• Өнөөдөр 2026-11-20

Өмнөд Солонгосын Үндэсний эрүүл мэндийн даатгалын албатай хамтарч ажиллана

2026-11-20,   119

    Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь салбарын шинэчлэлийн чухал зорилтуудын нэг юм. Энэ хүрээнд БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн даатгалын алба (NHIS)-ны Гадаад хамтын ажиллагаа, хөгжлийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. “Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх” төсөл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

    БНСУ нь бүх нийтийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлж, шимтгэлийн орлого бүрдүүлэлт, сангийн хөрөнгийн удирдлага, санхүүгийн эрсдэлийн менежментийн чиглэлээр арвин туршлагатай. Энэхүү туршлагаас суралцаж, Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын дунд болон урт хугацааны төсөөлөл, санхүүгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт, мэдээллийн удирдлагыг сайжруулахад онцгой анхаарах аж.

    Мөн төслийн үр дүнг зөвхөн сургалт, туршлага солилцох хүрээнд хязгаарлахгүйгээр сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах стратеги, хэрэгжүүлэх арга хэмжээний замын зураглал, бодитой аргачлал, зөвлөмж болгон ажил хэрэг болгох нь чухал гэж үзлээ. Эрүүл мэндийн яам төслийн хэрэгжилтийг бодлогын түвшинд дэмжиж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог ханган ажиллана гэв. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн зөв удирдлага бол иргэн бүрд чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээ хүргэх тогтолцооны үндэс юм.


 

 


Өмнөд Солонгосын Үндэсний эрүүл мэндийн даатгалын албатай хамтарч ажиллана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188