• Өнөөдөр 2025-09-28

Л.Энхрийлэн “Чиндао-2025 Гран при”-гийн алтан медалийн төлөө барилдана

2025-09-27,   228

    Хятадын Чиндао хотод  жүдо бөхийн “IJF”-ийн цуврал “Чиндао-2025 Гран при” тэмцээний хоёр дахь өдрийн тэмцээний урьдчилсан шатны барилдаанууд явагдаж өндөрлөж байна. Үдээс хойш 17:00 цагаас финалын барилдаанууд болно. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 15 тамирчин барилдлаа. Манай улсаас МУГТ Л.Энхрийлэн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын SHIN Chaewon-той барилдаж ялсан. Улмаар “D” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Словенийн Kaja KAJZER-тай хийж ялсан байгаа. Шөвгийн дөрөвт БНАСАУ буюу Хойд Солонгосын  KIM Ji Hye-ийг ялж, “Чиндао-2025 Гран при”-гийн алтан медалийн төлөө, Францын Manon DEKETER-тай барилдахаар финалд шалгарч үлдээ.

 


Л.Энхрийлэн “Чиндао-2025 Гран при”-гийн алтан медалийн төлөө барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188