Би Төв аймгийн Лүн сумын харьяат, “Мехико-1968” олимпын хүрэл, “Эдмонтон-1970” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Монгол Улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын харцага, Данзандаржаагийн Сэртээтэр багшаар үндэсний бөх, чөлөөт бөхийн хичээл заалгаж явснаараа бахархаж явдаг.
1997 онд УБИС сурч байлаа. Тухайн үед манай ангид үндэсний бөх, чөлөөт бөхийн хичээллийг Хөдөлмөрийн баатар, Ардын багш Д.Сэрээтэр, “Москва-1980” олимпын наадмын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Жамцын Даваажав багш нар ордог байв. Үндэсний бөхийн хичээлд хоцорч орох юм бол, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй бүгд л Д.Сэрээтэр багшийн нарийн сурны амтыг мэдэрдэг байлаа. Бид Д.Сэрээтэр багшийг “Жа багш” хэмээн өвөр зуураа хочилно. Жа багшийн нарийн сурнаас охидууд их айна. Сур шав хийх сүртэй дуу чимээ гаргана. Багшид сураар ороолгуулахгүйн тулд хичээлээс аль болох хоцрохгүй орохыг хичээнэ.

Д.Сэрээтэр багш нарийн сураа УБИС-ийн БТДС-ийн чөлөөт бөхийн заалны буланд байх төмөр цэпэнд хадгална. Бид “Багшийн цэпийг эвдэж, нарийн сурыг хулгайлна аа” гэж тоглоом, шоглоомоор ярилцдаг л байв. Сур их сүртэй чимээ гаргах хэдий ч, час хийн хорсох мэдрэмж төрүүлээд гайгүй болно. Хэзээ ч сурын улаан гүвдрүү, ором мөр үлдэхгүй. Д.Сэрээтэр багш “Та нарын залхуу хойрог занг, багш нь ороолгож хөөсөн шүү. Хийморь лундаа чинь сэргэнэ ээ” гэж наргидагсан. Үндэсний бөхийн гараа, дэвээ, шаваа, мэх барьц, чөлөөт бөхийн өнхөрөлт, сонгомол дасгал, мэх техник зэргийг заана. “Дээшээ дээшээ, өшөө илүү дээшээ үсэр” гээд Д.Сэрээтэр багш нарийн сураараа нуруу, мөр, хонго, бүдүүн гуя руу ороолгоно, гэхдээ тийм хүчтэй биш. Бид эрэгтэй, эмэгтэй хамаагүй хоорондоо мэх давтаж, барилдана. Харин Ж.Даваажав багш их л даруухан, тайван дөлгөөн хүн байж билээ. Барагтай бол дуугарахгүй. Мэх техникийг их сэтгэл гарган зааж өгнө. Хэзээ ч чанга дуугаар, зандарч загнаад, муухай ааш зан гаргаж байгаагүй. Биднийг сурч байх тухайн үед Д.Сэрээтэр багш үндэсний бөхийг шинэчлэх ажлыг эхлүүлээд явж байсан. Үндэсний бөхийн шинэчлэгдсэн дүрэм, шинэ цол, малгай, тэмдэг, бүч, залаа зэргийг санаачлан гаргагчдын нэгэн байв.
.jpg)
Данзандаржаагийн Сэрээтэр багш 1943 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Лүн суманд мэндэлсэн юм билээ. Мөөеө аварга, Д.Сэрээтэр багшийг “Чи ер нь барилдах шинжтэй нөхөр байна. Спортын төв ордонд очиж, үндэсний бөхийн секцэнд хичээллээд үзээч” гэсэн юм билээ. Ж.Мөнхбат аваргын үгэнд орж, Б.Түвдэндорж аварга дээр очиж байжээ. Түүний дараа нэг их удалгүй ЗХУ-аас чөлөөт бөхийн дасгалжуулагч ирээд, “Чөлөөт бөхөөр хичээллэх хүүхэд сонгож авмаар байна” гэжээ. Тэр үед Б.Түвдэндорж аварга хамгийн түрүүнд Д.Сэрээтэр багшийг зааж өгснөөр чөлөөт бөхийн цаашдын зам мөр нь зурагдсан гэдэг юм билээ. Д.Сэрээтэр багш 1973 онд УБДС-ийг дүүргэсэн байдаг. 1960 оноос Цагдаагийн газар, НАХЯ, ХААИС, УБИС зэрэг байгууллагад багш, дасгалжуулагчаар ажиллаж байж. 1962-1973 онд Чөлөөт бөхийн Улсын шигшээ багийн тамирчин явжээ. Мехсикийн "Мехико-1968" зуны олимпын наадмын чөлөөт бөхийн 70 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм. 1970 онд Канадын Эдмонтон хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай.
.jpg)
Д.Сэрээтэр багш 1971 онд Софид болсон чөлөөт бөхийн ДАШТ-д тав ялж, нэг тэнцэн, огт ялагдалгүй хэрнээ халаасны оноо нь дууссан тул тухайн үеийн дүрмээр барилдаанаа өндөрлөж, VI байрт орсон гэдэг. Харин тэр үед Д.Сэрээтэр багштай таарч барилдаагүй тамирчин алтан медаль хүртжээ. Д.Сэрээтэр багшид ялагдсан бөх нь мөнгөн медаль авсан байдаг. Дэндүү шударга бус энэ явдалд Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо дүгнэлт хийн, дүрмэндээ өөрчлөлт оруулсан түүхтэй юм билээ.
1966-1968 оны Болгарын “Дан Колов”, Гүржийн Тбилисийн олон улсын тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медальтай. 1963-1969 оны улсын долоон удаагийн аварга, Монголын бүх ард түмний спартакиадын хоёр удаагийн аварга юм. 1974 онд Иран Улсын Тегеран хотод болсон Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн. Ах дүү армиудын олон улсын тэмцээний дөрвөн удаагийн аварга, Шерманы олон улсын тэмцээний алт, Ираны олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. 1968 онд Монгол Улсын гавъяат тамирчин цол хүртсэн. Монгол Улсын үндэсний бөхийн улсын харцага цолтой.
| Д.СЭРЭЭТЭР БАГШИЙН "НАРИЙН СУРЫН АМТ”-ЫГ МАРТДАГГҮЙ |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |