Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах хавтаст хэргийг хүргэж байна.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь 2025 оны долдугаар сарын 17-ны өдрийн 13:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ... гэх газарт байх хөлийн голын эрэг дээр амь хохирогч Л.Ц-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа хэрүүл маргаан хийж, улмаар түүнийг голын ус руу түлхэж, толгой хэсгийг нь голын усанд дарж, амьсгал бүтэлтэд оруулан амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Яллах дүгнэлтэд түлхсэн гэсэн байна. Түлхсэн асуудал байхгүй. Нэмж хэлэх зүйлгүй” гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Шүүгдэгч Д.Э ийг сүүлийн 6-7 жилийн хугацаанд мэднэ. Манай аавын дүүтэй хамт амьдардаг байсан. Д.Э ийн хувьд архины хамааралтай. Гудамжинд таарах болгонд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай таардаг байсан. Миний аав болон аавын дүүг байнга уруу татаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. 1-2 шил архи уугаад согтох хүн биш. Өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон өнөөдрийн хуралдаанд ярьж байгаа зүйлүүд нь зөрүүтэй байна. 2025 оны 02 дугаар сард манай аавын дүүтэй нэг гэрт хамт амьдардаг байсан. Хамт байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж манай ах тархиндаа хүнд гэмтэл авч эмнэлэгт хэвтээд тархины хагалгаанд орсон. Д.Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ширүүн, харгис хүн шиг санагдсан. Манай ахын толгой руу цохисон хүнийг би Д.Э гэж боддог. Миний аав 60 гарсан боловч зүгээр ажлаа хийгээд явж байсан. Гэнэт байхгүй болчихоор манай гэр бүл сэтгэл зүйн хүнд дарамтад орсон. Би доороо гурван дүүтэй. Одоо хүртэл уйлаад байж байгаа. Маш их гомдолтой байна. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо тухайн үед мөрдөгчөө хэлж тогтоолгоогүй. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй. Оршуулгын зардал болох 7.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... Манай аав болох Л.Ц нь 1961 оны наймдугаар сарын 25-ны өдөр ... төрсөн. ... ... дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт манай ээж болон надтай хамт амьдардаг байсан. Хувийн зан байдлын хувьд төлөв даруу, уг дуу цөөтэй хүн байсан. Манай аав тамхи татдаг, архи хааяа уудаг байсан. Архи уухдаа гадуур явдаггүй өдөртөө гадуур уучихаад шөнөдөө гэртээ ирээд унтчихдаг байсан. Сүүлийн үед Э гэх хүнтэй хамт архи уугаад байгаа сураг сонсогдсон. 6 сарын үед архи уугаад гадуур нэг удаа хоносон. Тэгээд маргааш гудамжинд Э гэх хүүхний хамт согтуу таарсан. Э гэх хүүхэн нь манай аавын төрсөн дүүтэй хамт амьдардаг байсан бөгөөд 2025 оны 2 дугаар сард аавын дүүгийн толгой руу цохиж тархинд нь гэмтэл учруулж байсан. Э гэх хүүхнийг шалгуулах хүсэлтэй байна. ...шинжээч эмч С.Чулуунсүхийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй. Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Талийгаачийн оршуулгын зардалд гаргасан зардлыг нэхэмжилж байна. ...” гэж мэдүүлжээ.
Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“ ... Би 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр эхнэр П.Д болон 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гол дээр амарч байхад 11-12 насны гурван эрэгтэй хүүхэд ирээд ахаа, эгчээ хүн нэгийгээ усанд дараад байна гээд гүйгээд ирсэн. Манай эхнэр болох Д нь очоод үзээрэй гэж хэлсэн. Би очиход нэг эмэгтэй хүн нэг эрэгтэй хүнийг өвөр дээрээ тавиад тэр эрэгтэй хүний амнаас ус гарсан байдалтай гарч байсан. ... Хүүхдүүд надад бид нарын байрласан газраас ертөнцийн зүгээр баруун зүгт 4050 метр зайтай голын эрэг дээр ярьсан хүмүүс нь байгаа гэж зааж өгсөн тул заасан газар нь очиход гол дотор 50 орчим насны, амнаас нь ус гарсан байдалтай, ухаангүй мэт байдалтай эрэгтэй хүнийг биеийн тамирын мэт бараан өнгийн цамцтай, 40 орчим насны эмэгтэй өвөр дээрээ тэврээд уйлаад сууж байсан ба голын эрэг орчим шар өнгийн хагас ханцуйтай цамцтай эмэгтэй тэр хоёрыг хараад сууж байсан. Би шууд голд байх эрэгтэйг эрэг рүү хувцаснаас нь зуураад чирж гаргаад гүрээнийх нь судсыг нь дарж амьд эсэхийг нь шалгахад судас нь цохилохгүй, нүд анивчихгүй, хөдөлгөөнгүй гөлийчихсөн, амнаас нь ус гарсан байдалтай нас барсан байсан тул би утсаараа эхлээд 103 тусгай дугаарт дуудлага өгөх гэхэд цэнэг нь дуусаад унтарчихсан. Тэгээд би эхнэр дээрээ очоод цагдаагийн 102 тусгай дугаарт 99021623 утсаар дуудлага мэдээлэл өгүүлсэн. ...
... Тухайн үед намайг очиход амь хохирогчийн цогцсын толгой голын эргээс 30-40 см орчим зайтай, хөл нь голын гүнд байсан ба түүнийг бэлтгэлийн цамцтай эмэгтэй дээш нь харуулж тэвэрсэн байдалтай байсан. Намайг очиж байхад тэврээд сууж байсан гэх эмэгтэй нь “авраач” гээд орилоод байсан. Нөгөө шар өнгийн хагас ханцуйтай цамцтай эмэгтэй нь голын эрэг дээр сууж байсан, түүнийг юм хэлсэн үгүйг санахгүй байна. Шар өнгийн хагас ханцуйтай цамцтай гэх эмэгтэйгийн хажууд 20.000 төгрөгийн дэвсгэрт 2-3 ширхэг харагдсан. Эд зүйлсийг санахгүй байна. Амь хохирогчийн толгой хэсэг байсан газарт усны түвшин 20-30 см байсан байх. Ерөнхийдөө согтолттой байсан. 2025 оны 07 дугаар сарын 17-ны өглөө ирээд эдгээр хүмүүс нь 1-2 цаг орчим хугацаа өнгөрөхөд тухайн хүүхдүүд над руу гүйж ирсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58-63 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2351 дугаар: “ ... 1. Амь хохирогчийн цогцост дух, зүүн шуу, зүүн гарын эрхий хуруу, 2 өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохигдох, унах, нидрэгдэх үйлчлэлээр, амьд ахуйд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна, үхэлд нөлөөлөөгүй, эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй. 3. Ходоодны агууламжинд 2.0% спиртийн агууламж илэрсэн, хорт болон эмийн бодис илрээгүй. . Амь хохирогчийн гавал яс, тархинд гэмтэл тогтоогдоогүй. 5. Амь хохирогч нь АВО системээр О (1) бүлгийн цустай байна. 6. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, цусанд спиртийн агууламж илрээгүй. 7. Амь хохирогч нь живэлт буюу амьсгалын замд гадны биет (шингэн) ороны улмаас механикаар амьсгал бүтэж амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. 8. Амь хохирогч нь судас хатуурал, зүрхний булчингийн сорвижил, элэгний архаг үрэвсэл, ходоодны архаг үрэвсэл өвчтэй байна, дээрх өвчнүүд нь үхэлд хүргээгүй байна. …” гэх дүгнэлт гарчээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “Шүүгдэгч Д.Э нь 2025 оны долдугаар сарын 17-ны өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр ... гэх газарт байх хөлийн голын эрэг дээр амь хохирогч Л.Ц-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа хэрүүл маргаан хийж улмаар түүнийг голын ус руу түлхэж, толгой хэсгийг нь голын усанд дарж амьсгал бүтэлтэд оруулан амь насыг нь хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүдэгч Д.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүн алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 7.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй тул сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбатаар “Миний үйлчлүүлэгч тухайн гэмт хэргийг үйлдсэнээ архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас тухайн үед болсон үйл явдлыг санахгүй байсан. Энэ гэмт хэргийг үйлдэх санаа зорилго байгаагүй. Мөрдөн байцаалтын шатанд амь хохирогчийг толгойг усанд дарж амь насыг нь хохироох санаа сэдэл байгаагүй. Амь хохирогчийн гуйсны дагуу нэг шил архи хувааж уусан. Хохирлыг төлж барагдуулах хүсэлтэй байсан боловч цагдан хоригдож байсан тул боломж гараагүй. Ар гэрийн хувьд өндөр настай эх, хоёр хүүхэд нь байдаг. Ах, эгч нар нь тус тусдаа амьдралтай ирэн очин байдаг. Хохирол барагдуулах асуудалд төдийлөн арга хэмжээ авах боломж олдоогүй юм. Д.Э ийн хувьд энэ гэмт хэргийг үйлдэх ямар нэг санаа зорилго байгаагүй. Өмнө нь ямар нэг байдлаар хэрэлдэж маргалдах асуудал гарч байгаагүй. Хааяа нэг уулзаж талийгаач ганц хоёр шил архи ууя гэж гуйсны дагуу уудаг байсан. Иймэрхүү хувийн харилцаатай байснаас амь хохирогчийг хохироох, алах санаа зорилго байгаагүй. Гэм буруугийн хувьд эргэлзээтэй нөхцөл байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан. Иргэдийн төлөөлөгч нар “гэм буруутай” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхийн тогтоол
1. Шүүгдэгч Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 09 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Э т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э ийн цагдан хоригдсон 209 хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э ээс 7.000.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э т олгосугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э нь гэмт хэргийн улмаас гарсан бусад зардал, цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Д.Э ийн хүү ... нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг ... дүүргийн Засар даргад даалгасугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Э т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Э т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
| ХАМТ АРХИ УУЖ БАЙСАН ЭРЭГТЭЙНХЭЭ ТОЛГОЙГ ГОЛЫН УСАНД ДҮРЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨСӨН ЭМЭГТЭЙД ЕСӨН ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ |
|
Монгол, ОХУ-ын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэв
2026-11-20 12:37:33
ТЭР...
2026-11-20 11:37:24
У.Сүрэнжав дэлхийн аваргын хагас шигшээд шалгарлаа
2026-11-20 11:28:59
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 11:26:36
Ахмад бадминтончид Азийн аваргын медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-20 11:10:00
ХАМТ АРХИ УУЖ БАЙСАН ЭРЭГТЭЙНХЭЭ ТОЛГОЙГ ГОЛЫН УСАНД ДҮРЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨСӨН ЭМЭГТЭЙД ЕСӨН ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-11-20 09:46:19
Пара таеквондо-гийн дэлхийн аварга өнөөдөр эхэллээ
2026-11-20 09:20:32
АРДЧИЛСАН НАМД АЛГА ТАШЪЯ...
2026-11-20 09:00:00
Б.АЛТАНТУЯА: ХЭҮК-ЫН ГИШҮҮНД ХЭНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭ ШИЙДЭХЭЭСЭЭ ӨМНӨ ОЛОН НИЙТИЙГ СОНС
2026-11-20 08:00:00
Элчин сайд Д.Мөнхтөр Итгэмжлэх жуух бичгээ барив
2026-11-20 07:30:00
Өмнөд Солонгосын Үндэсний эрүүл мэндийн даатгалын албатай хамтарч ажиллана
2026-11-20 07:20:00
Итали Улсад “Монголчуудын ертөнц Ил хаант улс ба Персийн урлаг” үзэсгэлэн гарна
2026-11-20 07:10:00
2026-11-20 07:06:00
О.ТЭРГЭЛ: ХҮМҮҮСИЙН ОРОНД ӨӨРИЙГӨӨ ТАВЬЖ ҮЗЭЖ ДҮРЭЭ БЭЛДДЭГ
2026-11-20 07:00:00
Н.НОМТОЙБАЯР: Ерөнхийлөгчөө парламентаас хязгаарлагдмал эрхээр сонгодог тогтолцоо руу орохоос өөр аргагүй
2026-11-19 16:12:19
У.ХҮРЭЛСҮХ: Эх орондоо хэрэгтэй бол би хаана ч очно
2026-11-19 15:25:06
О.ЦОГТГЭРЭЛ: Нэг хэсэг хүн шалгуулсан нэр зүүж, жүжгээ үргэлжлүүлэх вий
2026-11-19 12:29:00
Өмгөөлөгч Ч.Өнөржаргал: ЦЕГ-ын мэдээлэл Б.Даваахүүгийн нэр хүндэд халдсан
2026-11-19 10:59:09
Ад үзэгдэх зоригтой бай
2026-11-19 09:00:00
САЙД БОЛГОН САЙН МЭДЭЭ ДУУЛГАЖ БАЙНА
2026-11-19 07:33:11
МАН-ЫН ХАГАРАЛД АН-ЫН Х.БАТТУЛГА БУРУУТАЙ
2026-11-19 07:00:00
ШАТАХУУНЫ АГУУЛАХ БАРИНА ГЭЖ ЗАСГИЙН ГАЗРААС 5.6 ТЭРБУМ ТӨГРӨГ АВСАН Ж.СЭРГЭЛЭН ЭНГИЙН АИ-92-ЫГ ЕВРО-92 ГЭЖ ӨНДӨР ҮНЭЭР ЗАРЖ БАЙЖЭЭ
2026-11-19 07:00:00
ШАТАХУУНЫ ҮНЭ БУУЛАА ГЭЭД БАЯРЛААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ
2026-11-19 07:00:00
"АЛСЫН УДИРДЛАГА", "ХЭВТРИЙН ХҮН", "ЗОГСООЛ"-ЫГ НАЙРУУЛСАН С.БЯМБА
2026-11-19 07:00:00
ЗАЛУУ ҮЕЭ ЗҮХСЭН ХӨГШИД, ЭЦЭГ, ЭХЭЭ ХАРААСАН ХҮҮХДҮҮДЭЭР ДҮҮРЛЭЭ, МОНГОЛ
2026-11-19 07:00:00
ХИЙ НЬ АРИЛАХ ҮЕД ХЭНД Ч ДИЙЛДЭХГҮЙ БӨХ
2026-11-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |