEXSEER XUSNEER TAWIYYLI VANXANI BIEE UNELLEED XUCHINDUULI ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-20 11:48:19

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-20 11:48:18
    80955877DYYDLGN : BOOB XXI BOOW DOLOOJ TOMSGN DOLOON SEXSEER XUSNEER TAWIYYLI VANXANI BIEE UNELLEED XUCHINDUULI ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-20 11:48:17
    80955877DYYDLGN : BOOB XXI BOOW DOLOOJ TOMSGN DOLOON SEXSEER XUSNEER TAWIYYLI VANXANI BIEE UNELLEED XUCHINDUULI ANUSDI80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188